монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: shutterstock.com
Article notification Print Decrease font size Increase font size

Оюутнуудад зориулсан горим – визийн процессыг хялбарчлах зарчим

2020 оны 3-р сараас эхлэн  магадлан итгэмжлэгдсэн зэрэг олгох хөтөлбөртэй Бүгд Найрамдах Чех Улс дахь  Их дээд сургуулиудыг сонгон суралцахаар болсон монгол оюутнууд ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ГОРИМ-д хамрагдах боломжтой болж байна.

Зарим төрлийн оюутны визийн процессыг хялбарчлах зорилгоор 2017 оны 5-р сарын 22-ны өдөр засгийн газрын № 390 тоот тогтоолоор ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ГОРИМ (цаашид Горим гэх) батлагдсан болно. Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам Гадаад хэргийн яамтай хамтран энэхүү горимыг боловсруулсан болно.

Энэхүү Горимын гол зорилго нь визийн процессыг хялбарчлах ялангуяа БНЧУ дахь Их дээд сургуулиудад суралцахаар сонгогдсон нээлттэй улсуудын гадаад оюутнуудын визийн өргөдөл/оршин суух зөвшөөрлийг хүлээн авахад зориулагдсан болно. Горим нь англи эсвэл чех хэл дээр доктор, магистр, бакалаврын зэргээр суралцах гэж буй оюутнуудад зориулагдсан болно. Тус горимд мөн Эрасмус хөтөлбөрт хамрагдах оюутнууд багтана. Дунд сургуульд болон хэлний бэлтгэлд суралцах гэж буй оюутнуудад тус Горим зориулагдаагүй болно.

Тус Горимын хүрээнд Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам нэг сард 20 өргөдөл хүлээн авах  тов тогтоосон.

Хэрэв Та ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ГОРИМ-д хамрагдсан бол Улаанбаатар хот дахь Элчин сайдын яам тодорхой ярилцлагын тов олгохоор холбогдох хүртэл хүлээнэ үү.

ОЮУНТУУДАД ЗОРИУЛСАН ГОРИМ-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудаснаас: http://www.msmt.cz/vzdelavani/vysoke-skolstvi/rezim-student

ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ГОРИМ-д хамрагдахгүйгээр суралцах зорилгоор урт хугацааны виз/удаан хугацааны оршин суух зөвшөөрөл хүсэх нөхцөл хэвээр үлдэж байгаа болно. Дэлгэрэнгүйг: https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2003_01_09/x2015_12_30/x2017_11_24.html