монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: EuroZprávy.cz
Article notification Print Decrease font size Increase font size

Ковид-19 цар тахлын улмаас БНЧУ руу нэвтрэн ороход тавигдах нөхцөлүүд

БНЧУ-ын Эрүүл мэндийн яамны Урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон БНЧУ-ын Засгийн газрын тогтоолууд гадаадын иргэдийг БНЧУ-руу нэвтрэхийг хориглож байгаа болно. Зарим Монгол Улсын иргэд жишээ нь: ажил эрхлэлтийн карт эзэмшигчид дараах нөхцлийг хангаж байгаа тохиолдолд БНЧУ-руу үргэлжлүүлэн зорчих боломжтой болно.

 

БНЧУ-ын Эрүүл мэндийн яамны Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн хүрээнд БНЧУ-руу зөвхөн шаардлагатай тохиолдолд зорчих боломжтой болно. Тиймээс аялал жуучлал, амралт-сувилал (өөрийн өмчлөлийн орон сууцанд), найз нөхөд эсвэл холын төрөл садан дээрээ зочлох зорилгоор зорчих боломжгүй юм.

БНЧУ-ын Эрүүл мэндийн яамны 2021 оны 2-р сарын 5-ны өдрийн Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн дагуу Ковид-19 өвчлөлийн эрсдэл өндөртэй орнуудын жагсаалтанд Монгол Улс орсон болно.

Монгол Улсад оршин сууж байсан иргэн БНЧУ руу нэвтрэн орохоосоо өмнө цахим хэлбэрээр „Нэвтрэн орох маягт“-ыг www.prijezdovyformular.cz бөглөж илгээнэ. Мөн зорчихоор төлөвлөсөн өдрөөс 72 цагийн дотор хүчин төгөлдөр байх эхний RT-PCR (түргэвчилсэн шинжилгээ хангалтгүй) шинжилгээг итгэмжлэгдсэн эмнэлэгт хийлгэсэн байна. 72 цагийн хүчин төгөлдөр хугацаа нь шинжилгээ өгсөн өдрөөс эхэлж тооцно. Шинжилгээний хариу авсан өдөр эсвэл онгоцонд/автобусанд/машинд нэвтрэн орсон өдрөөс эхлэн тооцохгүй гэсэн үг.

Үргэлжлүүлээд БНЧУ-руу нэвтрэн орсон өдрөөс эхлэн 5 хоногийн дотор БНЧУ-ын магадлан итгэмжлэгдсэн лабораторид хоёр дахь RT-PCR (түргэвчилсэн шинжилгээ хангалтгүй) шинжилгээнд хамрагдана. Шинжилгээний хариугаа цахим хэлбэрээр холбогдох эрүүл ахуйн газарт илгээнэ. Хоёр дахь шинжилгээний хариу-сөрөг гэж гарах хүртэлх хугацаанд өөрийгөө тусгаарлана (5 хоногийн тусгаарлалт гэж заасан байгаа болно). Мөн БНЧУ-д ирсэн өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд FFP2 үзүүлэлттэй амны хаалт (эсвэл түүнээс дээш үзүүлэлттэй байх ба энгийн амны маск хангалтгүй) гэрт байхаас бусад газар зүүх шаардлагатай болно.

БНЧУ-руу нэвтрэн орох нөхцлийг хангах боломжгүй тохиолдолд Та зөвхөн 2021 оны 2-р сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд БНЧУ-руу 24 цагийн дотор хүчин төгөлдөр түргэвчилсэн шинжилгээний хуудастай эсвэл БНЧУ-ын нисэх онгоцны буудал дээр шинжилгээнд хамрагдаад нэвтрэх боломжтой болно.

Дээрх үүрэг дараах төрлийн иргэдэд хамааралгүй болно. Үүнд:

  • Олон улсын тээврийн үйлчилгээний байгууллагын ажилчид;
  • БНЧУ-ын болон ЕХ-ны иргэн мөн урт хугацааны эсвэл байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн 12 цагийн дотор БНЧУ-аар дамжин өнгөрөх эвсэл богино хугацаагаар зайлшгүй зорчих тохиолдолд;
  • БНЧУ дахь дипломат байгууллагын газарт томилогдсон төлөөлөгчид болон тэдний үйлчилгээний хэлтсийн ажилчид;
  • БНЧУ-ын Гадаад хэргийн яаманд бүртгэлтэй дипломат паспорт эзэмшигч болон олон улсын байгууллагын ажилчид БНЧУ-руу эсвэл өөр улс орон руу албан ажлаар 72 цагийн дотор зорчих тохиолдолд;
  • 5-аас доош насны хүүхдэд;
  • Хил дамнасан ажилчид;
  • Хил дамнасан ажилчид-насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийн төлөө хөрш зэргэлдээ улс руу зорчих болон буцаж ирэх;
  • Цагдаагийн ажилчид (зөвхөн БНЧУ-ын гэхгүй) ялтан шилжүүлж байгаа болон онгоцны аюулгүй ажиллагааны нууц ажилчид;
  • Ковид-19 өвчнөөр өвдчихсөн иргэд дараах нөхцлийг хангаж байгаа тохиолдолд:
  • БНЧУ-ын, ЕХ-ны болон БНЧУ-д оршин суух эрхтэй иргэд БНЧУ-ын эсвэл ЕХ-ны (МУ-ын биш) эмчийн англи эвсэл чех хэл дээр Ковид-19 өвчинөөр өвдсөн, тусгаарлалтанд байсан, шинж тэмдэг одоогоор байхгүй бөгөөд эхний RT-PCR шинжилгээгээр эерэг хариу гарсан өдрөөс хойш 90 хоног хэтрээгүй гэсэн тодорхойлолтой тохиолдолд; 

БНЧУ-руу нэвтрэхийг хориглох шийдвэр нь дараах төрлийн Монгол Улсын иргэдэд хамааралгүй болно. Үүнд:

  • Ковид-19 өвчлөлийн эрсдэл багатай улс орны жагсаалтанд багтсан улсын удаан эсвэл байнгын оршин суух зөвшөөрөл эзэмшигч (МУ тус жагсаалтанд багтаагүй болно);
  • БНЧУ-аас олгосон БНЧУ-ын урт хугацааны визтэй, урт хугацааны, түр эсвэл байнгын оршин суух зөвшөөрөл эзэмшигч;
  • 2020 оны 5-р сарын 11-ний өдрөөс хойш БНЧУ-аас олгосон богино хугацааны виз эзэмшигч, БНЧУ-руу нэвтрэн ороход магадлан итгэмжлэгдсэн лаборатороос 24 цагийн дотор хүчин төгөлдөр сөрөг хариу гарсан түргэвчилсэн шинжилгээний хуудастай эвсэл 72 цагийн дотор хүчин төгөлдөр RT-PCR шилжилгээний хуудастай;
  • ЕХ-ны удаан хугацааны эсвэл байнгын оршин суух зөвшөөрөл эзэмшигч;
  • БНЧУ-д оршин суудаг ЕХ-ны эсвэл БНЧУ-ын иргэний гэр бүлийн гишүүд (гэр бүлийн гишүүд гэдэг нь эхнэр/нөхөр, бүртгэлтэй хамтран амьдрагч, 21-ээс доош насны хүүхэд, 21-ээс доош насны хүүхдийн эцэг/эх, БНЧУ-ын эсвэл ЕХ-ны иргэний асран халамжинд байх шаардлагатай эмээ/өвөө, үр хүүхэд);
  • БНЧУ-ын талд хэрэгтэй байгаа  виз мэдүүлэгчид;
  • Олон улсын тээврийн үйлчилгээний байгууллагын ажилчид;
  • БНЧУ дахь дипломат байгууллагын газар томилогдсон дипломат болон тэдгээрийн үйлчилгээний хэлтсийн ажилтан, БНЧУ-руу албан ажлаар 72 цагийн дотор зорчих дипломат паспорт эзэмшигч болон БНЧУ-ын Гадаад хэргийн яаманд бүртгэлтэй олон улсын байгууллагын ажилчид;
  • Яаралтай онцгой байдлын үед (эрүүл мэндийн үйлчилгээ авах, шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлэх, өөрийгөө асрах боломжгүй ойрын гэр бүлийн гишүүнийг асран халамжлах болон насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийн төлөө);
  • БНЧУ-ын иргэнтэй эсвэл 90-ээс дээш хоногийн түр оршин суух эрхтэй, байнгын оршин суух зөвшөөрөлтэй ЕХ-ны гишүүн орны иргэнтэй удаан хугацааны хамт амьдарч буйгаа нотолсон, байнгын харилцаатай хамтран амьдрагч мөн урьж буй тал БНЧУ-д байх хугацаанд нь байраар хангах, тусгаарлалтанд байх боломжоор хангах, хэрэв удаан хугацааны оршин суух эрхгүй тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг барагдуулах, БНЧУ-д оршин суух үндэслэлгүй болсон тохиолдолд нутаг буцах тал дээр баталгаа гаргасанаар БНЧУ-ын Гадаад хэргийн яам БНЧУ-руу нэвтрэх тодорхойлолт авсан тохиолдолд;

Дээр дурьдсан бүх нөхцөл байдалд БНЧУ-д хийлгэсэн RT-PCR шинжилгээний хариу гарах болон тусгаарлалтын хугацаа дуусах хүртэл хугацаанд БНЧУ-д хөдөлгөөн хязгаарласан дүрэм үйлчилнэ. Хөдөлгөөн хязгаарласан дүрэм зөвхөн дараах тохиолдолд үйлчлэхгүй. Үүнд:

  • ойр зуурын ахуйн бараа болон хүнс авах, хүүхэд асаргаанд болон гэрийн тэжээвэр амьтанд шаардлагатай зүйл худалдаж авах, санхүүгийн болон шуудангийн үйлчилгээ ашиглахаар явах;
  • нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авахаар явах;
  • оршуулгын ажилд оролцох;
  • хойшлуулах боломжгүй захиргааны ажлыг гүйцэтгэхээр явах;
  • гэрлүүгээ харих;

БНЧУ-руу зорчих гэж байгаа гадаадын иргэд БНЧУ руу нэвтрэх нөхцлийг шалгаж байхыг анхааруулж байна. БНЧУ-ын Дотоод хэргийн яам өөрийн цахим хуудсандаа Эрүүл мэндийн яамны Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн хүрээнд БНЧУ руу нэвтрэн ороход мөрдөх дүрэм, журмыг pdf хэлбэрээр байнга шинэчлэн байршуулдаг болно. Үүнд мөн Ковид-19 өвчний шинжилгээнд хэрхэн хамрагдах мөн карентинд орох эсэх тухай зорчигч болгонд зориулан дэлгэрэнгүй мэдээллийг байршуулсан болно.  

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.