монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Онц байдлын үед БНЧУ-д оршин сууж байсан гадаадын иргэдэд зориулсан цаг үеийн мэдээлэл

БНЧУ-ын Засгийн газар 2020 оны 3-р сарын 12-ны өдөр Онц байдал зарласантай холбогдуулан богино хугацааны/шенгений визтэй эсвэл урт хугацааны виз тодруулвал удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн оршин суух нөхцөлд дараах байдлаар өөрчлөлт оруулж байна. Үүнд:

Онц байдал зарлах үед БНЧУ-ын нутаг дэвсгэрт хууль ёсны дагуу (визтэй болон визгүй гадаадын иргэд) оршин сууж байсан гадаадын иргэд мөн ямар нэгэн тодорхой шалтгааны улмаас хугацаандаа буцаж чадаагүй тохиолдолд визийн хүчин төгөлдөр хугацаа дууссаны дараа эсвэл 90 хоногийн хугацаанд визгүй оршин суух хугацаа нь дууссаны дараагаар ч БНЧУ-ын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн Онц байдал цуцлагдах хүртэлх хугацаанд өөрийн визийн асуудлыг заавал зохицуулах шаардлагагүйгээр оршин сууна.

Онц байдал зарласантай холбогдуулан тус хугацаанд эдгээр гадаадын иргэдэд буцах хүртэл хугацаанд хууль бус нөхцөлд хамруулахгүй арга хэмжээ авсан бөгөөд мөн өөрийн биеэр хүрэлцэн ирж өргөдөл өгөх нөхцөлийг болиулсан болно. Иймд эдгээр гадаадын иргэд БНЧУ-ын Дотоод хэргийн яамны Гадаадын иргэд хариуцсан цагдаагийн үйлчилгээний газарт хүрэлцэн ирж визээ сунгуулах/оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргахгүй байхыг хүсье.

Богино хугацааны шенгений оршин суух эрхтэй мөн ажил эрхлэх эрхтэй гадаадын иргэд Онц байдал цуцлагдах хүртэлх хугацаанд БНЧУ-д ажил эрхлэн оршин сууж болно. Ингэх тохиолдолд гадаадын иргэн ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх нөхцөл нь хэвээр үлдэж байгаа болно.

БНЧУ-д ажил эрхлэлтийн картаар ажил эрхэлж байгаа гадаадын иргэн 2020 оны 3-р сарын 20-ны өдрөөс Онц байдал цуцлагдах хүртэл хугацаанд тус компанид 6 сар ажиллаагүй байсан ч ажил олгогчоо болон ажлын байраа солих боломжтой болж байна.

БНЧУ-д ажил эрхлэлтийн карт, цэнхэр карт эсвэл байгууллагын дотоод ажилтны картаар оршин сууж байгаа гадаадын иргэд оршин суух эрхийн нөхцлийг хангаж байгаа тохиолдолд сунгуулах өргөдлөө шуудангаар илгээх ба тус өргөдлийн шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргах хүртэл хугацаанд БНЧУ-д хууль ёсны дагуу ажил эрхлэн оршин сууна.