монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: HelpSystems
Article notification Print Decrease font size Increase font size

Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай виз мэдүүлэгчдэд зориулсан мэдээлэл

Тус маягтаар дамжуулан Таны хувийн мэдээлэл болох цээж зураг болон хурууны хээ бүртгэн авах нь Таны виз мэдүүлгийн шийдвэрийг гаргахад зайлшгүй шаардлагатай болно. Тухайн мэдээллийг өгөхгүй тохиолдолд виз мэдүүлгийг татгалзах болно.   
 

Бүгд Найрамдах Чех Улсад хувь хүний мэдээллийг боловсруулах байгууллагууд: Лоретаанскэ талбай 5, БНЧУ-118 00 Прага 1, www.mzv.cz , цахим хаяг: epodatelna@mzv.cz, байршилтай Гадаад хэргийн яам; Олшанска 2, ТШХ 78, БНЧУ-130 51 Прага 3, www.policie.cz , цахим хаяг: pp.rscp.sekretariat@pcr.cz , байршилтай Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэх Цагдаагийн газрын захиргаа болон Над Штолоу 3, ТШХ 21, БНЧУ-170 34 Прага 4, www.mzvcr.cz, цахим хаяг: posta@mvcr.cz , байршилтай Дотоод хэргийн яам.

Хувь хүний мэдээллийг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барих: Лоретаанскэ талбай 5, БНЧУ-118 00 Прага 1, цахим хаяг: poverenec@mzv.cz, байршилтай Гадаад хэргийн яам; Строеницка 27, ТШХ 62/К-SOU, БНЧУ-170 89 Прага 7, цахим хаяг: pp.sou@pcr.cz, байршилтай Цагдаагийн ерөнхий газар; Над Штолоу 3, БНЧУ-170 34 Прага 7, цахим хаяг: poverenec@mvcr.cz , байршилтай Дотоод хэргийн яам.

(Европын Холбооны) № 767/2008 (Визийн мэдээллийн системийн тухай тогтоол), (Европын Холбооны) тогтоол № 810/2009 (Визийн кодекс) болон 2008/633/SVV тоот Зөвлөлийн шийдвэр гэх хууль, тогтоолуудын дагуу Хувь хүний мэдээллийг бүртгэн авч боловсруулдаг болно.  

Хувь хүний мэдээллийг бусад гишүүн орнуудын холбогдох байгууллагууд руу илгээх ба тэд зорчих зорилгоос хамааран боловсруулж Таны виз мэдүүлгийн шийдвэр гаргахад бэлэн болсон  мэдээллийг буцаан илгээнэ.

Таны виз мэдүүлгийн шийдвэр гарсан эсвэл олгосон виз мэдүүлгийн шийдвэрийг хүчингүйд тооцсон, цуцалсан эсвэл сунгасан зэрэг визийн холбогдолтой шийдвэрүүд хувь хүний мэдээлэлтэй хамт бүгд Визийн мэдээллийн системд 5 хүртэлх жилийн хугацаанд хадгалагдах ба тус хугацаанд мэдээллийн систем рүү визийн байгууллага, шенгений улс орны гадна хилийн бүсийн шалган, гишүүн орнуудын шилжилт хөдөлгөөн болон цагаачлал хариуцсан байгууллага тус улс руу нэвтрэх болон оршин суух нөхцөлийг хангаж буй талаар шалгах зорилгоор болон нөхцөлийг хангахгүй, хангахаа больсон иргэнийг олж илрүүлэх, цагаачлал хүссэн иргэдийн өргөдлийг хянан шалгах зорилгоор нэвтрэх боломжтой болно. Мөн тодорхой нөхцөлөөр тус мэдээллийн систем рүү гишүүн орнуудын зарим нэг байгууллагууд болон терорист халдлага болон бусад байж болох хүндэвтэр хэргийг мөрдөх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Европол байгууллага нэвтрэх эрхтэй болно.

Таны хувийн мэдээлэл гуравдагч орны иргэншилийг тогтоох болон буцаах зорилгоор гуравдагч орон эсвэл олон улсын байгууллагуудад мөн илгээгдэх боломжтой болно. Эдгээр тохиолдолд зөвхөн онцгой нөхцөлөөр1 илгээгдэнэ. Нөхцөлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Та Бүгд Найрамдах Чех Улс дахь хувь хүний мэдээллийг боловсруулан ажилладаг байгууллагад хандан авна уу.

[Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай ерөнхий тогтоол2 болон Визийн мэдээллийн системийн тухай тогтоолын3 дагуу Та өөрийн хувийн мэдээллийг хуулбарын хамт мөн Визийн мэдээллийн систем рүү бүртгэсэн гишүүн орны талаарх мэдээллийг авах эрхтэй болно. Мөн Та өөрийн тодорхой бус эсвэл бүрэн биш хувийн мэдээллээ залруулах эсвэл нэмэлтээр өгөх эрхтэй бөгөөд мөн хувийн мэдээллийг боловсруулах явцад тодорхой нөхцөлөөр хязгаарлагдмал болгох болон хувь хүний мэдээлэл хууль бусаар боловсруулагдсан гэж үзвэл устгуулах эрхтэй болно.]

Өөрийн хувийн мэдээлэл рүү нэвтрэх, засвар оруулах, хязгаарлах эсвэл устгал хийлгэх хүсэлт гаргах тохиолдолд хүсэлтээ Бүгд Найрамдах Чех Улс дахь хувь хүний мэдээллийг боловсруулах холбогдох байгууллагад шууд хандах боломжтой (холбоосын дэлгэрэнгүйг дээр дурьдсан байгаа болно).

Мөн Та өөрийн хүсэлтээ аль ч бусад гишүүн орнуудын холбогдох байгууллагуудад илгээх боломжтой. Холбогдох байгууллагуудын жагсаалт болон хаяг байршилыг дараах хаягнаас хүлээн авна уу: https://www.uoou.cz/cs/vismo

Мөн Таны хувь хүний мэдээллийг хууль бус боловсруулсан гэж үзвэл Та хэзээ ч аль ч гишүүн орнууд дахь дотоодын хувь хүний мэдээллийг хамгаалах байгууллагад гомдол гаргах эрхтэй болно. Ялангуяа тухайн хууль бус боловсруулалтыг гүйцэтгэсэн гишүүн орны байгууллагуудад. Бүгд Найрамдах Чех Улс дахь Хувь хүний мэдээллийг хамгаалах байгууллага: Хувь хүний мэдээллийг хамгаалах байгууллага, Дэд хурандаа Сохора 27, БНЧУ-170 000 Прага 7, www.uoou.cz, цахим хаяг: posta@uoou.cz .

 

 

 

-----------------------------------------------------------------------------------

1 (Европын холбооны) тогтоолын 31-р зүйлийн № 767/2008 (Визийн мэдээллийн системийн тогтоол)

2 (Европын холбооны) тогтоолын 15-р зүйлээс 19-р зүйл хүртэлх 2016/679 (хувь хүний мэдээллийг хамгаалах тухай ерөнхий тогтоол)

3 (Европын холбооны) тогтоолын 38-р зүйлийн № 767/2008 (Визийн мэдээллийн системийн тогтоол)