монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Оршин суух төрөл – ажил эрхлэлтийн карт

БНЧУ-д Гадаадын иргэн оршин суух тухай №326/1999 тоот болон зарим нэмэлт өөрчлөлт орсон хуулиуд 2014 оны 6-р сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд 101/2014 тоот багц хуулиудын дор олон нийтэд хүрсэн болно.  

Ажил эрхлэлтийн карт нь хос зөвшөөрөл (ажил хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрөл) бөгөөд ажил эрхлэх зорилгоор урт хугацааны виз болон оршин суух зорилгоор ажил эрхлэх зөвшөөрлийг зарим онцгой тохиолдолд урьд нь нэрлэдэг байсан „ногоон карт“-ыг орлож байгаа болно.

Ажил эрхлэлтийн картыг гадаадын иргэн БНЧУ-д оршин суух зорилго нь давхар ажил эрхлэх ба ажил эрхлэлтийн карт эсвэл цэнхэр карт эзэмшигчдийн ажлын байрны орон тоо нь ажлын байрны төв бүртгэлийн системд байгаа тохиолдолд визийн мэдүүлгийг өгөх боломжтой; хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөр эрхлэх хэлэлцээр эсвэл ирээдүйн гэрээ байгуулах тухай гэрээтэй бөгөөд тус гэрээнд  цаг тухайд нь гадаадын иргэнд олгох сарын үндсэн цалин, урамшуулал нь сарын цалингийн доод хэмжээнээс багагүй байхаар мөн долоо хоногт хамгийн багадаа 15 цаг ажиллахаар тусгасан хөдөлмөрийн гэрээ эсвэл хөдөлмөр эрхлэх хэлэлцээр хийгдэх тухай тусгагдсан байх; ажил олгогчийн шаардаж буй мэргэжлийн чадамжийг хангаж байх.                                                                                                                                                                                                        

Ажил эрхлэлтийн карт мэдүүлэхэд гадаадын иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Хүчин төгөлдөр гадаад паспорт (олгогдсон хугацаа нь сүүлийн 7 жилээс хэтрээгүй байвал зохино)
  • 2 хувь 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг (цээж зургийн ар талд нь овог, нэр бичсэн байх)
  • БНЧУ-д оршин суух хугацаандаа амьдрах байрны бичиг
  • № 326/1999 тоот хуулийн 42g зүйлийн 2-р заалтын b) хэсэгт дурьдсан нөхцлийг хангасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэх хэлэлцээр эсвэл ирээдүйд байгуулах хөдөлмөрийн гэрээ  
  • Ажил олгогч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мэргэжлийн чадамжийг нотлох баримт бичиг

Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам БНЧУ-д гадаадын иргэн оршин суух тухай №326/1999 тоот хуулийн 31-р зүйлийн 3-р заалтын а) хэсгийн дагуу урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мэдүүлэх гэж буй виз мэдүүлэгчдийг Элчин сайдын яаманд визийн мэдүүлгийн хамт тухайн улсаас олгодог цагдаагийн газрын тодорхойлолт (эсвэл ижил төстэй баримт) өгч байхыг хүсч байна. Хэрэв виз мэдүүлэгч сүүлийн 3 жилийн хугацаанд  6 сараас дээш хугацааны турш тасралтгүй өөр улсад оршин суусан тохиолдолд тухайн улсаасаа тодорхойлолт авах ба хэрэв ижил төстэй баримт олгодоггүй тохиолдолд олгодоггүй гэсэн баримт бичиг авна.

Ажил эрхлэлтийн карт авахад зориулагдсан урт хугацааны визийг олгохын тулд гадаадын иргэн аян замын  эрүүл мэндийн даатгал өгөх шаардлагатай болно. Тус даатгал нь БНЧУ руу нэвтрэх өдрөөс эхлэн хамгийн багадаа 40 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба Элчин сайдын яам даатгалын төлбөрийг төлсөн баримтыг нэхэмжлэж болно.

Ажил эрхлэлтийн карт хөдөлмөрийн гэрээ байгуулсан хугацаагаар эсвэл хөдөлмөр эрхлэх хэлэлцээрийн дагуу хамгийн уртдаа 2 жилийн хугацаатайгаар олгогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Дотоод хэргийн яамны цахим хуудаснаас хүлээн авна уу.

 Хавсралт:

Чех/англи хэлээр

Мэдээлэл /чех хэлээр/

 

Attachments

Анкет - Урт хугацааны виз 533 KB PDF (Adobe Acrobat document) Jan 25, 2021

zamka_formularCJ 550 KB PDF (Adobe Acrobat document) Jul 7, 2014

Zamestnanecka_karta_letak 380 KB PDF (Adobe Acrobat document) Jul 7, 2014