монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Респект сэтгүүл тал нутаг руу гарсан нь

БНЧУ-ын ГХЯ-ны Хүний эрх ба өөрчлөлт шинэчлэлийн бодлогын газрын төслөөр дэмжигдсэн Хэвлэлийн хүрээлэн болон Респект сэтгүүлийн төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь монголын хөдөө орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн сургалтыг дэмжих зорилготой болно.

Төсөл нь ЕХ-ны сангаас санхүүжсэн өмнөх жилийн монгол сэтгүүлчдийн Брюселл дэх сургалт болон Улаанбаатар хотын сэтгүүлчидтэй хийсэн зарим нэг Их Британийн мөн Германы сэтгүүлчдийн хоёр талын сургалттай уялдан хэрэгжиж байгаа юм. БНЧУ-ын туршлагатай сэтгүүлч монголын алс холын аймгуудын төвийг зорьсноор ихэвчлэн  алслагдсан редакцийн сэтгүүлчдэд  эрэн сурвалжлах сэтгүүл зүй мөн сонин, телевизийн үндсэн редакцийн ажлын дадлага туршлагын талаар хэлэлцэх боломж олгогдсон бөгөөд одоогоор маш ашиг тустай байгааг хоёр талынхан сайшааж байгаа. Нэг талыг барьсан социалист дэглэмээс олон ургалч ардчилал руу шилжээд удаагүй хэвлэл мэдээллийн байгууллагын ирээдүйн хөгжил нь түүний үндсэн тулгуурын нэг болох  хэвлэлийн мэргэжлийн чанар  болон ёс суртахууны итгэлцлээс шалтгаална.