монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Google
Article notification Print Decrease font size Increase font size

Европын Холбооны иргэний гэр бүлийн гишүүд

ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн гэдэг нь эхнэр/нөхөр, 21-ээс доош насны ЕХ-ны иргэнийг асран халамжилж буй эцэг/эх, 21-ээс доош насны эсвэл ЕХ-ны иргэний үр хүүхэд мөн  өөрийгөө тэжээн тэтгэх чадваргүй, ЕХ-ны иргэний асрамж халамжинд байх шаардлагтай эсвэл түүний эхнэр/нөхрийн асрамж халамжинд байгаа ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүний үр хүүхэд эсвэл үр удам. Мөн ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүнээр өөрийн улс орондоо эсвэл оршин суух зөвшөөрөлтэй улс оронд ЕХ-ны иргэнтэй төрөл садан эсвэл хамтран нэг гэрт амьдарч байсан, ноцтой эрүүл мэндийн шалтгааны улмаас ЕХ-ны иргэний тусламжгүйгээр бие дааж амьдрах чадваргүй эсвэл ЕХ-ны иргэнтэй удаан хугацааны турш харилцаатай бөгөөд нэг гэрт хамтран амьдарч буйгаа нотолсон тохиолдолд тус гадаадын иргэнийг тооцон хүлээн авдаг болно.  

 

ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн БНЧУ-ын нутаг дэвсгэрт түр хугацаагаар визгүйгээр дараах тохиодолд байх боломжтой:

  1. Европын Холбооны гэр бүлийн гишүүний (2004/38/ES тоот Удирдамжийн 10-р заалтын дагуу олгогдох) оршин суух картын эзэмшигч эсвэл (2004/38/ES тоот Удирдамжийн 20-р заалтын дагуу олгогдох) Европын Холбооны бусад гишүүн орнуудын байнгын оршин суух үнэмлэхтэй бөгөөд түр оршин суух хугацаа нь 3 сараас хэтрээгүй тохиолдолд;
  2. Европын Холбооны гэр бүлийн гишүүн, түүний богино хугацааны визийн хүчинтэй хугацаа нь дууссан тохиолдолд хэрэв ЕХ-ны гишүүнтэй үргэлжлүүлэн 3 сараас хэтрэхгүй хугацаанд байх тохиолдолд;

Европын Холбооны гэр бүлийн гишүүн богино хугацааны 90 хүртэлх хоногийн хугацаагаар виз мэдүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

- „Богино хугацааны шенгений виз“-ийн маягт бөглөнө

- виз мэдүүлэгчийн хүчин төгөлдөр гадаад паспорт

- 35 х 45 мм хэмжээтэй ICAO-ын нөхцөлийг хамгах цээж зураг

- Европын холбооны иргэний бичиг баримт (ЕХ иргэний гадаад паспортын эсвэл иргэний үнэмлэхний хуулбар)

- Европын холбооны иргэний гэр бүлийн гишүүн гэх нотолгоо (гэрлэлтийн гэрчилгээ – БНЧУ-ын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд БНЧУ-ын гэрлэлтийн гэрчилгээ бол тохиромжтой, төрсний гэрчилгээ, хараат бус байдлын баталгаа, эрүүл мэндийн шалтгааныг батлах баримт бичиг, удаан хугацааны хамтын харилцаагаа нотлох баримт бичиг)

- Европын холбооны иргэнийг дагалдан зорчих тухай баримт бичиг эсвэл БНЧУ руу зорчих тухай тухай баримт бичиг

ЕХ-ны иргэн биш бөгөөд ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүний виз мэдүүлгийг шийдвэрлэх процесс виз мэдүүлсэн өдрөөс 14 хоногийн хугацаанд үргэлжлэх ба зарим онцгой тохиолдолд 45 хоног хүртэлх хугацаанд сунгах боломжтой болно.

Мөн визийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамнаас ЕХ/БНЧУ-ын иргэний гэр бүлийн гишүүдэд автоматаар богино хугацааны виз олгогдоно гэсэн ойлголт авахгүй байхыг анхааруулж байна. Элчин сайдын яам Гадаадын иргэн оршин суух тухай хуулийн 5-р зүйлийн 20-р заалтын дагуу татгалзах үндэслэл байгаа эсэхийг виз мэдүүлгийн холбогдох баримт бичиг болон зорчих зорилгыг авч үзэн шалгах эрхтэй болно. Үүнд:

  1. виз мэдүүлэгч хуурамч эсвэл засварласан гадаад паспортаар виз мэдүүлсэн,
  2. халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг хангаагүй тохиолдолд,
  3. улсын аюулгүй байдалд халдах эсвэл олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах магадлалтай гэж сэжиглэгдсэн тохиолдолд,
  4. Гэрээт улсын мэдээллийн системд бүртгэгдсэн бөгөөд тус системд гэр бүлийн гишүүнийг бүртгэсэн харгалзах байгууллагаас тухайн ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн өөр гэрээт улсын нутаг дэвсгэрт оршин суухдаа түүний аюулгүй байдалд халдах болон олон нийтийн тайван амгалан байдлыг алдагдуулах магадлалтай хэмээн нэмэлтээр мэдээлэл өгсөн тохиолдолд,
  5. виз мэдүүлэгч зөвхөн оршин суух зорилгоор хууль зөрчин зорилготой гэрлэлтээ батлуулсан эсвэл хоёр тал харилцан тохиролцож эцэг гэж тодорхойлсон,
  6. виз мэдүүлэгч виз авах зорилгоор залилан хийх (жишээ нь: визийн процессын явцад хуурамч баримт бичиг өгөх эсвэл ярилцлагын үеэр худал мэдээлэл өгөх),
  7. визийн процессын явцад ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн биш эсвэл ЕХ-ны иргэнийг дагалдан цуг зорчихгүй эсвэл араас нь зорчихгүй гэдэг нь батлагдсан тохиолдолд,

Европын Парламентын болон Европын Зөвлөлийн № COM (2014) эцсийн 604 тоот мэдэгдлийн хавсралтаар батлагдсан  ЕХ-ны иргэний чөлөөтэй зорчих эрхийн хүрээнд ЕХ-ны иргэн болон гуравдагч орны иргэн хоорондын зорилготой гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх Гарын авлагын хувьд зорилтот гэрлэлтийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

  1.  „сонгодог“ аргаар зорилтот гэрлэлтээ батлуулах („standard“ marrige of convenience) – ЕХ-ны иргэний эрхийг буруугаар ашиглах зорилгоор хоёр тал гэрлэлтээ батлуулах,

Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яам энэ тохиолдолд улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин суухад туслалцаа үзүүлсэн гэх эрүүгийн хэрэг үүсгэж Эрүүгийн хэргийн тухай №40/2009 тоот хуулийн 341-р заалтын дагуу шийдвэрлэдэг болохыг анхааруулж байна.

  1. залилан мэхлэж гэрлэлтээ батлуулсан (marrige by deception) – Гуравдагч орны иргэн ЕХ-ны иргэнд гэр бүлийн тууштай амьдрал амлаж гэрлэлтээ батлуулан, дараа нь салсан тохиолдол орно. Иймэрхүү төрлийн гэрлэлт нь гол төлөв  богино хугацаанд олон нийтийн цахим сүлжээ ашиглан танилцсан эсвэл ээлжийн амралтаараа гадаад улсад түр оршин суухдаа танилцсан хүмүүстэй тохиолдсон байдаг.    
  2. албадан гэрлэлт (forced marriage) – ихэвчлэн хүний наймаатай холбоотой байдаг
  3. хуурамч гэрлэлт (bogus marriage) – зорилтот  гэрлэлтээс ялгаатай нь хуулийн дагуу хүчин төгөлдөр биш юм. Ихэвчлэн хуурамч бичиг баримт эсвэл бичиг баримтыг буруугаар ашигласан байдаг.   

ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн татгалзсан хариу хүлээн авсан тохиолдолд өргөдөл гарган татгалзсан хариу авсан шалтгаанаа тодруулахаар өгөх боломжтой (дэлгэрэнгүй мэдээллийг „Ерөнхий мэдээлэл/Татгалзсан хариу хүлээн авсан виз мэдүүлэгчид зориулсан зааварчилгаа“-аас хүлээн авна уу).

ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн дахин визийн материалаа шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан ч татгалзсан хариу хүлээн авсан тохиолдолд уг хариу хүлээн авсан өдрөөс 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Давж заалдах өргөдлөө харъяалагдах (гадаадын иргэн хилээр нэвтэрсэн даруй бүртгэл хийлгэх хотын –www.justice.cz) мужийн шүүхэд гаргана. Виз мэдүүлэгчийн материалд БНЧУ-д түр оршин суух хаяг нь тодорхой байх шаардлагатай болно.

Дээр дурьдсан мэдээлэл ЭСЯ-нд ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн богино хугацааны виз мэдүүлсэн тохиолдолд холбоотой болно.

БНЧУ-ын хилийн бүс дээр 90 хүртэлх хоногийн богино хугацааны виз мэдүүлэхэд шаардагдах баримт бичиг

ЕХ-ны иргэн биш боловч ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүн БНЧУ-ын хилийн бүс дээрх цагдаагийн байгууллагад 90 хүртэлх хоногийн богино хугацааны виз мэдүүлэх эрхтэй болно. Энэ тохиололд хилийн бүс дээр виз мэдүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэн өгнө.

ЕХ-ны иргэний гэр бүлийн гишүүдэд түр оршин суух зөвшөөрөл олгох тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хаягнаас www.mvcr.cz  хүлээн авна уу.