монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Виз эзэмшигчдэд гадаад паспортыг нь хүлээлгэн өгөх явцад дагалдах санамжууд

Виз эзэмшигчдэд зориулсан санамжууд

Визийн хүчинтэй хугацаа нь (визийн наалтан дээр OD…DO гэж тэмдэглэсэн байна) виз эзэмшигчид тухайн хугацаанд багтан оршин сууж хугацаагаа эдлэх эрхийг олгоно /газар нутагт нэвтрэх, байх хугацаа, буцаж гарах/. Энэ нь виз эзэмшигч оршин суух зөвшөөрөгдсөн хугацаагаа эдлэх дуусах огноогоор хязгаарлагдсан цаг хугацааны тодорхой хэсэг юм.

Оршин суух зөвшөөрөгдсөн хугацаа нь (визийн наалтан дээр Délka pobytu гэж тэмдэглэгдсэн байна) виз эзэмшигчдийн бодитойгоор Шенгений бүс нутагт, БНЧУ-ын газар нутагт оршин суух хоногийн тоо юм. Энэхүү хугацаа нь хил нэвтэрсэн өдрөөр эхлэнэ. Энэхүү хугацаа нь визийн хүчинтэй хугацаанаас ялгаатай (богино) байж болно. Шенгений олон удаагийн нэвтрэх эрхтэй (С төрлийн) 180-аас дээш хоногийн хугацаанд хүчинтэй визтэй тохиолдолд аль ч 180 хоног дотор зөвшөөрөгдсөн 90 хүртлэх хоногоор зорчиж болно.

Виз хүлээн авсанаар виз эзэмшигч шенгений бүс рүү шууд нэвтрэх эрх үүсэхгүй бөгөөд Шенгений хилийн кодексийн 6-р заалтын дагуу хил дээр виз эзэмшигч нэвтрэх нөхцөлийг зайлшгүй нотлоно.

Визийн төрлүүд: А-онгоцны буудал да транзит виз, С-Шенгений виз (90 хүртэл хоногийн) D-урт хугацааны виз (90-ээс дээш хоногийн)

Нэвтрэх тоо: Виз эзэмшигч хэдэн удаа Шенгений бүсэд нэвтрэх эрхтэйг заана, өөрөөр хэлбэл визийн хүчинтэй хугацааны туршид хэдэн удаа тухайн газар нутагт нэвтрэн орох эрхтэйг заана.

Оршин суух зорилго:

Виз эзэмшигч нь тухайн орны хүчин төгөлдөр хууль дүрмэнд захирагдах ба оршин суух зорилго бүхий л оршин суух хугацааны туршид биелүүлж үүнийгээ холбогдох баримтаар нотлох чадвартай байна.

Бүртгүүлэх үүрэг:

БНЧУ-д оршин суугаа гадаад иргэн бүр бүртгүүлэх үүрэгтэй. Виз эзэмшигч болон бусад гуравдагч орны иргэд БНЧУ-ын хилээр нэвтрэн орсон өдрөөсөө ажлын 3 хоногийн дотор байгаа газрынхаа харъяа Гадаадын иргэний асуудлыг хариуцсан Цагдаагийн газарт бүртгүүлнэ. 15-аас доош насны иргэн, байр олгогч өмнөөс нь бүртгүүлсэн гадаад иргэн (жишээ нь зочид буудал), ГХЯ-нд бүртгүүлсэн БНЧУ-д суугаа ЭСЯ-ны болон суурин ОУБ-ын ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд, эсвэл Дотоод хэргийн яамнаас байраар хангагдаж буй гадаад иргэд бүртгүүлэх шаардлагагүй болно.

БНЧУ-д оршин суухтай холбоотой асуудлаар БНЧУ-ын Дотоод хэргийн яаманд хандаж мэдээлэл авна уу (pobyty@mvcr.cz).

Оршин суух нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд:

Хэрэв виз мэдүүлэгч шенгений виз мэдүүлсэний дараагаар эсвэл виз хүлээн авсаны дараагаар аялалын нөхцөл, оршин суух зорилгод аливаа нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд жилээбэл: нислэг, байрлах газар, аялалын зорилго гэх мэт гарсан өөрчлөлтөө Элчин сайдын яаманд хуулбарлан эсвэл цахим хэлбэрээр мэдэгдэх шаардлагатай болно. Хэрэв виз мэдүүлэгч мэдэгдээгүй тохиолдолд тухайн олгогдсон визийн нөхцөл нь өөр байсан гэж үзээд хүчингүй болгох эсвэл шууд цуцлах эрхтэй болохыг мэдэгдэж байна.