монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Гуравдагч орны иргэдийн хүчин төгөлдөр визийг шинэ гадаад паспортонд шилжүүлэх

Хэрвээ Та хүчин төгөлдөр урт хугацааны виз, удаан хугацааны оршин суух зөвшөөрөл/байнгын оршин суух зөвшөөрөл эзэмшигч бөгөөд Таны гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусч, эсвэл алга болсон, хулгайд алдсан тохиолдолд Та харъяалагдах Элчин сайдын яаманд хандаж хүчин төгөлдөр визээ шинэ гадаад паспортондоо шилжүүлэх боломжтой болно.

Хүчин төгөлдөр визийг шинэ гадаад паспортонд шилжүүлэхэд шаардагдах баримт бичиг:

  • Урт хугацааны визийн маягтыг бөглөх
  • Цээж зураг
  • Шинэ гадаад паспорт
  • Хуучин гадаад паспорт + виз болон оршин суух зөвшөөрлийн хуулбар