монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Монгол Улсын Эрүүл мэндийн яам
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайд Эрүүл мэндийн сайдтай уулзлаа

2017 оны 11-р сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэл БНЧУ-аас МУ-д суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч хоёр талын уулзалт хийлээ.
 

Бүгд Найрамдах Чех Улс Монгол Улстай эрүүл мэндийн салбарт хэдэн арван жилийн турш хамтарч ажиллаж байгаа бөгөөд 1971 онд чехийн компаниуд Улаанбаатар хотын 1-р эмнэлгийг барьсан билээ. Элчин сайд эдийн засгийн дипломацийн хүрээнд чухалчлан ажиллах салбаруудын нэг нь эрүүл мэндийн салбар хэмээн үзэж байгаагаа илэрхийлэхийн ялдамд чехийн компаниуд Монгол Улсад өөрсдийгөө таниулж, бүтээгдхүүнээ санал болгох ялангуяа явуулын эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр болон эмнэлгийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байгааг тодотгов. Түүгээр зогсохгүй их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, чехийн эрүүл мэндийн даатгалын системийн туршлагаас хуваалцах боломжууд байгааг тэмдэглэж хэлсэн юм.

Элчин сайд өнгөрсөн жилүүдэд БНЧУ-аас МУ-д хэрэгжүүлсэн хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийн жагсаалтыг сайдад өгөхдөө Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр People in Need, Харитас байгууллагууд МУ-ын баруун болон өмнөд 6 аймгуудад хэрэгжүүлсэн эрүүл мэндийн үйлчилгээнд чиглэгдсэн төслийн талаар хөндлөө.

Үүний хүрээнд орчин үеийн оношлогооны хэрэгслүүдээр тоноглогдсон зургаан бартаат замын тээврийн хэрэгслийг бүс нутгийн эмнэлэгүүдэд хүлээлгэн өгсөн. Эдгээр явуулын эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх тухайн эмнэлгүүдийн 125 ажилтныг чехийн эрүүл мэндийн мэргэжилтэнүүд сургалтанд хамруулсан. Мөн эмнэлэгүүдтэй хамтран хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх томилолтын төлөвлөгөө, мониторингийн төлөвлөгөө болон төхөөрөмжүүдийн зааварчилгааны гарын авлага зэргийг боловсруулсан. 2011-2013 онуудад алслагдсан хөдөө орон нутгийн 31000 гаруй иргэнд явуулын эмнэлгийн үйлчилгээг үзүүлсэн байна.