монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Velvyslanectví České republiky v Mongolsku
Article notification Print Decrease font size Increase font size

Улаанбаатар хот дахь БНЧУ-ын Элчин сайдын яамны Визийн хэлтсийг хэсэгчлэн нээх тухай

SARS-CoV-2 коронавирусын халдвар тархалтыг хязгаарлах зорилгоор БНЧУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийг аажмаар сулруулж байгаатай холбогдуулан БНЧУ-ын Засгийн газрын болон БНЧУ-ын Эрүүл мэндийн яамны холбогдох шийдвэрүүдийн дагуу Улаанбаатар хот дахь Элчин сайдын яам үе шаттайгаар визийн хэлтсийн үйл ажиллагааг хэсэгчлэн нээж байна.

Үүнд:

Шенгений визийн өргөдлийг хүлээн авах:

  • БНЧУ-д оршин суудаг Европын Холбооны эсвэл БНЧУ-ын иргэний гэр бүлийн гишүүд;
  • ЕХ-ны эсвэл БНЧУ-ын иргэнтэй гэрлэлтийн бүртгэлгүй хамтран амьдрагч;
  • БНЧУ-ын талд хэрэгтэй байгаа  виз мэдүүлэгчид;
  • Олон улсын тээврийн үйлчилгээний байгууллагын ажилчид;
  • Стратегийн дэд бүтцийн ажилчид;
  • Дипломат болон олон улсын байгууллагын ажилчид;
  • Улирлын чанартай ажил эрхлэгчид;
  • Шинжлэх ухааны салбарын гол, өндөр мэргэшсэн ажилтнууд (Дээд зэргийн мэргэшсэн ажилтанд зориулсан мөн Мэргэшсэн ажилтанд зориулсан Хөтөлбөрийн нөхцөлүүдийг хангасан байх)
  • Эрүүл мэндийн, нийгмийн үйлчилгээний  болон хүнсний үйлдвэрт ажил хөдөлмөр эрхлэх зорилготой ажилчид;
  • Онцгой нөхцөл байдалд байгаа виз мэдүүлэгч (Үүнд: төлөвлөсөн эрүүл мэндийн үйлчилгээ авах, шүүхээс хүлээсэн үүргээ биелүүлэх, төрийн байгууллагаас зарлан дуудах үндсэн дээр зорчих, шүүхийн шийдвэрийг биелүүлэх, албан хэрэг хянан шийдвэрлэх, биеэ авч явах чадваргүй ойр дотны хүмүүст үзүүлэх тусламж, насанд хүрээгүй хүүхэд асран хүмүүжүүлэх эрхээ хэрэгжүүлэх хүмүүнлэгийн бусад нөхцөл байдал)

COVID-19-ийн цар тархалтыг бууруулах зорилгоор авч буй арга хэмжээнүүдийн хүрээнд Шенгений орон тус бүр аялалын хязгаарлалт нэвтрүүлсэн ба зарим улс хоорондох хил хязгаарыг мөн тавьсан болно. ЕХ-ны доторх болон гадуурх тархалт судлалын нөхцөл байдлаас хамааран аяллын хязгаарлалтыг сулруулсан эвсэл чангатгасан байх боломжтой. Тиймээс нийт зорчигчид явахаасаа өмнө аялалын  хязгаарлалт мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулах шаардлагатай. Шенгений виз эзэмшигчид авч хэрэгжүүлж буй аялалын хязгаарлалтыг дагаж мөрдөх ёстой бөгөөд Шенгений бүсэд автоматаар нэвтрэх эрхгүй байж болзошгүй болно.

Урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах:

  • Дээд зэргийн мэргэшсэн ажилтанд зориулсан Хөтөлбөрт хамрагдсан өргөдөл гаргагч;
  • Мэргэшсэн ажилтанд зориулсан Хөтөлбөрт хамрагдсан өргөдөл гаргагч;
  • Суралцах болон боловсрол дээшлүүлэх бусад хөтөлбөрт хамрагдах зорилгоор өргөдөл гаргагч (ярилцлагын товыг student_ulaanbaatar@mzv.cz цахим хаягаар дамжуулан тогтоох боломжтой);
  • БНЧУ-д байнгын болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний зөвхөн гэр бүлийн хүн болон түүний насанд хүрээгүй хүүхэд гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны виз, удаан хугацааны болон байнгын оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргаж байгаа тохиолдолд (ярилцлагын товыг family_ulanbaatar@mzv.cz цахим хаягаар дамжуулан тогтоох боломжтой);
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргагч болон 90-ээс дээш хоногийн оршин суух өргөдөл гаргаж буй эрдэм шинжилгээний ажилтаны гэр бүлийн хүн болон түүний насанд хүрээгүй хүүхэд;
  • Эрдэм шинжилгээний болон Гол үүрэг гүйцэтгэгч ажилтнуудад зориулсан  Хөтөлбөрт хамрагдсан өргөдөл гаргагч;
  • Соёл, спорт болон “working holiday“ буюу ажиллангаа амрах зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргагч;
  • Улирлын чанартай ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор урт хугацааны визийн өргөдөл гаргагч;
  • Нэвтрэх эрхтэй D/VR төрлийн виз (жишээ нь: оршин суух картаа гээгдүүлсэн эсвэл хүчинтэй хугацаа нь дууссан гэх мэт)
  • Эдийн засгийн шилжилт хөдөлгөөний хөтөлбөрийн дагуу болон хөтөлбөрөөс гадуурх цэнхэр картын өргөдөл болон цэнхэр карт өргөдөл мэдүүлэгчдийн гэр бүлийн хүн болон насанд хүрээгүй хүүхдүүдийнх нь 90-ээс дээш хоногийн  оршин суух зөвшөөрлийн өргөдөл

Дээр дурьдсан авч буй арга хэмжээнүүдийг үндэслэн Улаанбаатар хот дахь Элчин сайдын яам (соёл, спорт, боловсрол дээшлүүлэх бусад хөтөлбөр болон ажиллангаа амрах зорилгоор урт хугацааны виз олгохоос бусад)  БНЧУ-д оршин суух зөвшөөрөл хүлээн авах зорилгоор D/VR төрлийн виз болон D/VC төрлийн урт хугацааны визийг олгох эрхтэй хэвээр болно.

Ажил эрхлэлтийн карт эсвэл бизнес эрхлэх зорилгоор болон суралцах зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мэдүүлсэн бүх виз мэдүүлэгчид 2020 оны 7-р сарын 13-ны өдрөөс эхлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний нөхцөлийг хангасан тухай тодорхойлолт визийн наалт наалгахаас өмнө нэмэлтээр өгөх тухай мэдэгдэл хүлээн авна. Тодорхойлолтонд ажил олгогч эсвэл боловсролын байгууллага гадаадын иргэнд хорио цээрийн арга хэмжээ авсан тохиолдолд хорио цээрийг хэрэгжүүлэх боломжтой байраар хангах тухай байх юм. Мөн ажил олгогч эсвэл боловсролын байгууллага гадаадын иргэнд шаардлагатай тохиолдолд БНЧУ-д байх хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, БНЧУ-д оршин суух үндэслэлгүй болсон тохиолдолд гадаадын иргэнийг нутаг буцаах тал дээр баталгаа гаргасан байна.       

2020 оны 9-р сарын 21-ны өдрөөс эхлэн БНЧУ руу нэвтрэн орохоосоо ӨМНӨ (урьд нь нэвтрэн орсон даруйдаа мэдэгддэг байсан бол) өөрийн оршин суух газрынхаа харъяа эрүүл ахуйн газарт цахим хэлбэрээр „Нэвтрэн орох маягт“-ыг www.prijezdovyformular.cz бөглөж илгээнэ.

БНЧУ руу зорчиж буй иргэн тус бөглөж илгээсэн маягтаа хэвлэн хилийн шалган дээр шалгуулах ба БНЧУ-д очсон даруй 5 хоногийн дотор өөрийн зардлаар RT-PCR шинжилгээнд хамрагдана.

КОВИД-19 өвчлөлийн эрсдэл багатай орнуудын жагсаалтанд ороогүй улс оронд (үүнд Монгол Улс хамаарч байгаа болно) сүүлийн 14 хоногийн хугацаанд 12 цагаас дээш хугацаагаар байсан иргэд БНЧУ-д тусгайлан зааснаас (Ойр зуурын хэрэгцээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаар явах, эмнэлгийн болон нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага руу явах, хойшлуулж болохгүй захиргааны баримт бичиг шийдвэрлүүлэх зорилгоор явах, оршуулгын ажилд оролцохоор явах) бусад тохиолдолд хөдөлгөөн хязгаарласан дүрмийг шинээр БНЧУ руу нэвтрэн орсон өдрөөс эхлэн хамгийн багадаа 10 хоног баримтлах ба тус дүрэм 5-аас доош насны хүүхдэд хамаарахгүй болно. 

ЕХ-ны гишүүн орнуудын иргэд болон гуравдагч орны (үүнд Монгол Улс хамаарч байгаа болно) мөн бусад ЕХ-ны гишүүн орнуудад удаан хугацааны болон байнгын оршин суух зөвшөөрөлтэй иргэд аль нэг ЕХ-ны улсад өөрийн зардлаар RT-PCR шинжилгээнд хамрагдсан мөн тус шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчин төгөлдөр байгаа тохиолдолд шинээр орсон өөрчлөлтийн дагуу БНЧУ руу нэвтрэн орох боломжтой болж байна.

Улсын хилээр нэвтэрч буй бүх иргэд халдварт өвчний шинж тэмдэгийн урьдчилсан үзлэгт хамрагдах ба шинж тэмдэг илэрсэн тохиодолд эрүүл мэндийн байгууллагын ажилтануудтай хамтран ажиллана.

Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамны Визийн болон Консулын хэлтэст хүрэлцэн ирэх виз мэдүүлэгчдийг хувийн ариун цэврээ сайтар сахихыг хүсье. Бүх виз мэдүүлэгчид Улаанбаатар хот дахь Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэх тов хүлээн авна. Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамны танхимд цөөн тооны хүн байлгах зорилгоор ярилцлагын товыг зайтайгаар олгоно.