монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Velvyslanectví ČR v Ulánbátaru
Article notification Print Decrease font size Increase font size

Оюутнуудад зориулсан визийн бүртгэл

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам суралцах зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд бүртгэлийн шинэ систем эхлүүлж байна.

Суралцах зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл хүсэх оюутнууд ярилцлагын тов тогтоохдоо Элчин сайдын яамны цахим хуудасны Нүүр хэсэг дэх баруун дээд булангийн улаан хүснэгтэнд Баасан гараг бүрийн 8 цаг 30 минутанд байршуулагдах Тусгай кодын тусламжтайгаар student_ulaanbaatar@mzv.cz и-майл хаяг руу шаардагдах материалуудыг хавсарган илгээнэ.

Хүсэлтийн агуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энд дарж Б бүлгийг үзнэ үү.