монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: MZV ČR
Article notification Print Decrease font size Increase font size

Суралцах зорилгоор виз мэдүүлэх гэж буй виз мэдүүлэгчдэд зориулсан мэдээлэл

Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тогтоосон шийдвэрийн дагуу зорчих зорилгоос хамааран зарим оршин суух төрлийн/визийн үйл ажиллагааг 2020 оны 5-р сарын 11-ний өдрөөс эхлэн хэсэгчлэн нээсэн болно.
 

Суралцах зорилгоор виз мэдүүлэх өргөдлийн тухайд дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

2020 оны 3-р сарын 14-ны өдрөөс өмнө суралцах зорилгоор урт хугацааны виз/удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн виз мэдүүлэгчдийн өргөдлийг шийдвэрлэх явц 2020 оны 5-р сарын 18-ны өдрөөс эхлэн үргэлжлэн явагдах болно. Эдгээр виз мэдүүлэгчдийн шийдвэр гарсан тохиолдолд Элчин сайдын яаманд хүрэлцэн ирж шийдвэрээ хүлээн авах тухай мэдэгдэлийг виз мэдүүлэгч хүлээн авах болно. Иймд виз мэдүүлэгчдийг Элчин сайдын яамнаас холбогдох хүртэл хүлээж байхыг хүсье!.

2020 оны 5-р сарын 18-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Оюутнуудад зориулсан горимд хамрагдсан визийн өргөдлийг хүлээн эрхтэй болсон.

Одоогийн байдлаар Оюутнуудад зориулсан горимоос бусад суралцах зорилгоор шинээр явах хүсэлтэй хүмүүсийн бүх төрлийн виз/удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах явцыг зогсоосон байгаа болно. Энэ явц сэргээгдэх эсэх нь шенгений бүс нутгийн гадна хил нээгдэхээс хамаарч байна. Одоогоор тус хил 2020 оны 6-р сарын 15-ны өдөр хүртэл хаалттай байх болно. 

Суралцах зорилгоор виз мэдүүлгийн өргөдлийн нөхцөл байдал болон дахин шинэ өргөдөл хүлээн авч эхлэх тухай цаг үеийн мэдээ мэдээллийг Элчин сайдын яамны болон БНЧУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудаснаас хүлээн авч байна уу.