монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Литва улсыг Шенгений визийн асуудлаар төлөөлөн ажиллана

2015 оны 4 сарын 1-ээс Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам нь Бүгд Найрамдах Литва улсыг богино хугацааны Шенгений визийн асуудлаар  төлөөлөн ажиллана.

2015 оны 4 сарын 1-ээс Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам нь Бүгд Найрамдах Литва улсыг богино хугацааны Шенгений визийн асуудлаар  төлөөлөн ажиллана. Энэ өдрөөс эхлэн Монгол улсын иргэд мөн Монгол улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд БНЧУ-ын Элчин сайдын яаманд богино хугацааны Шенгений виз мэдүүлж болно. Энэ төлөөлөн ажиллах хэлэлцээр нь Монгол улсаас виз мэдүүлэгчдийг Хятад улсын Бээжин хотруу зорчилгүйгээр тухайн амьдарч байгаа улсдаа виз мэдүүлэх боломж олгож байгаа юм. Энэ нь үйл явцыг илүү хялбар болгож байгаа юм. Литва улсруу зорчих Монгол улсын иргэд эсвэл Шенгений бүсэд зорчих үндсэн улс нь Литва байх мөн зорчих хэд хэдэн орны эхний хил нэвтрэх орон нь Литва улс байх тохиолдолд виз мэдүүлж болно.  БНЧУ-ын Элчин сайдын яам нь визийн мэдүүлгүүдийг хянаж шалгах, шийдэх, татгалзах болон давж заалдах өргөдийг хүлээж авах эрхтэй болно. Виз мэдүүлэгчид визний материалуудаа Чех болон Англи хэл дээр эсвэл монгол хэл дээрх бичиг баримтыг чех болон англи хэлний орчуулгын хамт мэдүүлнэ.  

Зөвхөн богино хугацааны Шенгений визийг төлөөлөн ажиллах болно гэдгийг мэдэгдэж байна. Урт хугацааны виз, оршин суух зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл хүсэх виз мэдүүлэгчид Хятад улсын Бээжин хот дахь Бүгд Найрамдах Литва улсын Элчин сайдын яаманд хандана.

Бүгд Найрамдах Литва улсын орон нутаг дахь холбоо газар:

Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь Бүгд Найрамдах Литва улсын Элчин сайдын яам

A-18, King’s Garden Villa

18 Xiaoyun Road , Chaoyang District

Beijing 100125, People’s Republic of China

tel: (+8610) 845 185 20

fax:(+8610) 845 144 42

e-mail: amb.cn@urm.lt

consul.cn1@urm.lt

https://cn.mfa.lt/