монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Гэр бүл нэгдэх зорилгоор 90 –ээс дээш хоногийн урт хугацааны виз

Виз олгохын тулд дараах баримт бичиг шаардагдана

  • Гадаад паспорт
  • 2 хувь цээж зураг
  • „Урт хугацааны визийн маягт“ бөглөсөн байх
  • Санхүүгийн баталгаа
  • Бүгд Найрамдах Чех Улсад оршин суух зорилго харуулсан баримт бичиг, үүнд:
  • Та эхнэр/нөхөр нь бол –гэрлэлтийн гэрчилгээ эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • БНЧУ-д төрсөн хүүхэд нь бол – төрсний гэрчилгээ эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • БНЧУ-аас өөр улсад төрсөн хүүхэд нь бол – төрсний гэрчилгээ эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар, чех хэл рүү албан ёсны шүүхийн орчуулагчаар орчуулсан орчуулга
  • Бусад гэр бүлийн гишүүн нь бол –хэрвээ Та өөр холбоо хамааралтай тохиолдолд жишээ нь: өндөр настай эцэг, эх эсвэл бүртгэгдсэн ижил хүйстэн хамтрагч, найз залуу-найз охин бол түүнийгээ баталсан баримт бичиг,
  • БНЧУ-д оршин суух хугацаанд байрлах газрын байрны бичиг. Байрны бичигт байрлах хугацааг тодорхой бичсэн тохиолдолд хүлээн авна. Жишээ нь: тэднээс – тэднийг хүртэлх, хугацаагүй гэх мэт. Дараах баримт бичгийг байрны бичиг гэнэ.
  • Байр болон орон сууцны эзэмшлийн бичиг,
  • Гадаадын иргэнийг байраар ханган тухай байр эзэмшигчийн эсвэл байрыг захиран зарцуулах эрхтэй хуулийн этгээдийн нотариатаар баталгаажуулсан гарын үсэгтэй байрны тодорхойлолт,
  • Өөрөөр заагаагүй тохиолдолд гадаад паспорт, нотлох баримт бичгүүд (төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт) болон одоогийн байдалтай нийцэж буй гадаадын иргэний цээж зураг зэрэг баримт бичгээс гадна бусад шаардагдах баримт бичгүүд олгогдсон хугацаанаас хойш 180 хоног дотор хүчин төгөлдөр байна.

Байрлах байр нь зөвхөн барилгын тухай хуулийн дагуу орон сууц, нийтийн байр эсвэл амралтын газрын зориулалтаар баригдсан, хуулийн тусгай заалтын дагуу дугаарлагдсан, бүртгэгдсэн эсвэл чиг баримжаа олох тоогоор дугаарлагдсан объектэд олгогдсон байна.

  • Цагдаагийн газрын тодорхойлолт - өөрийн улсын болон сүүлийн 3 жилийн хугацаанд 6–аас дээш сар оршин суусан улс орны цагдаагийн газрын тодорхойлолт. 15 -аас доош насний иргэнд хамааралгүй бөгөөд гадаад улсын баримт бичиг тухайн харъяалагдах байгууллагаар баталгаажуулсан байх шаардалгатай мөн БНЧУ-тай олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу үүрэг хүлээгээгүй тохиолдолд чех хэл рүү албан ёсны шүүхийн орчуулагчаар орчуулсан байна.
  • Элчин сайдын яамнаас хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүл мэндийн шинжилгээний хуудас
  • Эрүүл мэндийн даатгал – даатгалын үнэлгээ хамгийн багадаа 60 000 ЕВРО байх ба БНЧУ-д байх хугацаагаар хийгдсэн байна (даатгалыг зөвхөн гадаад паспортонд виз олгох тохиолдолд өгнө)
  • Визийн хураамж төлсөн байна.