монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Аялалын зорилго хамаарахгүйгээр богино хугацааны/шенгений виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал

Аялалын зорилго хамаарахгүйгээр шенгений виз мэдүүлэхэд дараах баримт бичиг шаардагдана. Үүнд:

  • Гадаад паспорт

Шенгений бүс нутаг руу хилээр нэвтрэх тохиолдолд Таны гадаад паспорт олгогдсон оноос хойш хүчинтэй хугацаа нь 10 жил хэтрээгүй байх бөгөөд БНЧУ/шенгений бүс нутгийг орхин гарахад Таны төлөвлөж буй хугацаанаас хойш хамгийн багадаа 3 сар хүчинтэй байх ба мөн хамгийн багадаа гадаад паспортонд хоосон 2 нүүр байна. Хэрэв Та 15 нас ба түүнээс дээш настай тохиолдолд гадаад паспорт эзэмших бөгөөд онцгой тохиолдолд л нэг гадаад паспортонд гэр бүлийн гишүүд бүртгэлтэй  байна. Ийм төрлийн гадаад паспорттой тохиолдолд тухайн эзэмшигчдийн цээж зураг байх шаардлагатай болно.

15 наснаас доош насны виз мэдүүлэгч БНЧУ/шенгений бүс нутаг руу зорчих тохиолдолд гадаад паспорт эзэмших бөгөөд тухайн паспортын цээж зураг одоогийн харагдах байдалтай нийцсэн байх шаардлагатай.

Виз мэдүүлэгч өөрийн улс орон руу буцах боломжтой гадаад паспортоор виз мэдүүлнэ. Үүнд:

  1.  оршин суудаг улс орны  олгосон гадаад паспорт байх бөгөөд
  2.  мөн тухайн олгосон улсын иргэн байна.
  • 1 хувь 3,5 х 4,5 хэмжээтэй цээж зураг (ICAO-аас шаардаж буй техникийн нөхцөлийг хангасан байх)

Дэлгэрэнгүйг дараах линкээс: https://www.mypassportphotos.com/country-blog/schengen-passport-visa-photo-requirements-and-size

  • Аливаа алдаагүй бөглөсөн шенгений визийн маягт

Шенгений визийн маягтыг энд дарж үзнэ үү.

Виз мэдүүлэгчдийн анхааралд: тус маягтын 25-р хэсэгт нийт байх хугацааг хоногоор бөглөх ба (хагас жилээс дээш хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийн хувьд 90 хүртлэх хоног байх ба харин 29-р болон 30-р хэсэгт аялалын хугацааг бөглөнө. Виз мэдүүлэгч маягтын 37-р хэсэгт болон хамгийн арын хуудсанд гээд 2 удаа гарын үсэг зурсан байна).  

  • Гадаадын иргэн аян замын даатгалд хамрагдах нөхцөлд багтаж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр аян замын даатгал хийлгэнэ

(Шенгений бүс нутагт байх хугацааг хамарсан аян замын даатгал шаардагдах бөгөөд хоёр эсвэл олон удаагийн нэвтрэх эрхтэй виз мэдүүлж байгаа тохиолдолд эхний аялалын хугацааг хамарсан даатгалд хамрандана. Бусад зорчих хугацаандаа аян замын даатгал хийлгэх тухай үүрэг хүлээж буй талаар маягтын арын хуудсанд гарын үсэг зурснаар баталгаажуулна; Аян замын даатгал хамгийн багадаа 30 000 Евроны үнэлгээтэй байна).

  • Аялалын хугацаанд тухайн улсад зарцуулах, буцаж ирэх эсвэл гуравдагч орон руу зорчих санхүүжилт, төлбөрийн чадварыг харуулсан баримт
  • Аялалын хугацаанд байрлах газрын байрны бичиг эсвэл аялалын хугацаанд байранд зарцуулах хангалттай санхүүгийн чадамж
  • (Гадаадын иргэн БНЧУ-д 30 хүртэлх хоног оршин суух тохиолдолд 1 өдөрт зарцуулах ёстой 2200 Чех Кроны ядаж ½ -тэй тэнцэх хэмжээний мөнгөний  санхүүгийн баталгаа гаргана. Хэрэв 30 хоногоос дээш хугацаагаар түр оршин суух тохиолдолд 2200 Чех Кроныг  15-аар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний санхүүгийн баталгаа гаргахаас гадна хэтэрсэн сар бүр  4400 Чех Кроноор нэмэгдэж байх болно. 18 аас доош насны гадаадын иргэний хувьд  тус дүнгийн тал үнээр тооцоолно).
  •  Аялалын үндсэн зорилгыг харуулсан баримт (аялалын зорилго харуулсан баримт бичигт дагалдах нэмэлт баримт бичгүүд)
  • Гишүүн орнуудыг визийн хугацаанд орхин гарахыг батлах баримт бичиг

(Жишээ нь: нислэгийн/вагоны буцаж ирэх билетны захиалгын хуудас, оршин сууж буй улсдаа байх санхүүгийн баталгаа, ажлын газрын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн холбоо, бизнесийн холбоо, дансны хуулга гм)

Визийн хураамж

Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам виз мэдүүлгийн хураамжийг зөвхөн ЕВРО-гоор хүлээн авна. Шенгений визийн мэдүүлгийн хураамж нь 60 ЕВРО бөгөөд 6 12 насны хүүхэд 35 ЕВРО болно.

Дараах виз мэдүүлэгчид визийн хураамжаас чөлөөлөгдөнө:

  • 6 хүртлэх насны хүүхэд
  • сурагч, их дээд сургуулийн оюутан, магистр докторантурд суралцагчид болон харгалзагч багш нар суралцах эсвэл боловсролын салбарт тусгай бэлтгэлд хамрагдах зорилгоор зорчих тохиолдолд
  • эрдэм шинжилгээний ажилтнууд судалгааны зорилгоор зорчих тохиолдолд
  • 25-аас доош насны ашгийн бус байгууллагын төлөөлөгчид семинар, хурал, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцох эсвэл ашгийн бус байгууллагын зохион байгуулж буй боловсролын арга хэмжээнд оролцох тохиолдолд