монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл

Хэрвээ Та 3 сараас дээш хугацаагаар оршин суухаар төлөвлөсөн бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагатай оршин суух хугацаанд гарах зардлыг хариуцуулах тухай хэлэлцээр байгуулсан тохиолдолд (цаашид эрдэм шинжилгээний ажилтан гэх) эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрлийг Элчин сайдын яаманд мэдүүлнэ.
 
 

90 –ээс дээш хоногийн урт хугацааны визтэй эсвэл  өөр зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй эрдэм шинжилгээний ажилтан оршин суух хугацаандаа Бүгд Найрамдах Чех Улсад Гадаадын иргэдийн оршин суухыг хариуцах хэлтсийн харъяа байгууллагад хандаж эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мэдүүлэх боломжтой.

 

 

Шаардагдах баримт бичиг:

 

  • Бөглөсөн визийн маягт;
  • 2 хувь цээж зураг;
  • Гадаад паспорт;
  • Оршин суух хугацаанд гарах зардлыг хариуцах тухай хэлэлцээр;
  • Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссаны дараагаар ч эрдэм шинжилгээний ажилтнаас гарч болох зардлыг хариуцах тухай бичгээр үйлдсэн эрдэм шинжилгээний газрын тодорхойлолт. Тус тодорхойлолтонд мөн оршин суух хугацаанд гарах зардлыг хариуцах тухай хэлэлцээрийн хүчинтэй хугацаа дууссаны дараа 6 сар дотор бүс нутгийг орхин гарах хүртэл бий болж болох зардлыг өөр санхүүгийн эх үүсвэрээс барагдуулсан байх талаар дурьдсан байна;  
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай өөрийн улсын цагдаагийн газрын тодорхойлолт болон сүүлийн 3 жилийн хугацаанд 6–аас дээш сар оршин суусан улс орны цагдаагийн газрын тодорхойлолт эсвэл тус улс иймэрхүү баримт бичиг олгодоггүй тохиолдолд тодорхойлолт байж болно - гадаад улсын баримт бичиг тухайн харъяалагдах байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай мөн БНЧУ-тай олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу үүрэг хүлээгээгүй тохиолдолд чех хэл рүү албан ёсны шүүхийн орчуулагчаар орчуулсан байна;
  • Элчин сайдын яамнаас хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүл мэндийн шинжилгээний хуудас;
  • Эрүүл мэндийн даатгал – даатгалын үнэлгээ хамгийн багадаа 60 000 ЕВРО байх ба БНЧУ-д байх хугацаагаар хийгдсэн байна (даатгалыг зөвхөн гадаад паспортонд виз олгох тохиолдолд өгөх ба зарим тохиолдолд визийн мэдүүлэгтэй хамт өгөх боломжтой)
  • Визийн хураамж төлсөн байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Бүгд Найрамдах Чех Улсын Шинжлэх ухааны академийн Хамтарсан үйл ажиллагааны төвийн цахим хуудаснаас (www.euraxess.cz, эсвэл www.ssc.cas.cz) хүлээн авна уу.