монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Словак Улсыг Шенгений визийн асуудлаар төлөөлөн ажиллаж байна

2011 оны 12-р сарын 04-ны өдрөөс эхлэн Шенгений визийн кодексийн дагуу Бүгд Найрамдах Словак улстай байгуулсан Шенгений визийн асуудлаар төлөөлөн ажиллах тухай хэлэлцээр түүний  гүйцэтгэх  протокол  хүчин  төгөлдөр үйлчилж  эхэллээ.

2011 оны 12-р сарын 05-ны өдрөөс эхлэн Монгол улсын иргэд, Монгол улсад байнгын   болон удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл бүхий гадаад иргэд Шенгений бүсэд зорчихдоо үндсэн зорчих улс нь Бүгд Найрамдах Словак улс байх, эсвэл Бүгд Найрамдах Словак улсад аялалын ихэнхи хугацааг өнгөрүүлэх төлөвлөөгөөтэй, эсвэл Шенгений бүсэд нэвтрэх эхний улс нь Бүгд Найрамдах Словак улс байх зэрэг тохиолдлуудад Улаанбаатар хот дах БНЧУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх боломжтой. Визийн мэдүүлэг хүлээн авах үйл явц нь БНЧУ-д зорчих Шенгений виз мэдүүлэх үйл явцаас онц ялгарахгүй бөгөөд Шенгений визийн кодексийн 8(4)(d)-г үндэслэн дээрх хоёр талт Хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех улс нь Бүгд Найрамдах Словак улсыг тухайн асуудлаар бүрэн хэмжээнд төлөөлөх зарчмыг баримтлах тул визийг олгох болон татгалзах мөн давж заалдах өргөдлийг хүлээн авах эрхтэй. Виз мэдүүлгэнд бүрдүүлэх материалыг Чех, Словак, Англи болон Монгол хэлнүүдийн аль нэгэнд бүрдүүлж өгнө.

Анхаарулга, Бүгд Найрамдах Словак улсын урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мөн дамжин өнгөрөх визийг зөвхөн Словак Улсын ЭСЯ-нд мэдүүлнэ.

Хамгийн ойр Бээжин дэх Бүгд Найрамдах Словак  улсын ЭСЯ-ны хаяг:

Бүгд Найрамдах Словак улсын Элчин Сайдын Яам
Ritan Lu, Jianguomen Wai, 100 600 Peking
Утас: 008610 6532 1530, 6532 1531, 6532 1537
Факс: 008610 6532 4814
Гар утас: +86 1391 1792 084 ( шуурхай гар утас )
и-мейл: emb.beijing@mzv.sk

2011 оны Олон улсын гэрээний эмхэтгэлийн 54-р хэсэгт Бүгд Найрамдах Чех улсын Гадаад Хэргийн Яам болон Бүгд Найрамдах Словак улсын Гадаад Хэргийн Яамны хооронд байгуулсан визийн үйл ажиллагааг өөрсдийн улсын дипломат төлөөлөгчийн газрууд болон Консулын хэлтэсүүдээр дамжуулан харилцан төлөөлөх талаарх хоёр талын гэрээний бүрэн хувилбарт хэвлэгдсэн байдаг.