монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Google
Article notification Print Decrease font size Increase font size

Виз мэдүүлэгчдэд зориулсан мэдээлэл – чухал анхааруулга

Удаан хугацаагаар оршин суух сонирхолтой ялангуяа ажил эрхлэх зорилгоор хандаж буй хүмүүсийн тоо олширч нэлээд удаан хугацаагаар Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны болон Бүгд Найрамдах Чех Улс дахь холбогдох байгууллагуудын баримт бичгийг боловсруулах ачааллыг нэмэгдүүлж байгаа билээ. Тийм учраас  өөрийн хүчин чадал, боломжид тохируулан ярилцлагын товын тоог тогтоож элчин сайдын яамны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн байдаг болно.
 

Өөрийн биеэр дараалалд зогсох, түүний дараагаар нэвтрүүлсэн Визапойнт системээр дамжуулан ярилцлагын тов бүртгүүлэх гэх мэт өмнөх туршлагуудаас авч үзэхэд төрөл бүрийн хууль бус наймаачид болон зуучлагчдаас болж тухайн бүртгэлийн систем үр дүнгээ өгөөгүй болно.

Эдгээр зохисгүй, ёс суртахуунгүй үйлдлүүдийг хязгаарлах зорилгоор утсаар болон цахим шуудангаар бүртгэлийн тов олгох шинэ системийг нэвтрүүлсэн билээ. Мөн нэмэлтээр 2018 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн ажил эрхлэлтийн картын хувьд тусгайлан МОНГОЛ УЛСАД ЗОРИУЛСАН ГОРИМЫГ нэвтрүүлсэн. Дэлгэрэнгүй мэдээлэлүүд Элчин сайдын яамны цахим хуудсанд байршуулсан болно.

Шинэ бүртгэлийн системд бүх виз мэдүүлэгчдийг шудрагаар бүртгүүлэх боломжийг олгохын тулд төлбөр мөнгөөр хялбар үйлчилгээ үзүүлнэ гэх аливаа нэгэн хууль бус наймаачдын үйлчилгээг авахгүй байхыг уриалж байна. Бодит байдал дээр энэхүү аргачлал нь байх боломжгүй юм. Мөн тэдгээр үйлдлүүдийн хариуцлагыг Элчин сайдын яам хүлээхгүй болохыг анхааруулж байна.

Бид дээр дурьдсан үйлдлүүдийн эсрэг хатуу зогсож байгаа бөгөөд виз мэдүүлэгчдийг бүртгэлийн  систем ажиллахгүй байна гэж гомдол гаргахын оронд Элчин сайдын яаманд эсвэл холбогдох монголын аюулгүй байдлыг хангах байгууллагуудад эдгээр хууль бус үйлдэл хийж буй иргэдийн болон тэдгээрийн үйлчилгээний талаар тодорхой нэр, холбогдох  хаягтай мэдээллийг өгч байхыг хүсч байна. Хэрэв виз мэдүүлэгчид санал болгож буй эдгээр хууль бус үйлчилгээг авсан тохиолдолд өөрсдөө хууль бус үйлдлийн хамсаатан болж байгаа бөгөөд ингэснээрээ Элчин сайдын яамны ажилтны тийм ч хялбар биш бичиг баримт боловсруулалтын ажилд илүү  хүндрэл  үүсгэж байгаа болно.        

Ажил эрхлэлтийн картын визэнд орох цаг авах зорилгоор бүртгүүлэхэд зориулсан тусгай утас руу виз хүсэгч аливаа нэгэн харагдахгүй, ор тас байдаггүй эсвэл хачирхалтай сэжиг бүхий дугаараас залгавал элчин сайдын яамны ажилтан дараа нь тус дугаар луу эргүүлж залгах болно. Тухайн дугаар нь холбогдох боломжгүй байвал тэр утсаар хийлгэсэн бүртгэл нь цуцлагдах бөгөөд тус дугаарыг монголын холбогдох байгууллагуудад шалгуулахаар мэдээлэх болно. Үүний зорилго нь нэвтрүүлсэн бүртгэлийн систем рүү тусгай дугаарыг буруугаар ашиглаж халдах явдлыг хязгаарлахад оршино.