монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

VFS Global байгууллагын үйлчилгээг эргэн сэргээлээ

2022 оны 4-р сарын 25-ний өдрөөс эхлэн БНЧУ руу болон түүний төлөөлөн ажилладаг бусад улс орон болох Эстони, Литва, Польш, Словак болон Швейцарь улсууд руу зорчих визийн өргөдөл хүлээн авдаг VFS Global байгууллагын үйлчилгээг эргэн нэвтрүүлж байна. Иймд богино хугацааны шенгений визийн өргөдөл мэдүүлэх виз мэдүүлэгчид VFS Global байгууллагад хандана уу.

Мөн Визийн кодексийн 30-р зүйлд заасны дагуу “хязгаарлагдмал нэвтрэх эрхтэй виз эзэмшигчид эсвэл шенгений виз эзэмшигчид“ автоматаар шууд хилээр нэвтэрнэ гэсэн утга агуулаагүй болохыг анхааруулж байна. 

ОХУ болон Беларусь улсын иргэдийн богино хугацааны шенгений визийн өргөдлийг хүлээн авахгүй болно. Зөвхөн онц шаардлагатай гэж үзсэн тохиолдолд (жишээ нь: ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн) БНЧУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтэст шууд хандах боломжтой.

 

VFS Global байгууллагын холбоосыг эндээс:

https://visa.vfsglobal.com/mng/en/cze

Холбогдох дугаар: 7000 0152

Визийн тухай ерөнхий мэдээллийг эндээс:

https://www.mzv.cz/ulaanbaatar/cz/konzularni_informace/vizove_informace_pro_cizince_1/obecne_vizove_informce_velvyslanectvi_cr/index.html