монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам
Article notification Print Decrease font size Increase font size

Батлан хамгаалах болон эрчим хүчний салбар дахь чех-монголын хамтын ажиллагаа

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын Монгол Улсын шинэ засгийн газрын сайд нартай хийж буй танилцах уулзалтууд үргэлжилсээр байна.  

2017 оны 11-р сарын 29-ний өдөр Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболдтой хоёр улсын батлах хамгаалахын салбар дахь хамтын ажиллагааны, ирэх онд болох өнгөрсөн жилүүдэд Чехийн Армийн төлөөлөгчдийн гурван удаа оролцсон Хааны эрэлд цэргийн сургуулалтын талаар болон боловсролын хамтын ажиллагаа үүнд Брно хот дахь Батлах хамгаалах их сургуулийн санал болгож буй курсуудын талаар тус тус хэлэлцлээ.

2017 оны 12-р сарын 4-ний өдөр Элчин сайд эрчим хүчний шинэ сайд Цэрэнпилийн Даваасүрэнтэй монголын эрчим хүчний системд шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх чехийн хөрөнгө оруулалтын төслийн талаар хэлэлцэв. Мөн түүнчлэн хөгжлийн төслүүдийн арилжааны тасралтгүй үйл ажиллагааг хангах, үүнд Улаанбаатар хотын 3 дугаар цахилгаан станцын түлш дамжуулах цехийн шинэчлэл, шинэ цахилгаан станцууд барих төслүүд болон усан цахилгаан станц барих Монголын Засгийн газрын төлөвлөгөөнүүдийн талаар ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд сайд Бүгд Найрамдах Чех Улсын Монгол Улсад хэрэгжүүлсэн ойн хөгжлийн төслийг үнэлэн тус салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. 

Элчин сайд Эрчим хүчний сайдтай уулзав

Элчин сайд Эрчим хүчний сайдтай уулзав