монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Ерөнхий мэдээлэл

90 – ээс дээш хоногийн (Д төрлийн виз)  визийн мэдүүлгийг зөвхөн Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд мэдүүлнэ.

Элчин сайдын яам 90-ээс дээш хоногийн визийн шийдвэрийг гаргадаггүй болно. Бүгд Найрамдах Чех Улсад 3 сараас дээш хугацаагаар оршин суух зорилготой гадаадын иргэний хүсэлтийн дагуу 90-ээс дээш хоногийн визийн шийдвэрийг Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны (ДХЯ) Орогнол, цагаачлалын бодлогын газрын харъяа Гадаадын иргэдийн оршин суух хэлтэс гаргадаг болно. 90 –ээс дээш хоногийн визийг Элчин сайдын яам харъяа байгууллагын шийдвэрийн дагуу гадаадын иргэний гадаад паспортонд дарж өгдөг болно. Энэ тохиолдолд 90 –ээс дээш хоногийн визийг  олон удаагийн нэвтрэх эрхтэйгээр олгоно.

90-ээс дээш хоногийн визийг ДХЯ-ны харъяа байгууллагын шийдвэрийн дагуу хамгийн ихдээ 1 жил хүртэлх хугацаатайгаар олгодог болно.

Гадаадын иргэнд 90–ээс дээш хоногийн виз нь байнгын оршин суух зөвшөөрлөө хүлээн авах зорилгоор, гэр бүл нэгдэх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл авах эсвэл БНЧУ-д суралцах, эрдэм шинжилгээний судалгаа хийх зорилгоор олгогддог болно. Энэ тохиолдолд 90–ээс дээш хоногийн визийг нэг удаагийн нэвтрэх эрхтэйгээр гадаадын иргэнийг 180 хоногт 60 хоногийн хугацаатайгаар оршин суухаар олгоно.

90–ээс дээш хоногийн визийн шийдвэрийг виз мэдүүлсэн өдрөөс хойш Орогнол, цагаачлалын бодлогын газар 90 хоногийн хугацаанд шийдвэрлэх ба зарим онцгой тохиолдолд 120 хоног хүртэлх хугацаанд шийдвэрлэх боломжтой.

90–ээс дээш хоногийн визийг суралцах болон сурган, хүмүүжүүлэх зорилгоор эсвэл судалгааны ажил хийх зорилгоор мэдүүлсэн тохиолдолд Орогнол, цагаачлалын бодлогын газар виз мэдүүлсэн өдрөөс хойш 60 хоногийн хугацаанд шийдвэрийг гаргана.

Өөрөөр заагаагүй тохиолдолд гадаад паспорт, нотлох баримт бичгүүд (төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт) болон одоогийн байдалтай нийцэж буй гадаадын иргэний цээж зураг зэрэг баримт бичгээс гадна бусад шаардагдах баримт бичгүүд олгогдсон хугацаанаас хойш 180 хоног дотор хүчин төгөлдөр байна.

Чухал анхааруулга:

Гадаад улсын баримт бичиг 180 хоногоос бага хугацаагаар хүчин төгөлдөр тохиолдолд тус баримт бичиг олгогдсон өдрөөс хойш 180 хоног хүчин төгөлдөр байх гэх шаардлагыг хангаж байгаа хэдий ч виз мэдүүлэгт хүлээн авах боломжгүй болно. Энэ тохиолдолд Монгол Улсын Цагдаагийн газрын тодорхойлолт 45 хоногийн л хүчин төгөлдөр хугацаатай тул тухайн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хүлээн авахгүй болно.

Гадаад паспортоос бусад баримт бичгүүд чех хэл дээр байх ба гадаад хэл дээр байгаа баримт бичгийг албан ёсны шүүхийн орчуулагчаар чех хэл рүү орчуулсан байна.

Визийн мэдүүлэгт дагалдах бүх баримт бичгүүд эх хувиар байна. Цахим баталгаажуулалт хийгдсэн баримт бичиг байх боломжгүй болно.

Виз мэдүүлэгч гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт, мөн оршин суух зорилгыг нотолсон баримт бичиг болон хүүхэддээ БНЧУ-д оршин суух зөвшөөрөл олгосон эцэг, эхийн баримт бичиг эх хувиар байна. Нотариатаар баталгаажуулсан хуулбар байх боломжгүй болно. 

Орогнол, цагаачлалын бодлогын газар урт хугацааны визийн шийдвэрийг гаргадаг ба татгалзсан хариу олгосон тохиолдолд ямар шалтгааны улмаас татгалзсан хариу олгосон тухай албан бичгээр гадаадын иргэнд мэдээлдэг болно. Гадаадын иргэн албан бичгээр татгалзсан хариу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн хугацаанд Дотоод хэргийн яаманд дахин шинээр шийдвэрлүүлэхээр давж заалдах хүсэлт гаргах боломжтой. Дотоод хэргийн яам дахин шинээр визийн шийдвэрийг 60 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Анхааруулга:

Элчин сайдын яам/ерөнхий консулын газар урт хугацааны виз мэдүүлж буй виз мэдүүлэгчээс ярилцлага авах эрхтэй. Ярилцлагыг Элчин сайдын яам/ерөнхий консулын газраас томилогдсон ажилтан чех хэлээр хийх ба ярилцлагыг бичгээр үйлдэн хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулна.

Д төрлийн урт хугацааны визийн эзэмшигчид 2010 оны 4-р сарын 5-ны өдрөөс эхлэн шенгений бүс нутагт чөлөөтэй зорчих боломжтой ба оршин суух зөвшөөрөл эзэмшигчдийн адил ямар ч 180 хоногт 90 хүртэлх хоногийн хугацаанд зорчих боломжтой.

Урт хугацааны визийг оршин суух зөвшөөрөл хүлээн авах зорилгоор хүлээн авсан тохиолдолд оршин суух зөвшөөрлөө хүлээн авсны дараагаар шенгений бүс нутагт ямар ч 180 хоногт 90 хүртэлх хоногийн хугацаанд чөлөөтэй зорчих боломжтой.