монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Бүх төрлийн урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах явцыг дахин сэргээсэн тухай

2021 оны 9-р сарын 30-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн шинэчлэгдсэн Ковид 19 цар тахлаас Урьдчилан сэргийлэх арга хэмжээний дагуу Улаанбаатар хот дахь Элчин сайдын яам БНЧУ-ын бүх төрлийн урт хугацааны виз, удаан хугацааны болон байнгын оршин суух зөвшөөрлийн мэдүүлэг хүлээн авах явцыг дахин сэргээж байна.

 

Ажил эрхлэлтийн карт

Мэргэшсэн ажилтанд зориулсан хөтөлбөрөөс бусад ажил эрхлэлтийн картын мэдүүлэг хүлээн авах ярилцлагын тов сард 14 квот байхаар зохицуулагдсан болохыг анхаарна уу.

2021 оны 10-р сарын 8-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хүлээн авах боломжит  Мэргэшсэн ажилтанд зориулсан хөтөлбөрөөс бусад ажил эрхлэлтийн карт мэдүүлэх ярилцагын товын урьдчилсан бүртгэл хийгдэх боломжтой болох ба энэ нь 2021 оны 10-р сарын 8-ээс 2021 оны 12-р сарын 10-ны хооронд нийт 28 квот байна. Дарааллын дагуу 28 квот дүүрсэн тохиолдолд Элчин сайдын яам цахим хуудсандаа ярилцлагын тов дүүрсэн тухай мэдэгдэнэ. Дараагийн боломжит бүртгэлийн тухай мэдээллийг цаг тухайнд нь олон нийтэд хүргэх болно.

Мэргэшсэн ажилтанд зориулсан хөтөлбөрөөс бусад ажил эрхлэлтийн картын мэдүүлэгт зориулсан ярилцлагын тов нь Мэргэшсэн ажилтанд зориулсан хөтөлбөрт хамрагдаж жагсаалтанд багтсан виз мэдүүлэгчдэд зориулагдаагүй болохыг сануулж байна. Хэрэв санамсаргүйгээр Мэргэшсэн ажилтанд зориулсан хөтөлбөрт багтсан виз мэдүүлэгч хоёр сарын урьдчилсан бүртгэлд (28 квотод) хамрагдсан тохиолдолд Мэргэшсэн ажилтанд зориулсан хөтөлбөрөөс бусад ажил эрхлэлтийн картын мэдүүлэг хүлээн авах ярилцлагын тов олгогдохгүй болно.

Урт хугацааны виз - суралцах болон бусад

Суралцах болон бусад (хэлний бэлтгэл) зорилгоор урт хугацааны виз мэдүүлэх виз мэдүүлэгчид сургууль/хэлний бэлтгэлдээ элсэн орох өдөр болон визийн мэдүүлэг боловсруулах мөн шийдвэрлэх хугацааг (ойролцоогоор 2 сар) харгалзан үзэж байна уу. Виз мэдүүлэхдээ хамгийн сүүлийн үеийн элсэлтийн баримт бичгийг ирүүлэхийг зөвлөж байна.  

Гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны виз

Гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны визийг ажил эрхлэлтийн карт эзэмшигч, урт хугацаа болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн бүх гэр бүлийн гишүүд мэдүүлэх боломжтойгоор (үүнд: эцэг, эх болон 18-аас дээш насны хүүхэд) дахин сэргээж байна.