монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Velvyslanectví ČR v Ulánbátaru
Article notification Print Decrease font size Increase font size

Богино хугацааны/ шенгений виз хүсэгчдэд зориулсан бүртгэлийн шинэ систем

(This article expired 24.10.2018 / 04:45.)

Богино хугацааны, шенгений виз  мэдүүлэх гэж буй өргөдөл гаргагчид ярилцлагын тов тогтоох тохиолдолд ЗӨВХӨН 701 102 23 дугаарын утсанд холбогдож урьдчилан цаг авна. Элчин сайдын яамны зүгээс виз мэдүүлэгчдээс ярилцлагын тов тогтоох зорилгоор манай яамны бусад дугаар луу ХОЛБОГДОХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ. Мөн визийн болон консулын талаарх ямарваа нэгэн асуудлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа 311 053 дугаар луу холбогдож байна уу.   
 

Шинээр нэвтрүүлж буй бүртгэлийн системд зориулсан тусгай 701 102 23 дугаарын утасны бүх яриаг бичлэг болгон хадгалдаг болохыг анхааруулж байна.

Нэг виз мэдүүлэгч = нэг дуудлага гэсэн дүрэм мөрдөгдөх бөгөөд насанд хүрээгүй хүнд хууль ёсны асран хамгаалагчийн хамтаар шенгений виз мэдүүлэх тохиолдолд нэг утасны дуудлагаар асран хамгаалагч ярилцлагын тов авахдаа давхар бүртгүүлэх тусгайлсан боломжийг олгож байгаа болно.

Утсаар ярилцлагын тов тогтоох бүртгэлийн систем нь тухайн дугаар луу холбогдсон виз мэдүүлэгчдийн хийсэн дуудлагын дарааллаар автоматаар жагсаалт үүснэ.

Элчин сайдын яам тухайн жагсаалт руу ямарваа нэгэн аргаар нэвтэрч, жагсаалтыг өөрчлөх, мөн нөлөөлөх боломжгүй болно. Утасны дуудлагын хадгалсан яриа гадны ямарваа нэгэн нөлөөнд өртөх боломжгүйгээр цахим хэлбэрээр хадгалагддаг болно. Элчин сайдын яам шенгений виз мэдүүлэхээр ярилцлагын тов тогтоосон виз мэдүүлэгчдийн хүсэлтийн дагуу ярилцлагын тов өөрчлөх, цуцлахболомжгүй болноИймд Элчин сайдын яам дээрх хүсэлтэнд хариу өгөхгүй болно.Хэрвээ виз мэдүүлэгч товлосон ярилцлагын товдоо хүрэлцэн ирэхгүй тохиолдолд тухайн ярилцлагын товд оронд нь өөр хэн нэгнийг хүлээн авахгүй бөгөөд тухайн виз мэдүүлэгч дахин журмын дагуу шинээр ярилцлагын тов авна.

Виз мэдүүлэгч утсаар ярилцлагын тов авах гэж байгаа тохиолдолд дараах мэдээллийг зайлшгүй ойлгомжтойгоор хэлэх үүрэгтэй болно (яриаг монгол, чех эсвэл англи хэл дээр хийх боломжтой). Үүнд:

  • Виз мэдүүлэгчийн овог, нэр
  • Визийн төрөл эсвэл ямар төрлөөр оршин суух зөвшөөрөл хүсч буйгаа (богино хугацааны шенгений виз тохиолдолд 1,2 эсвэл олон удаагийн нэвтрэх эрхтэй эсэх)
  • Виз мэдүүлэгчийн утасны дугаар болон и-мэйл хаяг
  • Гадаад паспортын төрөл болон дугаар (дипломат, албан, гадаад паспорт гэх мэт.)

Баасан гараг бүр утсаар дараагийн долоо хоногийн Даваа гарагаас Пүрэв гараг хүртэлх визийн материал хүлээн авах өдрүүдийнярилцлагын тов авах боломжтой болно.

Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний баяр тохиолдож байгаа тохиолдолд утсаар ярилцлагын товыг тухайн өдрийн өмнөх өдөр болгон шилжүүлнэ. Үүнд: 2018 оны хувьд 2018.3.30-ны Баасан гараг 3-р сарын 29-ны Пүрэв гараг, 2018.7.6-ны Баасан гараг 7-р сарын 4-ны Лхагва гараг (2018 оны 7-р сарын 5 болон 6-ны өдөр Үндэсний баяр болно) мөн 2018 оны 9-р сарын 28-ны Баасан гараг 9-р сарын 27-ны Пүрэв гараг гэнэ. 

Виз мэдүүлэгчдэд ойлгомжтой мөн баримжаа өгөх зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна:

Шенгений виз мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд:

Баасан гараг бүр өглөө 08:30 минутаас эхлэн бүртгэлийн систем дүүрэх хүртэл өгөгдсөн дугаарт дуудлага хүлээн авна. Тус системийг Элчин сайдын яамны болон бусад холбогдох чехийн байгууллагуудын хүчин чадал, мөн бичиг баримтыг боловсруулах үйл явцтай тохируулан тогтоосон болно. 

Бүх виз мэдүүлэгчдийг ярилцлага товлосон өдөр, цагтаа Элчин сайдын яамны цахим хуудас дээр дэлгэрэнгүй тавигдсан байгаа шаардагдах бүх бичиг баримтыг бүрдүүлэн Элчин сайдын яаман дээр хүрэлцэн ирж байхыг анхааруулж байна. Товлосон ярилцлагын товдоо хүрэлцэн ирээгүй тохиолдолд шенгений виз мэдүүлэхээр хүсч буй бусад иргэдийн боломжийг хааж, нөгөө талаас захиргааны үйл явцыг удаашруулж мөн хүндрэл үүсгэж байгаа болно. Мөн шаардагдах бичиг баримт бүр гүйцэт биш байгаа тохиолдолд шенгений, богино хугацааны визийн материалыг хүлээн авах боломжгүй болох ба тухайн бичиг баримтын боловсруулалтын явц удаашрах юм.   

Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яаманд утсаар ярилцлагын тов тогтоох гэж буй виз мэдүүлэгчдэд зориулан долоо хоног бүр дараах тооны ярилцлагын товуудыг олгохоор тохируулсан байдаг болно. Үүнд:  

Шенгений виз: 10

 

Эдгээр ярилцлагын тов дүүрсэн тохиолдолд утасны дугаар“хаагдах“ бөгөөд монгол, чех болон англи хэл дээр автомат хариулагч дараах мэдээллийг өгнө:

Шенгений виз болон ажил эрхлэлтийн картын өргөдөл хүлээн авах............- ээс ...............- ны хооронд дах чөлөөтэй ярилцлагын тов байхгүйбайна. Шенгений виз мэдүүлэх дараагийн ярилцлагын товыг дараа долоо хоногийн .........сарын .......өдрийн Баасан гарагт 08:30 минутаас,харин ажил эрхлэлтийн картын ярилцлагын товыг мөн тухайн өдрийн13:30 минутаас бүртгүүлэх боломжтойгоор нээгдэх болно.