монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Польш Улсыг Шенгений визийн асуудлаар төлөөлөн ажиллана

2014 оны 1-р сарын 10-ны өдрөөс эхлэн Шенгений бүсэд зорчих үндсэн улс нь Польш Улс байх, эсвэл Шенгений бүсэд байх бүх хугацааныхаа ихэнх хугацааг Польш Улсад өнгөрүүлэх, эсвэл Шенгений бүсэд нэвтрэх эхний улс нь Польш Улс байх зэрэг тохиолдлуудад Монгол Улсын иргэд мөн Монгол Улсад байнгын болон удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэст Шенгений виз мэдүүлэх боломжтой боллоо. Визийн мэдүүлэг хүлээн авах үйл явц нь БНЧУ-руу зорчих Шенгений виз мэдүүлэх үйл явцаас онц ялгарахгүй бөгөөд хоёр талт хэлэлцээрийн хүрээнд визийн кодексийн 8 (4)(d)-ний дагуу бүрэн хэмжээнд төлөөлөх зарчмыг баримтлах тул БНЧУ-ын ЭСЯ визийн үйл явцын дүгнэлтэнд тулгуурлан визийн хүсэлтийг татгалзах эрхтэй мөн давж заалдах өргөдлийг хүлээн авах эрхтэй болно.

Визийн мэдүүлэг өгөхөд бүрдүүлэх материалыг Чех, Англи болон Монгол хэлнүүдийн аль нэгээр  бүрдүүлж өгнө.

Анхааруулга, төлөөлөхдөө зөвхөн шенгений (богино хугацааны болон нисэх онгоцны буудлаар дайран өнгөрөх) виз хамаарна. Урт хугацааны виз болон өөр оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд зөвхөн Бүгд Найрамдах Польш Улсын ЭСЯ-нд хандана.

Хамгийн ойр байрлах Бүгд Найрамдах Польш Улсын ЭСЯ нь Бээжинд доорх хаяган дээр байрлаж байгаа:

Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам

Консулын Хэлтэс

Хаяг: 1, Ritan Lu, Jianguomenwai

100600 Beijing

People’s Republic of China

Утас: (+86 10) 65321235

           (+86 10) 65321236

           (+86 10) 65321237

дотуур дугаар 100, 101, 102, 103, 104( польш ба англи хэлээр)

                            108 (хятад хэлээр)

Факс: (+86 10) 65323567

http://www.peking.msz.gov.pl/pl/

http://www.beijing.mfa.gov.pl/en/

И-мейл: pekin.amb.wk@msz.gov.pl

Pekin.amb.sekreteriat@msz.gov.pl

Визийн үйл ажиллагааг өөрсдийн улсын Дипломат төлөөлөгчийн газрууд болон Консулын хэлтсүүдээр дамжуулан харилцан төлөөлөх талаарх Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хоёр талын хүчин төгөлдөр хэлэлцээр бүрэн эхээрээ Олон улсын гэрээний эмхэтгэлд нийтлэгдэх болно.