монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Google web
Article notification Print Decrease font size Increase font size

Виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд зориулсан бүртгэлийн систем

Визапойнт бүртгэлийн систем дуусгавар болсонтой холбогдуулан 2017 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн системийг эхлүүлж байна. 2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг зөвхөн Улаанбаатар хот дахь Хамтарсан Виз мэдүүлгийн төвөөр (VFS Global) дамжуулан мэдүүлэх боломжтой болно.

  • Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамаар дамжуулан ажил эрхлэлтийн карт мэдүүлэх ярилцлагын товыг (Монгол Улсад зориулсан Горимоос гадна – дэлгэргүйг бие даасан нийтлэлээс) 701 102 23 утасны дугаараар авна.

Ярилцлагын тов тогтоох тохиолдолд зөвхөн Баасан гараг бүрийн 13:30 минутаас эхлэн дараа долоо хоногт хүлээн авах боломжит тохируулсан ярилцлагын тов дүүрэх хүртэлх хугацаанд залгаж ярилцлагын тов авах боломжтой.

  • Гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл мэдүүлэх ярилцлагын товыг family_ulanbaatar@mzv.cz гэсэн ЦАХИМ ХАЯГ руу  Баасан гараг бүрийн 8:30 минутаас эхлэн хандаж, дараа долоо хоногийн ярилцлагын тов тогтоох боломжтой. Дээр дурьдсан төрлөөр долоо хоногт хүлээн авах боломжит 15 тов зориулагдсан байдаг.

 

  • Суралцах зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мэдүүлэх гэж буй виз мэдүүлэгчид student_ulaanbaatar@mzv.cz гэсэн ЦАХИМ ХАЯГ руу Баасан гараг бүрийн 8:30 минутаас эхлэх хандаж, дараа долоо хоногийн ярилцлагын тов тогтоох боломжтой болно. Дээр дурьдсан төрлөөр долоо хоногт хүлээн авах боломжит 5 тов зориулагдсан байдаг.

 

  • Гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл, суралцах, ажил эрхлэлтийн карт болон богино хугацааны шенгений визийн ярилцлагын товоос БУСАД урт хугацааны виз болон бусад зорилгоор оршин суух эрх мэдүүлэх тохиолдолд үүнд: бизнес эрхлэх, эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх, спорт, байнгын оршин суух эсвэл бусад зорилгоор виз мэдүүлэх ярилцлагын товыг visa_ulaanbaatar@mzv.cz гэсэн ЦАХИМ ХАЯГ руу  Баасан гараг бүрийн 8:30 минутаас эхлэн хандаж, дараа долоо хоногийн ярилцлагын тов тогтоох боломжтой. Дурьдсан төрлөөр долоо хоногт хүлээн авах боломжит 4 тов зориулагдсан байдаг.

 

  • Тухайн гурван ЦАХИМ ХАЯГ руу ярилцлагын тов тогтоох тухай хүсэлт илгээхдээ цахим шуудангийн утга хэсэгт ШИНЭЭР ЗӨВХӨН виз мэдүүлэгчийн гадаад паспортын дугаарыг бичих шаардлагатай болно.

Энэхүү шинэ бүртгэлийн заавар 2019 оны 3-р сарын 29-ний өдрөөс эхлэн хүчинтэй ба тус өдрөөс эхлэн тусгай код ашиглахаа БОЛЬЖ байгаа болно.  

Чухал анхааруулга!!!

Дээр дурьдсан оршин суух төрөл тус бүрт зориулагдсан цахим хаяг руу хандаж хүсэлтээ илгээхийг хичээнгүйлэн хүсч байна. Ингэснээр бусад дээрх төрлүүдээр виз мэдүүлэх гэж буй хүмүүсийн бүртгүүлэх боломжийг хаахгүй байх болно!!! 

Виз мэдүүлэгч болгон Баасан гараг бүр зөвхөн нэг л ярилцлагын тов тогтоох бүртгэл хийлгэх хүсэлт илгээх боломжтой. Хэрэв өөрөө эсвэл хэн нэгнээр бүртгэл хийх хүсэлтээ олон удаа илгээсэн тохиолдолд тус хүсэлт шууд автоматаар цуцлагдах болно. Ярилцлагын тов тогтоох бүртгэлийг хүлээн авахад тааруулан тохируулсан систем нэг л  хүсэлтээр дүүрч бусад ярилцлагын тов тогтоох хүсэлт илгээж буй виз мэдүүлэгчдийн хүсэлтийг блоклуулахгүйн тулд тус арга хэмжээг авч байгаа болно.

  • Ярилцлагын тов тогтоох тухай дэлгэрэнгүй мэдээллийг доор дурьдсан байгаа болно.  

            

          A.  МОНГОЛ УЛСАД зориулсан Горимоос гадна ажил эрхлэлтийн карт болон богино хугацааны шенгений виз мэдүүлэх гэж буй виз мэдүүлэгчдийг бүртгэх бүртгэлийн шинэ систем

Шенгений виз мэдүүлэх товыг VFS Global төвөөр дамжуулан ярилцлагын тов тогтоох боломжтой. Харин ажил эрхлэлтийн картаар виз мэдүүлэхээр өргөдөл гаргагчид ЗӨВХӨН 701 102 23 дугаарын утсаар Баасан гараг бүрийн 13.30 цагаас элчин сайдын яам руу холбогдож ирэх долоо хоногт мэдүүлэх тов авна. Элчин сайдын яамны зүгээс виз мэдүүлэгчдээс ярилцлагын тов тогтоох зорилгоор манай яамны бусад дугаар луу ХОЛБОГДОХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ. Мөн визийн болон консулын үйлчилгээний талаарх ямарваа нэгэн асуудлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа 311 053 дугаар луу холбогдож байна уу.

Шинээр нэвтрүүлж буй бүртгэлийн системд зориулсан тусгай 701 102 23 дугаарын утасны бүх яриаг бичлэг болгон хадгалдаг болохыг анхааруулж байна.

Нэг виз мэдүүлэгч = нэг дуудлага гэсэн дүрэм мөрдөгдөх бөгөөд aжил эрхлэлтийн картыг зөвхөн насанд хүрсэн буюу 18-аас дээш насны хүн мэдүүлнэ.

Утсаар ярилцлагын тов тогтоох бүртгэлийн систем нь тухайн дугаар луу холбогдсон виз мэдүүлэгчдийн хийсэн дуудлагын дарааллаар автоматаар жагсаалт үүснэ.

Элчин сайдын яам тухайн жагсаалт руу ямарваа нэгэн аргаар нэвтэрч, жагсаалтыг өөрчлөх, мөн нөлөөлөх боломжгүй болно. Утасны дуудлагын хадгалсан яриа гадны ямарваа нэгэн нөлөөнд өртөх боломжгүйгээр цахим хэлбэрээр хадгалагддаг болно. Элчин сайдын яам ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр ярилцлагын тов тогтоосон виз мэдүүлэгчдийн хүсэлтийн дагуу ярилцлагын тов өөрчлөх, цуцлах боломжгүй болно. Иймд Элчин сайдын яам дээрх хүсэлтэнд хариу өгөхгүй болно. Хэрвээ виз мэдүүлэгч товлосон ярилцлагын товдоо хүрэлцэн ирэхгүй тохиолдолд тухайн ярилцлагын товд оронд нь өөр хэн нэгнийг хүлээн авахгүй бөгөөд тухайн виз мэдүүлэгч дахин журмын дагуу шинээр ярилцлагын тов авна.

Виз мэдүүлэгч утсаар ярилцлагын тов авах гэж байгаа тохиолдолд дараах мэдээллийг зайлшгүй ойлгомжтойгоор хэлэх үүрэгтэй болно (яриаг монгол, чех эсвэл англи хэл дээр хийх боломжтой). Үүнд:

  • Виз мэдүүлэгчийн овог, нэр
  • Ажил эрхлэлтийн картын ярилцлагын тов хүсч буйгаа баталгаажуулна
  • Виз мэдүүлэгчийн утасны дугаар болон и-мэйл хаяг
  • Гадаад паспортын төрөл болон дугаар (дипломат, албан, гадаад паспорт гэх мэт.)

Баасан гараг бүр утсаар дараагийн долоо хоногийн Даваа гарагаас Пүрэв гараг хүртэлх визийн материал хүлээн авах өдрүүдийн ярилцлагын тов авах боломжтой болно.

Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний баяр тохиолдож байгаа тохиолдолд ярилцлагын товын бүртгэлийг тухайн өдрийн өмнөх өдөр болгон шилжүүлнэ. Үүнд: 2019 оны хувьд 2019.4.19-ний Баасан гарагийн бүртгэлийг 4-р сарын 18-ны Пүрэв гарагт, 2019.7.5-ны Баасан гарагийн бүртгэлийг  7-р сарын 4-ний Пүрэв гарагт хүлээн авна. 

Виз мэдүүлэгчдэд ойлгомжтой мөн баримжаа өгөх зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна:

Монгол Улсад зориулсын Горимоос гадна ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд:  

Баасан гараг бүр өдөр 13:30 минутаас эхлэн бүртгэлийн систем дүүрэх хүртэл өгөгдсөн дугаарт дуудлага хүлээн авна. Тус системийг Элчин сайдын яамны болон бусад холбогдох чехийн байгууллагуудын хүчин чадал, мөн бичиг баримтыг боловсруулах үйл явцтай тохируулан тогтоосон болно. 

Бүх виз мэдүүлэгчдийг ярилцлага товлосон өдөр, цагтаа Элчин сайдын яамны цахим хуудас дээр дэлгэрэнгүй тавигдсан байгаа шаардагдах бүх бичиг баримтыг бүрдүүлэн Элчин сайдын яаман дээр хүрэлцэн ирж байхыг анхааруулж байна. Товлосон ярилцлагын товдоо хүрэлцэн ирээгүй тохиолдолд ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр хүсч буй бусад иргэдийн боломжийг хааж байгаа болно. Мөн шаардагдах бичиг баримт бүрэн гүйцэт биш байгаа тохиолдолд тухайн бичиг баримтын боловсруулалтын явц удаашрах юм.   

Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яаманд утсаар ярилцлагын тов тогтоох гэж буй виз мэдүүлэгчдэд зориулан долоо хоног бүр дараах тооны ярилцлагын товуудыг олгохоор тохируулсан байдаг болно. Үүнд: 

Шенгений визийн ярилцлагын тов: 10 (ярилцлагын товыг зөвхөн Хамтарсан виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авах боломжтой) тус ярилцлагын товоос гадна VFS Global –ын албан ёсны цахим хуудсанд байршуулсан журмын дагуу бүртгэл хийлгэн виз мэдүүлэх боломжтой.

Ажил эрхлэлтийн карт: 18*)

Эдгээр ярилцлагын тов дүүрсэн тохиолдолд утасны дугаар “хаагдах“ бөгөөд монгол, чех болон англи хэл дээр автомат хариулагч дараах мэдээллийг өгнө:

Ажил эрхлэлтийн картын өргөдөл хүлээн авах ............- ээс ...............- ны хооронд дах чөлөөтэй ярилцлагын тов дүүрсэн байна. Дараагийн ярилцлагын товыг дараа долоо хоногийн Баасан гарагт 13:30 минутаас бүртгүүлэх боломжтойгоор нээгдэх болно. Хэрвээ Та богино хугацааны шенгений визийн ярилцлагын тов тогтоох бол Улаанбаатар хот дахь VFS Global – д хандана уу.   

 

*) ЧУХАЛ АНХААРУУЛГА: МОНГОЛ УЛСАД ЗОРИУЛСАН ГОРИМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН КОНСУЛЫН ХЭЛТСИЙН ХҮЧИН ЧАДЛААС ҮҮДЭН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН КАРТ МЭДҮҮЛЭХЭЭР УТСААР ЯРИЛЦЛАГЫН ТОВ ОЛГОХ ҮНДСЭН КВОТЫГ БУУРУУЛАХ БОЛСОН БОЛНО. АНХНЫ БУЮУ ДОЛОО ХОНОГТ ОЛГОХ 18 КВОТ РУУ 2019 ОНЫ  ХАВАР КОНСУЛЫН ХЭЛТСИЙН ОРОН ТОО НЭМЭГДСНИЙ ДАРААГААР ЭРГЭН ШИЛЖИХ БОЛНО.

               

Б) Ажил эрхлэлтийн карт болон Монгол Улсад зориулсан Горимоос бусад урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух эрх төрлөөр мэдүүлэх гэж буй виз мэдүүлэгчдийг бүртгэх бүртгэлийн шинэ систем

Визапойнт бүртгэлийн систем дуусгавар болсонтой холбогдуулан 2017 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам ажил эрхлэлтийн картаас бусад урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн системийг эхлүүлж байна.

Элчин сайдын яам дээр дурьдсан бүртгэл хийх зорилгоор маш том багтаамжтай дараах гурван цахим хаягийг нээн ажиллуулж байгаа болно. Үүнд:

family_ulanbaatar@mzv.cz – гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл;

student_ulaanbaatar@mzv.cz – суралцах зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл;

visa_ulaanbaatar@mzv.cz – суралцах, гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны болон оршин суух зөвшөөрлөөс бусад төрлөөр үүнд: бизнес эрхлэх, эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх, байнгын оршин суух болон бусад төрлөөр урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл;

Цахим хаяг Баасан гараг бүрийн 08:30 цагаас  эхлэн  нээгдэх ба Та дараа долоо хоногийн Даваа гарагаас Пүрэв гараг хүртэлх хугацаанд визийн материал хүлээн авах өдрүүдийн ярилцлагын тов дүүрэх хүртэлх хугацаанд бүртгүүлэх боломжтой болно.

Мөн и-мэйл хаяг нээгдэх тогтсон хугацаанаас өмнө хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд тус и-мэйлд хариу олгохгүй болохыг анхааруулж байна.  

Гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд долоо хоногт хүлээн авах визийн өргөдлийн ярилцлагын 15 тов,  суралцах зорилгоор урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд долоо хоногт хүлээн авах боломжит ярилцлагын 5 тов болон бусад зорилгоор (дэлгэрэнгүйг дээр дурьсан) 4 ярилцлагын тов тус тус олгогдоно.

Тухайн гурван цахим хаягт тус тус и-мэйл ирсэн цагийн дарааллын дагуу бүх төрлийн урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл мэдүүлэх ярилцлагын товын нэг жагсаалт үүсгэн хадгалагдана. Элчин сайдын яамны болон бусад холбогдох чехийн байгууллагуудын хүчин чадал түүнчлэн бичиг баримтыг боловсруулах болон илгээх үйл явцтай нэн тааруулан хүлээн авах хамгийн боломжит тооны ярилцлагын товыг тохируулсан болно.

Дээр дурьсан зорилгоор ярилцлагын товоо амжиллтайгаар тогтоох хүсэлтэй виз мэдүүлэгчид цахим шуудангийн утга хэсэгтээ виз мэдүүлэгчийн гадаад паспортын дугаарыг бичнэ. Цахим шуудангийн утга хэсэгт гадаад паспортын дугаараас өөр мэдээлэл бичсэн эсвэл и-мэйл хаяг нээгдэх тогтсон хугацаанаас өмнө хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд хүсэлтийг хүчингүйд тооцно.  

 

Мөн ярилцлагын тов тогтоох хүсэлт нэг виз мэдүүлэгчээс олон дахин ирсэн тохиолдолд автоматаар ярилцлагын товын бүртгэлээс хасагдана. Виз мэдүүлэгч бүр зөвхөн нэг ярилцлагын тов тогтоох хүсэлт илгээнэ. Хэрвээ виз мэдүүлэгч товлосон хугацаанд олон дахин хүсэлт илгээсэн эсвэл өөр төрлийн цахим хаягнаас олон дахин хүсэлт ирсэн тохиолдолд ч мөн автоматаар ярилцлагын товын бүртгэлээс хасагдана. Ярилцлагын товын бүртгэлээс хасагдсан цахим шууданд нэгдсэн автомат хариу зөвхөн хамгийн эхний илгээсэн хүсэлтэнд илгээгдэх болохыг анхааруулж байна. Мөн виз мэдүүлэгч урт хугацааны виз, удаан хугацааны эсвэл байнгын оршин суух зөвшөөрөл мэдүүлчихсэн бөгөөд тус визийн өргөдөл дуусгавар болоогүй тохиолдолд ярилцлагын тов тогтоох хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд хүчингүйд тооцно.   

Ярилцлагын товд бүртгүүлэх хүсэлт илгээж байгаа тохиолдолд и-мэйлдээ дараах мэдээллийг заавал агуулсан байх ба өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай. Үүнд:

  • Виз мэдүүлэгчийн овог, нэр
  • Төрсөн огноо
  • Гадаад паспортын төрөл болон дугаар (дипломат, албан болон энгийн)
  • Урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл хүсч буй зорилго (гэр бүл нэгдэх, суралцах, бизнес эрхлэх, спорт, эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх зорилгоор урт хугацааны виз; гэр бүл нэгдэх, суралцах, спорт, эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх, байнгын оршин суух зөвшөөрөл болон оршин суух эрх шилжүүлэх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл)
  • Виз мэдүүлэгчийн утасны дугаар болон и-мэйл хаяг

И-мэйлийнхээ хавсралтаар дараах бичиг баримтыг илгээсэн байх ёстой болно. Үүнд:

  • Виз мэдүүлэгчийн гадаад паспортын нүүр хуудас буюу өөрийнх нь хувийн мэдээлэл болон зурагтай хуудас, сунгалттай паспортын хувьд мөн сунгалттай хуудас
  • Зорилго харуулсан бичиг баримтыг pdf болон jpg файл хэлбэрээр илгээх.

Эдгээр бичиг баримтыг хавсралтаар илгээгээгүй тохиолдолд ярилцлагын тов хүссэн хүсэлтийг хүчингүйд тооцох болохыг анхаарна уу!

Элчин сайдын яам и-мэйлээр ирүүлсэн хүсэлтэнд нэгдсэн хариу илгээх ба виз мэдүүлэгчдэд Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэх ярилцлагын товыг илгээнэ.

Олгосон ярилцлагын товыг виз мэдүүлэгчдийн болон Элчин сайдын яамны зүгээс өөрчлөх, цуцлах болон оронд нь өөр хэн нэгнийг хүлээн авахгүй болохыг анхааруулж байна. Хэрвээ виз мэдүүлэгч товлосон ярилцлагын товдоо хүрэлцэн ирэхгүй тохиолдолд виз мэдүүлэгч дахин журмын дагуу шинээр ярилцлагын тов авна.

Цахим хаягт ирүүлсэн хүсэлтийн дарааллын дагуу ярилцлагын тов олгогдох ба Элчин сайдын яам хүлээн авсан хүсэлтийг устгах, дарааллыг өөрчлөх боломжгүй болно. Цахим хаягаар ирүүлсэн хүсэлт 3 хүртэлх жилийн хугацаанд архивлагдан хадгалагдаж шалгагдах болно.

Нэг виз мэдүүлэгч = нэг и-мэйл гэх дүрэм мөрдөгдөх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд хууль ёсны асран хамгаалагчийн хамтаар урт хугацааны эсвэл удаан хугацаагаар оршин суух төрлөөр виз мэдүүлэх тохиолдолд нэг и-мэйлээр асран хамгаалагч ярилцлагын тов хүсэхдээ давхар бүртгэл хүсэх тусгайлсан боломжийг олгож байна.

Дараах тооны бүх төрлийн урт хугацааны виз болон оршин суух төрлийн ярилцлагын товуудыг олгохоор тохируулсан байдаг болно. Үүнд:

Гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл: 15

Суралцах зорилгоор урт хугацааны виз болон удаан хугацааны оршин суух зөвөөрөл: 5 

Бизнес эрхлэх, эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх, спорт болон байнгын оршин суух зөвшөөрөл авах зорилгоор урт хугацааны виз: 4

Долоо хоногийн ярилцлагын тов дүүрсэн тохиолдолд ирүүлсэн цахим шуудан автоматаар “хязгаараас давсан“ гэх хавтсанд шилжих ба виз мэдүүлэгч доор дурьдсан автомат хариу илгээгдэх болно:

Урт хугацааны виз/удаан хугацааны оршин суух эрх төрлөөр виз мэдүүлэх хүсэлт гаргасанд Таньд баярлалаа. Элчин сайдын яаман дээр хүлээн авах ярилцлагын тов дүүрсэн тул Таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно. Та ярилцлагын тов авах хүсэлтэй байгаа бол Элчин сайдын яамны цахим хуудсыг шалгаж байна уу. Тухайн хуудсанд тогтмол дараагийн бүртгэлийн талаарх шинэ мэдээлэл орж байх болно“.

Бүх виз мэдүүлэгчдийг ярилцлага товлосон өдөр, цагтаа шаардагдах бүх бичиг баримтыг бүрдүүлэн Элчин сайдын яаман дээр хүрэлцэн ирж байхыг анхааруулж байна. Товлосон ярилцлагын товдоо хүрэлцэн ирээгүй тохиолдолд бусад урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл мэдүүлэхээр хүсч буй бусад иргэдийн боломжийг хааж байгаа бөгөөд шаардагдах бичиг баримт бүрэн гүйцэт биш байгаа тохиолдолд тухайн бичиг баримтын боловсруулалтын явц удаашрах юм.