монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: News.mn
Article notification Print Decrease font size Increase font size

Михал Клима Монгол Улсын Их сургуульд лекц тавив

2019 оны 10-р сарын 17-ны Пүрэв гарагийн 9 цагт Монгол Улсын Их сургууль Фридрих-Эбертийн-Сантай хамтран “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” бага хурал зохион байгуулагдсан билээ. Уг хурал нь профессор Михал Климагийн өнгөрсөн жил Ludwig von Mises Инстутээр монгол хэл рүү хөрвүүлэн нийтлэгдсэн номын нэртэй ижил юм.

Прага дахь Метрополитан их сургуулийн ректор профессор Михал Клима нь МУИС-ийн төв номын санд болсон уг хурлын гол илтгэгч байсан ба монголын олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ихээхэн татсан юм. Тус айлчлалын хүрээнд Метрополитан их сургууль, Монгол Улсын Их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ нь англи хэл дээр суралцах хөтөлбөрт хамрагдах оюутан, профессоруудын солилцоо болон улс төр, шинжлэх ухаан, Ази судлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Ректор Клима Монголын эрдэм шинжилгээ, улс төрийн салбар дахь төлөөлөлтэй уулзаж, Ийгл телевизэд ярилцлага өгсөн болно.

Праг хот дахь Метрополитан их сургууль, Монгол Улсын Их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

Праг хот дахь Метрополитан их сургууль, Монгол Улсын Их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав