монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Суралцах зорилгоор урт хугацааны 90 –ээс дээш хоногийн виз

Виз олгохын тулд дараах баримт бичиг шаардагдана

  • Гадаад паспорт
  • 2 хувь цээж зураг
  • „Урт хугацааны визийн маягт“ бөглөсөн байх
  • Санхүүгийн баталгаа
  • Бүгд Найрамдах Чех Улсад оршин суух зорилго харуулсан баримт бичиг, үүнд:
  • Сургуульд тэнцсэн тухай баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл № 326/1999 тоот суралцах тухай хуулийн 64-р заалтын дагуу хуулийн этгээдийн баримт бичиг,
  • Дотоодын их дээд сургуулийн баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, олон нийтэд зориулсан их дээд сургуулиас зохион байгуулж буй магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн хөтөлбөрийн бэлтгэл сургалт болон хэлний бэлтгэлийн баримт бичиг эсвэл Олон улсын гэрээний, ЕХ-ны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй хэлний болон мэргэжлийн сургалтын баримт бичиг,
  • Зөвлөлдөх уулзалт болон туршлага солилцох, урлагийн, арга зүйн болон бусад мэргэшсэн курс болон боловсролын арга хэмжээнд оролцох гэж байгаа тохиолдолд БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны (цаашид БЗБЯ гэх) нотариатаар баталгаажуулсан баримт бичиг
  • Практик болон мэргэжлийн туршлага хуримтлуулах зорилгоор зорчих тохиолдолд дотоодын их дээд сургуулийн, БНЧУ-ын Шинжлэх ухааны акедеми, дунд болон мэргэжлийн сургууль, БНЧУ-ын БЗБЯ-наас магадлан итгэмжлэгдсэн (www.msmt.cz)  тусгай сургууль, сургалт зохион байгуулж буй газраас баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  • БНЧУ-ын БЗБЯ-ны магадлан итгэмжлэгдсэн дотоодын байгууллагаар зохицуулагдсан эсвэл зохион байгуулж буй, ЕХ-ны санаачлагаар эсвэл төслийн хүрээнд хэрэгжих хөтөлбөрийн практик дадлага болон сайн дурын сургалтанд оролцох тохиолдолд БНЧУ-ын БЗБЯ-ны нотариатаар баталгаажуулсан баримт бичгийн хуулбар,
  • ЕХ-ны санаачлагаар төсөл хөтөлбөрийн хүрээнд болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу туршлага солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх боловсролыг хариуцаж буй иргэдийн сургалт хөтөлбөрт оролцох гэж байгаа тохиолдолд БНЧУ-ын БЗБЯ-ны нотариатаар баталгаажуулсан баримт бичгийн хуулбар,
  • БНЧУ-д оршин суух хугацаанд байрлах газрын байрны бичиг. Байрны бичигт байрлах хугацааг тодорхой бичсэн тохиолдолд хүлээн авна. Жишээ нь: тэднээс – тэднийг хүртэлх, хугацаагүй гэх мэт. Дараах баримт бичгийг байрны бичиг гэнэ.
  • Байр болон орон сууцны эзэмшлийн бичиг,
  • Гадаадын иргэнийг байраар ханган тухай байр эзэмшигчийн эсвэл байрыг захиран зарцуулах эрхтэй хуулийн этгээдийн нотариатаар баталгаажуулсан гарын үсэгтэй байрны тодорхойлолт,

Байрлах байр нь зөвхөн барилгын тухай хуулийн дагуу орон сууц, нийтийн байр эсвэл амралтын газрын зориулалтаар баригдсан, хуулийн тусгай заалтын дагуу дугаарлагдсан, бүртгэгдсэн эсвэл чиг баримжаа олох тоогоор дугаарлагдсан объектэд олгогдсон байна.

  • Цагдаагийн газрын тодорхойлолт - өөрийн улсын болон сүүлийн 3 жилийн хугацаанд 6–аас дээш сар оршин суусан улс орны цагдаагийн газрын тодорхойлолт. 15 -аас доош насний иргэнд хамааралгүй бөгөөд гадаад улсын баримт бичиг тухайн харъяалагдах байгууллагаар баталгаажуулсан байх шаардалгатай мөн БНЧУ-тай олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу үүрэг хүлээгээгүй тохиолдолд чех хэл рүү албан ёсны шүүхийн орчуулагчаар орчуулсан байна.
  • Элчин сайдын яамнаас хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүл мэндийн шинжилгээний хуудас
  • Эрүүл мэндийн даатгал – даатгалын үнэлгээ хамгийн багадаа 60 000 ЕВРО байх ба БНЧУ-д байх хугацаагаар хийгдсэн байна (даатгалыг зөвхөн гадаад паспортонд виз олгох тохиолдолд өгнө)
  • Визийн хураамж төлсөн байна.