монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Швейцарын холбооны улсыг Шенгений визийн асуудлаар төлөөлөн ажиллана

2016 оны 1-р сарын 1-ээс Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам нь Швейцарын Холбооны Улсыг богино хугацааны Шенгений визийн асуудлаар төлөөлөн ажиллана

Тус өдрөөс эхлэн Монгол улсын иргэд, Монгол улсад байнгын болон удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд Шенгений бүсэд зорчихдоо үндсэн зорчих улс нь Швейцарын Холбооны Улс байх эсвэл Швейцарын Холбооны Улсад аяллын ихэнхи хугацааг өнгөрүүлэх төлөвлөөгөөтэй мөн Шенгений бүсэд нэвтрэх эхний улс нь Швейцарын Холбооны Улс байх зэрэг тохиолдлуудад Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх боломжтой. Визийн мэдүүлэг хүлээн авах үйл явц нь БНЧУ-д зорчих Шенгений виз мэдүүлэх үйл явцаас онц ялгарахгүй бөгөөд Шенгений визийн кодексийн 8.4 (d)-г үндэслэн дээрх хоёр талт Хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех улс нь Швейцарын Холбооны Улсыг тухайн асуудлаар бүрэн хэмжээнд төлөөлөх зарчмыг баримтлах тул визийг олгох болон татгалзах мөн давж заалдах өргөдлийг хүлээн авах эрхтэй.

Визийн мэдүүлгэнд бүрдүүлэх материалыг Чех, Англи болон Монгол хэлнүүдийн аль нэгээр нь бүрдүүлж өгнө. Герман болон франц хэл дээр бичиг баримт хүлээн авахгүй болно!

Анхааруулга: төлөөлөхдөө зөвхөн шенгений (богино хугацааны болон нисэх онгоцны буудлаар дайран өнгөрөх) виз хамаарна. Богино хугацааны визээр (жолооч болон сэтгүүлчид) орлого олох зорилгоор зорчих, Швейцарын Холбооны Улс руу эмчилгээний зорилгоор зорчих, дипломат болон албан паспорттой Монгол Улсын иргэн биш виз мэдүүлэгчид, Швейцарын Холбооны Улс руу албан ёсны айлчлалаар (олон улсын хуралд оролцох) гадаад паспорттой зорчих Монгол Улсын иргэн биш виз мэдүүлэгчдэд хамаарахгүй болно!

Урт хугацааны виз болон өөр төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд зөвхөн харъяа газрын Швейцарын Холбооны Улсын ЭСЯ-нд хандана.

Хамгийн ойр байрлах Бээжин хот дахь Швейцарын Холбооны Улсын ЭСЯ-ны хаяг:

Бээжин хот дахь Швейцарын Холбооны Улсын ЭСЯ

Sanlitun Dongwujie 3

Peking 100600, China

tel: (+86 10) 853 288 88

fax: (+86 10) 653 243 53

e-mail: bei.vertretung@eda.admin.ch

bei.visa@eda.admin.ch

http://www.eda.admin.ch/beijing

Монгол Улс болон Швейцарын Холбооны Улсын хоорондох визийн горимын ялгаатай байдлаас хамааран Швейцарын Холбооны Улс руу зорчих гэж байгаа дипломат болон албан паспорттой иргэд урьдчилан утсаар болон и-мэйлээр манай Элчин сайдын яамны Консулын хэлтэст хандана уу.