монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Татгалзсан хариу хүлээн авсан виз мэдүүлэгчид зориулсан зааварчилгаа

(This article expired 31.12.2020.)

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам шенгений/богино хугацааны бүх төрлийн визийн шийдвэрийг бие даан олгох мөн татгалзах эрхтэй болно. Урт хугацааны визийн (90 хоногоос дээш хугацааны) шийдвэрийг Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны Орогнол, цагаачлалын бодлогын газар гаргадаг болно. 

Шенгений визийн процессын явцад 2009 оны 7-р сарын 13-ны өдрийн Европын Парламентын болон Европын Комиссын хамтарсан №810/2009 тоот визийн кодекс (Визийн кодекс) –ын тухай тогтоол, 2006 оны 12-р сарын 20-ны өдрийн Европын Парламентын болон Европын Комиссын хамтарсан №1987/2016 тоот тогтоол, Шенгений мэдээллийн системийн 2-р  хэсэг (SIS II) болон Шенгений конвенцын 3-р бүлгийг мөрдлөг болгон шийдвэрлэдэг болно.

Богино хугацааны (шенгений) виз эсвэл хязгаарлагдмал зорчих эрхтэй виз хүлээн авсан виз мэдүүлэгч шууд тухайн визээр шенгений бүс нутаг руу автоматаар хил нэвтрэнэ гэсэн үг биш юм. Шенгений виз хүлээн авсан иргэн шенгений хилийн нэвтрэх хэсэг дээр Шенгений хилийн кодескийн 5-р заалтын дагуу хилээр нэвтрэх нөхцлийг хангаж буйг нотлох шаардлагатай болно. Үүнд: олон нийтийн аюулгүй байдалд, дотоодын аюулгүй байдалд болон бусад гишүүн орнуудын олон улсын харилцаанд болон олон нийтийн эрүүл мэндэд заналхийгээгүй тухай. Мөн виз мэдүүлэгчдэд Шенгений мэдээллийн системийн (SIS) бүртгэлээс болж татгалзсан хариу авах боломжтой.

Хэрэв виз мэдүүлэгчийн хувийн мэдээлэлд аливаа нэгэн алдаа гарсан тохиолдолд тус мэдээллээ засварлуулах эрхтэй болно. Мөн ямар шалтгааны улмаас тус алдаа гарсан тухай тайлбар хүсэх боломжтой бөгөөд засварлуулах хүсэлт гаргана. Элчин сайдын яам хувийн мэдээлэлд алдаа гарсныг баталгаажсан тохиолдолд тус алдааг яаралтай засварлана. Хэрэв Элчин сайдын яам хувийн мэдээлэлд гарсан алдааг засварлахаас татгалзсан тохиолдолд БНЧУ-ын хувийн мэдээллийг хамгаалах тухай байгууллагад шууд хандах эрхтэй болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Танд Элчин сайдын яамны Консулын хэлтсийн ажилчид олгоно.

Холбоо тогтоох хаяг:

Хувийн мэдээллийг хамгаалах байгууллага

Дэд хурандаа Сохорагийн  гудамж 27

БНЧУ, 170 00 Прага 7

Утас: +420 234 665 354

Факс: +420 234 665 501

И-мэйл: posta@uoou.cz

Шенгений мэдээллийн систем рүү виз мэдүүлэгчийн хувийн мэдээллийг оруулсан талаар тайлбар хүсэлт гаргах тухай дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудаснаас энд дарж хүлээн авна уу.  

Урт хугацааны визийн процессын явцад Гадаадын иргэн Бүгд Найрамдах Чех Улсад оршин суух тухай №326/1999 хууль болон бусад нэмэлт хууль, журмыг мөрдлөг болгон шийдвэрлэдэг болно.  

Татгалзсан хариу хүлээн авсан виз мэдүүлэгч болгон Элчин сайдын яамнаас ямар шалтгааны улмаас тус хариуг хүлээн авсан тухай тайлбарыг бичгээр хүлээн авна. 2011 оны 1-р сарын 1-ний өдрийн шинэчлэгдсэн Гадаадын иргэн Бүгд Найрамдах Чех Улсад оршин суух тухай хуулийн дагуу виз мэдүүлэгч татгалзсан хариу авсан даруйдаа 15 хоногийн дотор бичгээр давж заалдах өргөдлөө өгч болно. Богино хугацааны визийн татгалзсан хариу авсан тохиолдолд хариу авсан Элчин сайдын яамдаа харин урт хугацааны визийн татгалзсан хариу авсан тохиолдолд харъяалагдах Дотоод хэргийн яамны Орогнол, цагаачлалын бодлогын газарт тус тус өргөдлөө гаргадаг болно.

Богино хугацааны шенгений визийн татгалзсан хариу/хүчингүй болгосон/цуцалсан шийдвэрийг шинээр дахин шийдвэрлүүлэх хүсэлт гаргах (Давж заалдах) тохиолдолд 60 евроны хураамж хүлээн авдаг болж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиас хүлээн авна уу. Давж заалдах өргөдлийг зөвхөн Элчин сайдын яамны Консулын хэлтэст өгөх боломжтой. Виз мэдүүлгийн үйлчилгээ  үзүүлж буй байгууллагаар (Монгол Улсын хувьд VFS Global) дамжуулахгүй болно.

Виз мэдүүлэгчийн хувийн мэдээллийг Хувийн мэдээллийг хамгаалах тухай № 101/2000 тоот хуулийн болон бусад хүчин төгөлдөр нэмэлт хуулийн дагуу Бүгд Найрамдах Чех Улсын харъяалагдах байгууллагад илгээгддэг бөгөөд тухайн мэдээлэл татгалзах эсвэл виз олгох шийдвэрт ашиглагддаг болно.