монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Аялалын зорилгоос хамааран богино хугацааны/шенгений виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал

Аялалын зорилгоос хамааран богино хугацааны/шенгений виз мэдүүлэхэд бүрдүүлэх үндсэн баримт бичгээс гадна дараах нэмэлт баримт бичгүүд шаардагдана. Үүнд:

эрүүл мэндийн зорилго

албан ёсны эмнэлгийн тодорхойлолт, тус эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах тухай болон эмчилгээний зардлыг барагдуулах чадамжийг харуулсан санхүүгийн баримт бичиг

бизнес эрхлэх зорилго

худалдааны эсвэл бизнесийн байгууллагын урилга, урьж буй байгууллагын оршин тогтнодог тухай эсвэл үйл ажиллагааны талаар баримт бичиг, урьж буй байгууллагатай эсвэл хувь хүнтэй байгуулсан хамтран ажиллах тухай хэлэлцээр, виз мэдүүлэгч урьж буй байгууллагад ажилладаг тухай ажлын газрын тодорхойлолт

соёл урлагийн зорилго

урьж буй байгууллагын урилга, соёл урлагийн арга хэмжээнд оролцох тухай тодорхойлолт, билет, өргөдөл, зохион байгуулж буй байгууллагын хөтөлбөр мөн хамрагдах хугацааг нотолсон баримт бичиг

гэр бүл болон найз нөхдийндөө зочлох зорилго  

аялалын хугацаанд байрлах газрын байрны бичиг, аялалын замын зардал болон байх хугацаанд зарцуулах зардлыг барагдуулах виз мэдүүлэгчдийн санхүүгийн баримт бичиг; аялалын төлөвлөгөө (жишээ нь: төлөвлөсөн аялалын захиалгын хуудсууд);

Шенгений визийн асуудлаар төлөөлөн ажиллаж буй бусад гишүүн орон шенгений бүс нутагт урих албан ёсны урилга (урьж буй хүний байх хугацааны зардал, байрыг хангах тухай)олгодог тохиолдолд виз мэдүүлэгч тус урилгаар түр оршин суухад шаардагдах санхүүгийн баримт бичгийг орлуулан өгч болох ба харин замын зардал болон аялалын даатгалыг тус урилгаар орлуулах боломжгүй; тухайн урилганд урьж буй тал нь хуулийн этгээд эсвэл хувь хүн эсэх, мөн хувийн болон албан байгууллага эсэх гээд урьж буй хүний болон виз мэдүүлэгчийн мэдээлэл дурьдагдсан байна. Мөн байрлах газрын хаяг болон зарим тохиолдолд төрөл садангийн холбоог бичсэн байна.       

БНЧУ-ын Гадаадын иргэдийн Цагдаагийн байгууллагын албан ёсны Урилгаар виз мэдүүлэхэд

Виз мэдүүлэгчид Гадаадын иргэдийн Цагдаагийн байгууллагаар баталгаажуулсан албан ёсны урилга (албан ёсны урилгын маягтыг бүх Гадаадын иргэдийн Цагдаагийн байгууллага гаргаж өгдөг болно)ашиглан шенгений виз мэдүүлэх боломжтой. Тухайн урилга аялалын зорилгыг харуулна. Албан ёсны урилгаар байрлах байрны бичгийг оруулах боломжтой бөгөөд энэ нь зөвхөн тус урилганд хариуцана гэх тэмдэглэгээ хийгдсэн тохиолдолд юм. Тухайн урилгаар аян замын даатгал болон бусад шаардагдах баримт бичгийг орлуулах боломжгүй болно. 

Урилганд ямар нэгэн тогтоосон хугацаа байхгүй бөгөөд зөвхөн өөрийн урихаар заасан хугацаагаар хүчин төгөлдөр байна.

Тухайн урилгыг 180 хоног дотор хэр удаан хугацаатайгаар хийгдсэнээс  хамааран тухайн заасан хугацаанд л ашиглана. Мөн тус урилгаар олон удаагийн нэвтрэх эрхтэй (мулти) виз мэдүүлэх боломжтой. Хэрэв виз мэдүүлэгч 180 хоногоос дээш хугацаатай, 90 хүртэлх хоног заасан урилгаар виз мэдүүлсэн ч дээр дурьдсан хугацаанд дахин 90 хүртлэх хоногийн хугацаанд түр хугацаагаар зорчих боломжтой.

Хэрэв урилгын хугацаа нь хүчин төгөлдөр мөн урилганд заасан хугацааг бүрэн эдлээгүй тохиолдолд виз мэдүүлэгч тус урилгыг дахин ашиглах боломжтой.

Хэрэв урилганд даалгалыг хариуцана гэсэн тэмдэглэгээ хийгдсэн тохиолдолд энэ нь зөвхөн Бүгд Найрамдах Чех Улсад хүчин төгөлдөр үйлчлэх болно. Хэрэв виз мэдүүлэгчид шенгений виз олгогдсон тохиолдолд виз мэдүүлэгч урилгаас гадна визийн кодексийн дагуу аян замын даатгалд хамрагдсан тухай даатгалын баримт өгнө.

Урилгыг мөн хуулийн этгээдийн албан бичиг хэлбэрээр хүлээн авах боломжтой бөгөөд визийн процессын явцад ашиглах зорилгоор тус албан бичигт виз мэдүүлэгчийн мэдээлэл (гадаад паспортны дагуу), БНЧУ-д ямар зорилгоор хэр удаан хугацаагаар түр оршин суух тухай мэдээлэл тус тус дурьдагдсан байна. Мөн тухайн урилга тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсгээр баталгаажсан байна. Урилга нь албан бичиг хэлбэрээр байгаа тохиолдолд виз мэдүүлэгчийн аялалын зорилгыг харуулж байгаа бөгөөд бусад бүрдүүлэх баримт бичгийг орлохгүй болно.

Иймд урьж буй хуулийн этгээд хэрэв виз мэдүүлэгчийг БНЧУ-д байх хугацаанд нь байраар хангах болон мөн түр байх хугацааны зардлыг хариуцах үүрэг хүлээж байгаа тохиолдолд урилгаас гадна давхар байрны болон санхүүгийн баримт олгож байна уу.  

Албан айлчлалын зорилго 

Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, урьж буй байгууллагын (засгийн газрын, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын) албан ёсны урилга, мөн харьяалагдах засгийн газрын, олон улсын байгууллага эсвэл төрийн бус байгууллагын ажлын газрын тодорхойлолт

Спортын зорилго

урьж буй байгууллагын урилга, харьяалагдах спортын байгууллагын тодорхойлолт, билет, өргөдөл эсвэл зохион байгуулагч байгууллагын хөтөлбөр мөн хамрагдах хугацааг нотолсон баримт бичиг

Аялал жуулчлалын зорилго

байрлах газрын байрны бичиг, аялалын төлөвлөгөө эсвэл аялалаар зорчих газруудын ямар нэгэн холбогдох баримт бичгүүд

суралцах зорилгоор (богино хугацааны сургалт, дадлага)

суралцах гэж буй байгууллагаас ямар зорилгоор (дадлагын эсвэл онолын) суралцах гэж байгаа тухай албан тодорхойлолт, суралцах тухай үнэмлэх эсвэл сургалтанд хамрагдах тухай тодорхойлолт

Транзит хийх зорилго (дамжин өнгөрөх)

нисэх буудалд дамжин өнгөрөх тухай мөн цааш үргэлжлүүлэн зорчихыг нотлох баримт бичиг; мөн виз мэдүүлэгч шенгений гишүүн орнууд  руу  нэвтрэн орох шаардлагагүй тухай нотлох баримт бичиг

Бусад зорилго (жишээ нь: шинжлэх ухааны, улс төрийн, эдийн засгийн эсвэл шашны, төрөл бүрийн бага хурал, семинар, воркшоп, зөвлөлдөх уулзалт гэх мэт чиглэлүүдээр)

урьж буй байгууллагын урилга, харьяалагдах байгууллагаас ажлын газрын тодорхойлолт, билет, оролцох тухай өргөдөл, зохион байгуулж буй байгууллагын хөтөлбөр мөн хамрагдах хугацааг нотолсон баримт бичиг, зарим тохиололд Монгол Улсын Гадаад харилцааны яамаас дэмжлэг үзүүлэх тухай ноот бичиг

(ЕХ-ны бусад гишүүн орнуудад байнгын оршин суух эрхтэй бөгөөд шинжлэх ухааны судалгааны ажил хийдэг хүн БНЧУ-д энэ чиглэлээр ажиллахаар бол тухайн оронд судалгаа хийн ажиллаж байгаа байгууллагатай хийсэн гэрээ болон  БНЧУ-д түр оршин суухад байраар хангах тухай байрны бичиг эсвэл байрны зардалыг бүрэн хариуцах тухай санхүүгийн тодорхойлолтыг нэмэлтээр өгөх шаардлагатай)

орлого олох зорилго

Тус төрлийн визээр БНЧУ/Шенгений бүс нутагт ЗӨВХӨН түр хугацаагаар оршин суух боломжтой. БНЧУ-ын нутаг дэвсгэрт ажил эрхлэлтийн карт шаарддаггүй ажил (жишээ нь: зураач, уран нугараач, дуучин гэх мэт) хийж орлого олох зорилгоор зорчих гадаадын иргэд тус зорилгоор шенгений визийг мэдүүлэх үүрэгтэй. Тухайн төрлийн визийн зорилгыг дараах баримт бичгээр нотлоно. Үүнд: БНЧУ-ын Хөдөлмөрийн газрын ажил эрхлэх зөвшөөрөл болон хууль ёсны байгууллагын түр хугацаагаар ажил эрхлүүлэх тухай өргөдөл. Тухайн өргөдөлд хуулийн этгээдийн хүлээх үүрэг, гүйцэтгэх ажлын талаар дурьдсан байна. Мөн түүнчлэн заавал шаардагдах баримт бичиг бол БНЧУ-д орлого олох тухай тодорхойлолт (хөдөлмөрийн гэрээ, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, спортын болон соёл урлагын байгууллагатай хийсэн гэрээ)

хөдөлмөр эрхлэх зорилго (энэ нь шенгений визийн төрөл бөгөөд харин удаан хугацаагаар оршин суух эрх бүхий ажил эрхлэлтийн карт биш юм!)

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд дараах баримт бичиг шаардагдана. Үүнд: хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ эсвэл хэлэлцээр, түүнчлэн  хэрэв БНЧУ-д ажил гүйцэтгэх тухай чехийн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гадаадын ажил олгогч гадаадын иргэнийг илгээж байгаа тухай баримт бичиг мөн хэрэв гадаадын иргэнийг гадаад ажил олгогч нь БНЧУ руу улирлын чанартай ажил гүйцэтгүүлэхээр илгээж байгаа тухай баримт бичгүүд;

Гадаадын иргэн БНЧУ-д дээр дурьдсан ажлыг тасралтгүй 7 хоногоос хэтрэхгүй мөн түүнчлэн  жилдээ нийтдээ 30 хоног гүйцэтгэх тохиолдолд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Дараах төрлийн гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах шаардлагагүй. Үүнд: уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч, академийн ажилтан, сурагч эсвэл 26 наснаас доош насны оюутан, тамирчин, бараа тээвэрлэгч эсвэл ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг иргэн (жишээ нь: ачааны тэрэгний жолооч гэх мэт), тусламж үзүүлэх тухай улс хоорондын байгуулсан хэлэлцээрийн үндсэн дээр ажиллах аврах ангийн гишүүд, гадаадын ажил олгогчийн зааврын дагуу БНЧУ руу илгээгдсэн олон улсын зам тээврийн ажилтан, итгэмжлэгдсэн мэдээллийн ажилтан, тусгай хуулийн дагуу илгээгдэж буй энгийн иргэн эсвэл зэвсэгт хүчний цэргийн албан хаагч, үйлчилгээний ажилчид, ЕХ-ны бусад гишүүн орноос томилогдсон ажилтан, БНЧУ-д бүртгэлтэй консерваторын төгсөгч эсвэл сүм хийдийн ажилтан.

улирлын чанартай хөдөлмөр эрхлэх зорилго (шенгений визийн хувьд)

харьяалагдах Хөдөлмөрийн газраас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл эсвэл хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дугаар, ажил олгогчтойгоо тохиролцсон цалин, урамшууллын хэмжээний тодорхойлолт , хэрэв ажил олгогч нь гадаадын иргэний байрлах байрыг хариуцаж байгаа тохиолдолд байрны бичиг шаардагдана.