монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Google
Article notification Print Decrease font size Increase font size

Мэргэшсэн ажилчдад зориулсан хөтөлбөр

2019 оны 9-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх эдийн засгийн шилжилт хөдөлгөөний тухай засгийн газрын шинэ хөтөлбөр нь одоогийн хэрэгжиж буй төсөл болон горимыг орлох болно.
 

2019 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын 2019 оны 8-р сарын 26-ны өдрийн № 691 тоот тогтоолоор Эдийн засгийн шилжилт хөдөлгөөний Хөтөлбөр батлагдсан бөгөөд тухайн хөтөлбөр нь өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж буй Горимыг орлож түүнийг илүү өргөн цаг хүрээтэй болгосон болно.  2019 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж буй Монгол Улсад зориулсан Горимыг орлож эхлэх Мэргэшсэн ажилчдад зориулсан хөтөлбөрийн дагуу Монгол Улсаас дунд болон мэргэшсэн ажилчдыг ажилд авах боломжтой болж байна.

Мэргэшсэн ажилчдад зориулсан хөтөлбөр (цаашид Хөтөлбөр гэх) нь  БНЧУ-д Гадаадын иргэд оршин суух тухай № 326/1999 тоот хуулийн дагуу БНЧУ-ын эдийн засгийг үр ашигтай байлгах зорилгоор засгийн газар баталсан юм. Энэхүү Хөтөлбөрийн гол зорилго нь ажил олгогчдод мэргэшсэн гадаад ажилчдыг БНЧУ-д ажилд авахад нь дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа болно. Ингэснээр гадаад ажилчид заасан нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд тус зорилгоор гадаад улсад суугаа Элчин сайдын яаманд оршин суух зөвшөөрөл мэдүүлэх боломжтой болно.

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар 2019 оны 8-р сарын 26-ны өдрийн № 220/2019 тоот тогтоолоор Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд Хөтөлбөрт хамрагдсан ажил эрхлэлтийн картийн өргөдлийг нэг жилд 1000 ш хүлээн авахаар квот баталсан болно.

 

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.mpo.cz/cz/zahranicni-obchod/ekonomika-migrace/program-kvalifikovany-zamestnanec--248247/

 

Хөтөлбөрөөр дамжуулан элчин сайдын яаманд өргөдөл өгөх тодорхой товыг виз мэдүүлэгч өөрийн ажил олгогчоор дамжуулан хүлээн авна. Элчин сайдын яам ярилцлагын товыг цахим шуудангаар ажил олгогчид илгээх ба ажилд орохоор өргөдөл гаргагчид илгээхгүй болно. Виз мэдүүлэгчид Элчин сайдын яам руу өөрсдөө ярилцлагын товын талаар хандахгүй! Харин ажил олгогч ярилцлагын товын мэдээлэл өгөх хүртэл хүлээх шаардлагатай болно. Элчин сайдын яамнаас тогтоосон ярилцлагын тов хөдөлшгүй болно. Өргөдлийг тогтоосон цаг тухайд нь боловсруулах шаардлагатай байдаг.   

Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан өргөдлийг боловсруулах явцад ямарваа нэгэн нөлөө байхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш шийдвэрлэх хуульд заасан хугацаа хэвээр үлдэж байгаа болно.

Олгосон ярилцлагын тов болон виз мэдүүлэгчдийн дарааллыг ямар ч хүндэтгэх шалтгааны улмаас өөрчлөх боломжгүй болно. Товлосон хугацаандаа ярилцлагандаа хүрэлцэн ирээгүй тохиолдолд тус товыг дахин ашиглах боломжгүй болж байгаа юм. Иймд ажил эрхлэх зорилгоор виз мэдүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа бусад виз мэдүүлэгчдээ хүндэтгэн үзэж ажил олгогчоосоо эсвэл зохицуулагчаасаа хүлээн авсан ярилцлагын товынхоо заасан хугацаанд Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд заавал хүрэлцэн ирж визийн өргөдлөө мэдүүлнэ үү.