монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: VFS
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол Улсад богино хугацааны (шенгений виз) мэдүүлэхэд зориулсан мэдээлэл

БНЧУ, Швейцарь, Польш, Словак, Литва эсвэл Эстони улс руу зорчих визийн мэдүүлгийг 2018 оны 11-р сарын 1-ны өдрөөс эхлэн зөвхөн Бүгд Найрамдах Чех Улсыг Улаанбаатар хотод төлөөлөн ажиллаж буй Хамтарсан визийн мэдүүлэг хүлээн авах төвөөр (цаашид „VFS Global“ гэх) дамжуулан хүлээн авахаар боллоо. Үүнтэй холбогдуулан Элчин сайдын яам 2018 оны 10-р сарын 31-ний өдрөөс хойш богино хугацааны шенгений визийн мэдүүлгийн ярилцлагын товыг Баасан гараг бүр 08:30 минутаас утсаар олгодог байсныг цуцалж байгаа болно.    

Улаанбаатар хот дахь „VFS Global“:

Хаяг: DHL компаний байр, 2-р давхар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 10/5 Улаанбаатар, 14 210 Монгол Улс

Цахим хуудас: www.vfsglobal.com/Czechrepublic/mongolia

Утас: 976-7000-0152

„VFS Global“ байгууллагаар дамжуулан визийн мэдүүлэг өгөх тохиолдолд тус байгууллагын нэвтрүүлсэн дүрэм журмын дагуу хандах шаардлагатай бөгөөд дээр дурьдсан цахим хуудсанд олон нийтэд зориулан дэлгэрэнгүй мэдээллийг (цахим бүртгэл) байршуулсан байгаа болно. „VFS Global“ байгууллагын ажиллах цагийн хуваарь Даваа-Баасан гарагуудад 09:00-17:00 цагийн хооронд болно.

Элчин сайдын яамны Консулын болон Визийн хэлтэс визийн мэдүүлгийг боловсруулахын тулд „VFS Global“ байгууллагын өмнөх өдөр хүлээн авсан визийн материалыг дараагийн ажлын өдөр өглөө 08:30 минутаас хүлээн авна.

Мөн Элчин сайдын яам „VFS Global“ байгууллагаас Элчин сайдын яамны долоо хоногт хүлээн авах боломжид тохируулсан Элчин сайдын яаманд виз мэдүүлэх хүсэлтэй мэдүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг хүлээн авна. Эдгээр виз мэдүүлэгчдэд  „VFS Global“ байгууллагын үйлчилгээний нэмэлт төлбөр хамаарахгүй бөгөөд визийн мэдүүлэг хүлээн авах тов тодорхой хэмжээгээр уртсах магадлалтай болохыг тооцоолох хэрэгтэй болно.

Визийн мэдүүлгийн шийдвэр (Элчин сайдын яам хүлээн авсан өдрөөс хойш) ихэвчлэн 4-5 хоногийн дотор гардаг бөгөөд шенгений визийн кодекс 15 хоног, зарим төвөгтэй визийн мэдүүлгийг 30-60 хоногийн дотор шийдвэрлэх боломжийг олгодог болно.

„VFS Global“ байгууллагад болон шууд Элчин сайдын яаманд дараах төрлийн виз мэдүүлэгчид ярилцлагын товгүйгээр виз мэдүүлэх боломжтой. Үүнд: Европын холбооны улсын иргэний гэр бүлийн гишүүд, албан томилолтоор явж буй дипломат болон албан паспорт эзэмшигч, баримт бичгээр нотлогдсон эрүүл мэндийн ноцтой асуудлаар яаралтай гадаад улсад эмчилгээнд орох гэж буй виз мэдүүлэгч болон түүнийг дагалдах гэр бүлийн нэг гишүүн, Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичигтэй, хоёр улсын хоорондын хоёр талын харилцааг хөгжүүлэхэд шууд нөлөөлөх хүмүүнлэгийн арга хэмжээнд шууд оролцогчид болон болон төрийн айлчлалын төлөөлөгчид. Эдгээр виз мэдүүлэгчдийг „VFS Global“ байгууллагын ажилчидтай болон Элчин сайдын яамны Консулын хэлтсийн