монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайд Монгол Улсын засгийн газрын шинэ сайд нартай уулзалт хийсээр байна

БНЧУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ийржи Бродский Монгол Улсын засгийн газрын шинэ сайдуудтай танилцах хүндэтгэлийн уулзалтуудаа үргэлжлүүлэн хийсээр байна. Чех компаниуд арилжааны төслүүдэд оролцох болон бусад боломжуудын талаар Зам, тээврийн, Эрчим хүчний, Батлан хамгаалахын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нартай уулзав.

2020 оны 8 сарын 7-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын шинэ сайд Аюушийн Ариунзаяа элчин сайдыг хүлээн авч уулзан, хоёр орны хоорондын нийгмийн хамгааллын болон Реадмиссийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах явцын талаар ярилцав. Уулзалтын гол сэдэв нь монголын иргэдэд ажил эрхлэлтийн карт олгох асуудлын тухай байв. Элчин сайд хатагтай сайдад мэргэжилтэй ажилтан авах засгийн газрынхаа хөтөлбөрийн үйл явцыг танилцуулж, КОВИД-19 цар тахалтай холбоотой хязгаарлагдмал нөхцлийн үед элчин сайдын яамны консулын хэлтэс урт хугацааны (aжил эрхлэлтийн карт, гэр бүл нэгдэлт болон оюутны виз) визийн өргөдөл хүлээн авч ажиллаж байгаа тухай мэдээллийг өгөв.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А. Ариунзаяагийн хамт

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А. Ариунзаяагийн хамт

Хөдөлмөрийн сайдын зүгээс энэ жил БНЧУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа орон нутгийн жижиг төслийн талаар бас сонирхож байсан бөгөөд элчин сайд Бродский тус яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд чехийн МАУТИНГ компаний мах нядалгааны шугамын тоног төхөөрөмж нийлүүлж байгаа тус төслийн хэрэгжилтийг яамны зүгээс дэмжиж ажиллахыг хүслээ. Элчин сайдын яам тус сургуультай монголын нөхцөлд сүү, мах боловсруулахад чехийн технологийг нэвтрүүлэх зорилготойгоор  удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа юм. БНЧУ хөгжлийн хамтын ажиллагаанд зориулсан санхүүжилтийнхээ гуравны хоёрыг Европын холбооны төслүүдэд чиглүүлж байгаа бөгөөд элчин сайд БНЧУ-ын Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам техникийн туслалцаагаа үргэлжүүлэх сонирхолтой байгааг цохон тэмдэглэв.

Элчин сайд Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтарт БНЧУ-ын шадар сайд бөгөөд тээврийн сайд Карел Хавличекийн баяр хүргэсэн захидлыг гардуулан өгөв. 8 сарын 13-ны өдрийн уулзалтын үеэр голчлон чехийн компаниудыг Монгол улсын ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэхэд  хэрхэн оролцуулах талаар ярилцаж мөн чехийн онгоцнуудын дэлхий дээрх амжилтын талаар дурьдан, нисэх буудал барих, шинэчлэх, тоноглох чиглэлээр өөрийн чадал чансааг гадаадын зах зээлд таниулсан Транскон компаний жишээг ярив. Хоёр улсын хооронд хийхээр бэлтгэж байгаа шууд нислэг болон БНЧУ-ын тээврийн яам, Монгол улсын иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд хийх гэрээний баримт бичгийн талаар харилцан ярилцав. Дараагийэн сэдэв Монгол улсын төмөр замын хөгжилд болон Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлд чехийн үйлдвэрлэгчдийг хэрхэн оролцуулж болох тухай байлаа.

Зам, тээврийн хөгжлийн яаман дээр уулзалт хийж байгаа нь

Зам, тээврийн хөгжлийн яаман дээр уулзалт хийж байгаа нь 

9 сарын 1-ний өдөр эрчим хүчний сайд Н. Тавинбэх, батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр нар элчин сайдыг хүлээн авч уулзав. Эрчим хүчний сайдтай хийсэн уулзалтын гол сэдэв нь чехийн ЗПА Смарт Энержи  компаний Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай ухаалаг тоолуурын хамтарсан үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулахаар бэлтгэж байгаа төслийн тухай байсан бөгөөд элчин сайд тус төслийн талаар илгээсэн гэрээний баримт бичигт монголын талаас саналаа өгөхийг хүслээ. Түүнчлэн БНЧУ-аас амжилттай хэрэгжүүлсэн хөгжлийн төслүүдтэйгээ уялдуулан цахилгаан станцуудыг шинэчлэх, түлш дамжуулах цехийн болон химийн цехийг шинэчлэх бизнесийн хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав. Элчин сайд усан цахилгаан эрчим хүчний салбар дахь чех компаниудын давуу талыг дурьдаж тэр чиглэлээр бэлтгэж байгаа төсөл хөтөлбөрийн тухай сонирхож асуув.

Батлан хамгалахын сайдад БНЧУ-ын Батлан хамгаалахын сайд Любомир Метнарын баяр хүргэсэн захидлыг гардуулан өгч монгол чехийн батлан хамгаалах яамд хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийнхээ дагуу ажлаа хэрэгжүүлэх талаар санал солилцов. Батлан хамгаалахын сайд олон улсын энхийг дэмжих “Хааны эрэлд” сургуулилтанд 2014-2017 онуудад чехүүд оролцсоныг үнэлж, Монгол улс ойрын жилүүдэд дахин ижил төстэй сургуулилтыг зохион байгуулах тал дээр найдвар тавьж байгаагаа илэрхийлэв. Элчин сайд чехийн компаниуд монгол улсын зэвсэгт хүчинд бүтээгдхүүнээ нийлүүлэх боломжтой бөгөөд зарлагдсан тендрүүдэд оролцоход бэлэн байгааг илэрхийллээ. Агаарын зэвсэгт хүчин, батлан хамгаалах их сургууль болон хамтарсан судалгааны төслүүд дээр хамтран ажиллах боломжууд байгаа тухай мэдээлэв.

Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаярын хамт

Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаярын хамт