монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Бизнес эрхлэх зорилгоор 90 –ээс дээш хоногийн урт хугацааны виз

 Виз олгохын тулд дараах баримт бичиг шаардагдана

  • Гадаад паспорт
  • 2 хувь цээж зураг
  • „Урт хугацааны визийн маягт“ бөглөсөн байх
  • Санхүүгийн баталгаа
  • Бүгд Найрамдах Чех Улсад оршин суух зорилго харуулсан баримт бичиг, үүнд:
  • №455/1991 тоот  Хувиараа бизнес эрхлэх тухай хуулийн 47-р заалтын 7-р эсвэл 8-р зүйлийн дагуу Хувиараа бизнес эрхлэх бүртгэлийн дугаар эсвэл компаний гэрчилгээний бүртгэлийн дугаар. Мөн чөлөөт мэргэжилтний (жишээ нь: уран бүтээлч, бариа засалч, хуульч гэх мэт) бүртгэлд бүртгүүлсэн тухай тодорхойлолт ч байж болно.
  • БНЧУ-д оршин суух хугацаанд байрлах газрын байрны бичиг. Байрны бичигт байрлах хугацааг тодорхой заасан тохиолдолд хүлээн авна. Жишээ нь: тэднээс – тэднийг хүртэлх, хугацаагүй гэх мэт. Дараах баримт бичгийг байрны бичиг гэнэ.
  • Байр болон орон сууцны эзэмшлийн бичиг,
  • Гадаадын иргэнийг байраар ханган тухай байр эзэмшигчийн эсвэл байрыг захиран зарцуулах эрхтэй хуулийн этгээдийн нотариатаар баталгаажуулсан гарын үсэгтэй байрны тодорхойлолт,

Байрлах байр нь зөвхөн барилгын тухай хуулийн дагуу орон сууц, нийтийн байр эсвэл амралтын газрын зориулалтаар баригдсан, хуулийн тусгай заалтын дагуу дугаарлагдсан, бүртгэгдсэн эсвэл чиг баримжаа олох тоогоор дугаарлагдсан объектэд олгогдсон байна.

  • Цагдаагийн газрын тодорхойлолт - өөрийн улсын болон сүүлийн 3 жилийн хугацаанд 6–аас дээш сар оршин суусан улс орны цагдаагийн газрын тодорхойлолт. 15 -аас доош насны иргэнд хамааралгүй бөгөөд гадаад улсын баримт бичиг тухайн харъяалагдах байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай мөн БНЧУ-тай олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу үүрэг хүлээгээгүй тохиолдолд чех хэл рүү албан ёсны шүүхийн орчуулагчаар орчуулсан байна.
  • Элчин сайдын яамнаас хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүл мэндийн шинжилгээний хуудас
  • Эрүүл мэндийн даатгал – даатгалын үнэлгээ хамгийн багадаа 60 000 ЕВРО байх ба БНЧУ-д байх хугацаагаар хийгдсэн байна (даатгалыг зөвхөн гадаад паспортонд виз олгох тохиолдолд өгнө)
  • Визийн хураамж төлсөн байна.