монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Ерөнхий мэдээлэл

Удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн шийдвэрийг Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны Орогнол, цагаачлалын бодлогын газрын харъяа Гадаадын иргэдийн оршин суух хэлтэс гаргадаг болно.

Удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн өргөдлийг 90-ээс дээш хоногийн визээр оршин суудаг ижил зорилгоор 1 жилээс дээш хугацаагаар оршин суухаар төлөвлөсөн тохиолдолд мэдүүлэх эрхтэй болно. Энэ тохиолдолд удаан хугацааны оршин суух зөвшөөрлийг харъяалагдах Гадаадын иргэдийн оршин суух хэлтэст мэдүүлнэ.

Удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн өргөдлийг солилцооны хөтөлбөр эсвэл төлбөртэй мэргэжлийн сургалтын хүрээнд хэрэгжихгүй бага сургууль, дунд сургууль эсвэл консерваторид боловсрол эзэмшихээс бусад тохиолдолд 3 сараас дээш хугацаагаар оршин суухаар төлөвлөсөн бөгөөд суралцах явц нь № 326/1999 тоот хуулийн 64-р заалтын дагуу байх тохиолдолд суралцах зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрлийг Элчин сайдын яаманд өөрийн биеэр мэдүүлнэ.

Хэрвээ Та 3 сараас дээш хугацаагаар оршин суухаар төлөвлөсөн бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагатай оршин суух хугацаанд гарах зардлыг хариуцуулах тухай хэлэлцээр байгуулсан тохиолдолд (цаашид эрдэм шинжилгээний ажилтан гэх) эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрлийг Элчин сайдын яаманд мэдүүлнэ.

Удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн эрдэм шинжилгээний судалгаа хийх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн өргөдөл мэдүүлчихсэн  эсвэл тус зорилгоор оршин суудаг гадаадын иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд эсвэл эхнэр/нөхрийн асран хамгаалалтанд байдаг хүүхэд (цаашид „эрдэм шинжилгээний ажилтаны гэр бүлийн гишүүн гэх“) удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мэдүүлэх боломжтой.

Удаан хугацааны оршин суух зөвшөөрлийг гэр бүл нэгдэх зорилгоор Элчин сайдын яаманд өөрийн биеэр мэдүүлнэ. 90 –ээс дээш хоногийн урт хугацааны визтэй эсвэл  өөр зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй тохиолдолд оршин суух хугацаандаа Дотоод хэргийн яамны Гадаадын иргэдийн оршин суухыг хариуцах хэлтсийн харъяа байгууллагад хандаж гэр бүл нэгдэх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мэдүүлэх боломжтой.

Бүгд Найрамдах Чех Улсад удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй эсвэл оршин суух эрхтэй бөгөөд БНЧУ-д 15 сараас дээш хугацаагаар оршин суусан гадаадын иргэнтэй гэр бүл нэгдэх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрлийг гадаад иргэн мэдүүлэх боломжтой болно. Хэрвээ эхнэр/нөхөр гэр бүл нэгдэх гэж байгаа тохиолдолд хоёулаа 20-н нас хүрсэн байх шаардлагатай болно. Эдгээр нөхцөлүүд биелэгдээгүй тохиолдолд гадаадын иргэн гэр бүл нэгдэх зорилгоор 90-ээс дээш хоногийн урт хугацааны виз мэдүүлнэ.

Өөрөөр заагаагүй тохиолдолд гадаад паспорт, нотлох баримт бичгүүд (төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт) болон одоогийн байдалтай нийцэж буй гадаадын иргэний цээж зураг зэрэг баримт бичгээс гадна бусад шаардагдах баримт бичгүүд олгогдсон хугацаанаас хойш 180 хоног дотор хүчин төгөлдөр байна.

Чухал анхааруулга:

Гадаад улсын баримт бичиг 180 хоногоос бага хугацаагаар хүчин төгөлдөр тохиолдолд тус баримт бичиг олгогдсон өдрөөс хойш 180 хоног хүчин төгөлдөр байх гэх шаардлагыг хангаж байгаа хэдий ч виз мэдүүлэгт хүлээн авах боломжгүй болно. Энэ тохиолдолд Монгол Улсын Цагдаагийн газрын тодорхойлолт 45 хоногийн л хүчин төгөлдөр хугацаатай тул тухайн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хүлээн авахгүй болно.

Гадаад паспортоос бусад баримт бичгүүд чех хэл дээр байх ба гадаад хэл дээр байгаа баримт бичгийг албан ёсны шүүхийн орчуулагчаар чех хэл рүү орчуулсан байна.

Визийн мэдүүлэгт дагалдах бүх баримт бичгүүд эх хувиар байна. Цахим баталгаажуулалт хийгдсэн баримт бичиг байх боломжгүй болно.

Виз мэдүүлэгч гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт, мөн оршин суух зорилгыг нотолсон баримт бичиг болон хүүхэддээ БНЧУ-д оршин суух зөвшөөрөл олгосон эцэг, эхийн баримт бичиг эх хувиар байна. Нотариатаар баталгаажуулсан хуулбар байх боломжгүй болно.  

Бүгд Найрамдах Чех Улсад удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн шийдвэрийг:

  • Европын холбооны бусад гишүүн орнуудад оршин суух эрхтэй гадаадын иргэн болон түүний гэр бүлийн гишүүн удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн өргөдөл өгсөн өдрөөс хойш 120 хоногийн хугацаанд гаргана;
  • Гэр бүл нэгдэх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн өргөдөл өгсөн өдрөөс хойш 270 хоногийн хугацаанд гаргана;
  • Суралцах, эрдэм шинжилгээний судалгааны зорилгоор эсвэл эрдэм шинжилгээний ажилтны гэр бүлийн гишүүн гэр бүл нэгдэх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн өргөдөл өгсөн өдрөөс хойш 60 хоногийн хугацаанд гаргана;

Анхааруулга:

Удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргаж байгаа тохиолдолд Элчин сайдын яам өөрийн биеэр ирж өргөдөлөө өгөхийг шаарддаг болно.