монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Zasag.mn
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайдыг Монгол Улсын ерөнхий сайд хүлээн авч уулзав

2021 оны 2 сарын 25-ны өдөр Монгол улсын ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ БНЧУ-ын элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзан чех-монголын харилцааны өнөөгийн байдлын талаар ярилцав. Уулзалтын эхэнд элчин сайд Монгол Улсын шинээр томилогдсон Ерөнхий сайдад Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Андрей Бабишийн баяр хүргэж илгээсэн захидлын эх хувийг гардуулж өглөө.
 

Элчин сайд Ерөнхий сайдад Ковид-19 цар тахалтай холбоотой Чех улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар танилцуулж, өнгөрсөн оны 8 дугаар сард монголын иргэдийн буцаж ирсэн Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг Чехийн Засгийн газраас хамтран санхүүжүүлсэн тухай, мөн түүнчлэн ашиглаж байсан эрүүл мэндийн тоног төхөөрөмж бэлэглэж байгаа, БНЧУ нь Европын холбоогоор дамжуулан Монгол улсад санхүүжилт өгч тусалж байгаа талаар дурьдав.

Чех улс дээд түвшний харилцааны тасралтгүй байдлыг хадгалах сонирхолтой байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Чех, Монголын их хурлын гишүүд онлайнаар уулзалт хийсэн. Чехийн талаас энэ жил дор хаяж хоёр удаа дээд хэмжээний болон олон салбарын бизнес эрхлэгчдийн айлчлал хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Чех улсад одоо Европын улсуудаас хамгийн олон буюу 10141 монгол иргэн амьдарч байгаа талаар дурьдаад ковидтой холбоотой хязгаарлалтын үед ч  элчин сайдын яамны зүгээс бүрэн хэрэгжүүлсээр байгаа Мэргэшсэн ажилтан хөтөлбөрийн үйл ажиллагааг сайшаалаа. Чехийн тал Европ руу тусгай үүргийн нислэгийн давтамж нэмэгдэж байгаа нь оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд тустай хэмээн үнэлж байна.

Чех-монголын харилцааны гол цөм нь хоёр орны худалдааны эргэлт юм. Өнгөрсөн жил хэдийгээр тавны нэгээр буурсан ч чехийн компаниудын монгол түншүүдтэйгээ бизнесийн чиглэлээр хамтран ажиллах сонирхол нэмэгдсээр байна. Монголын эдийн засгийн аль ч салбарт чехийн компаниудтай хамтран хэрэгжүүлж болох хэд хэдэн төслийг нэрлэж болно. Элчин сайд эрчим хүч, дэд бүтцийн хөгжил, тэр дундаа ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх болон МИАТ компани Улаанбаатар-Прага хооронд шууд нислэг хийх боломжтой эсэх тал дээр голчлон анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа илэрхийлэв.

Чех-Монголын чухал төсөл бол "Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь" бөгөөд Прага хотын амьтны хүрээлэн, Монгол улсын Байгаль орчны яам, Чех улсын армитай хамтран Пржевальскийн адууны 10 дахь удаагийн тээвэрлэлтийг төрөлх Монгол нутаг руу нь хийхээр бэлтгэж байна. Мөн Говийн А-ийн дархан цаазат газарт зэрлэг тэмээг хамгаалах чиглэлээр Британийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажилладаг.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Элчин сайдтай Монгол оюутнуудад олгодог  тэтгэлгийг дахин сэргээх боломжийн, хоёр улсын хоорондын гэрээ, хэлэлцээрийг цаашид хөгжүүлэх боломжтой талаар асууж түүнчлэн вакцин хийлгэсэн чехийн бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд чехийн элчин сайдын яамны зүгээс шаардсан дүрэм журмыг гүйцэлдүүлсний дараа Монгол улс руу 2 долоо хоногийн хорионд орохгүйгээр ирэх боломжтой талаар мэдээлэв.