монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: MFA Mongolia
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайд шинээр томилогдсон Гадаад харилцааны сайдтай уулзлаа

2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг хүлээн авч уулзав. Уулзалтын сэдвээр Чех, Монголын харилцааны хөтөлбөрт багтах төтөвлөсөн дээд хэмжээний айлчлал, бизнесийн хамтын ажиллагааны тодорхой төслүүд, гэрээний баримт бичгүүдийг соёрхон батлах, консулын асуудлууд байлаа.
 

Элчин сайд Гадаад харилцааны сайдтай эрчим хүч, барилга байгууламж, дэд бүтцийг хөгжүүлэх, түүний дотор иргэний нисэхийн салбарт хийх  хоёр талын худалдааны төслүүдийн талаар ярилцаж, Чехийн компаниуд Монгол Улстай эрүүл мэнд болон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг цохон тэмдэглэв. Тэрээр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад энэ онд Air for Trade-ын хүрээнд хэрэгжих хоёр төслийн, хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Орон нутгийн төслүүдийн болон Бүгд Найрамдах Чех Улсаас санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг „Team Europe“ санаачлагын хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн талаар тус тус мэдээлэв.  

Дараагийн хэлэлцсэн сэдэв нь Чех улсын засгийн газрын шийдвэрийн болон олгосон квотын дагуу ковидтой холбоотой хязгаарлалтыг үл харгалзан Чехийн Элчин сайдын яамнаас авч буй ажил эрхлэлтийн карт буюу мэргэшсэн ажилчдад зориулсан хөтөлбөр байлаа. Мөн түүнчлэн Прагийн амьтны хүрээлэн, Чехийн Арми болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуучлалын яамтай хамтран хэрэгжүүлдэг “Зэрлэг адууг сэргээн нутагшуулах” чухал төслийн ирэх онд хийх 10 дахь удаагийн тээвэрлэлтийн бэлтгэл ажлын талаар дурдсан юм.

Төгсгөлд нь Элчин сайд цахим хуудас дээр нийтлэгдсэн Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, мөн Монгол Улсын Их Хурлаас баталсан Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн талаар сайдтай  ярилцлаа. Бүгд Найрамдах Чех улс энэ сэдвээр ижил төстэй хөгжлийг туулсан, хүний ​​эрхийг дэмжих нь гадаад бодлогын тулгуур болсон орны байр сууринаас ярьж байгааг сануулав.  

Přijetí velvyslance u nové ministryně zahraničních vztahů Mongolska

Přijetí velvyslance u nové ministryně zahraničních vztahů Mongolska