монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Эстони Улсын Шенгений визийн асуудлаар төлөөлөн ажиллана

2013 оны 7-р сарын 18-ны өдрөөс эхлэн визийн кодексийн дагуу Бүгд Найрамдах Эстони Улсыг төлөөлөн ажиллах болон түүний протоколыг хэрэгжүүлэх хэлэлцээр хүчинтэй болно.

2013 оны 7-р сарын 18-ны өдрөөс эхлэн Шенгений бүсэд зорчих үндсэн улс нь Эстони Улс байх, эсвэл Шенгений бүсэд байх бүх хугацааныхаа ихэнх хугацааг Эстони Улсад өнгөрүүлэх, эсвэл Шенгений бүсэд нэвтрэх эхний улс нь Эстони Улс байх зэрэг тохиолдлуудад Монгол Улсын иргэд мөн Монгол Улсад байнгын болон удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэст Шенгений виз мэдүүлэх боломжтой боллоо. Визийн мэдүүлэг хүлээн авах үйл явц нь БНЧУ-руу зорчих Шенгений виз мэдүүлэх үйл явцаас онц ялгарахгүй бөгөөд хоёр талт хэлэлцээрийн хүрээнд визийн кодексийн 8 (4)(d)-ний дагуу бүрэн хэмжээнд төлөөлөх зарчмыг баримтлах тул БНЧУ-ын ЭСЯ визийн үйл явцын дүгнэлтэнд тулгуурлан визийн хүсэлтийг татгалзах эрхтэй мөн давж заалдах өргөдлийг хүлээн авах эрхтэй болно.

Визийн мэдүүлэг өгөхөд бүрдүүлэх материалыг Чех, Англи болон Монгол хэлнүүдийн аль нэгээр  бүрдүүлж өгнө.

Анхааруулга,төлөөлөхдөө зөвхөн шенгений (богино хугацааны болон нисэх онгоцны буудлаар дайран өнгөрөх) виз хамаарна. Урт хугацааны виз болон өөр оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд зөвхөн Бүгд Найрамдах Эстон Улсын ЭСЯ-нд хандана.

Хамгийн ойр байрлах Бүгд Найрамдах Эстон Улсын ЭСЯ нь Бээжинд доорх хаяган дээр байрлаж байгаа:

Бүгд Найрамдах Эстон Улсын Элчин сайдын яам

Хаяг: Beijing Lufthansa Center

Office Building: C-617/C-618

No. 50 Liangmaqiao Road, Chaoyang Distrikt

Peking 100125, Čínská lidová republika

Утас: (+86 10) 6463-7913

Факс: (+86 10) 6463-7908

И-мейл: embassy.beijing@mfa.ee

http://www.peking.vm.ee/est

Визийн үйл ажиллагааг өөрсдийн улсын Дипломат төлөөлөгчийн газрууд болон Консулын хэлтсүүдээр дамжуулан харилцан төлөөлөх талаарх Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яам болон Бүгд Найрамдах Эстон Улсын Гадаад харилцааны яам хоорондын хоёр талын хүчин төгөлдөр хэлэлцээр бүрэн эхээрээ Олон улсын гэрээний эмхэтгэлд нийтлэгдэх болно.