монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Хөдөлмөр эрхлэх зорилгоор БНЧУ руу зорчиход

Бүгд Найрамдах Чех Улсад ажил, хөдөлмөр эрхлэснээр зүй ёсны орлого олох хэдий ч зарим тохиолдолд заавал тийм байх албагүй. Дараах зарчимыг Та мөрдөөгүй тохиолдолд БНЧУ-д боолчлолын ажлаас эхлээд ямар ч орлоггүй болон хууль бусаар  үлдэх гэх мэт таагүй асуудлуудтай тулгарч болно.
 

Ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээ байгуулах явцад юуг анхаарах вэ

- Ойлгохгүй байгаа баримт бичигт битгий гарын үсгээ зураарай. Хэрвээ хөдөлмөрийн гэрээ чех хэл дээр байгаа тохиолдолд гэрээний орчуулгыг нэхэмжил. ТА МОНГОЛ ХЭЛЭЭР ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ АВАХ БҮРЭН ЭРХТЭЙ!

- Хэнд ч өөрийн бичиг баримтыг бүү өг – итгэмжлэгдсэн хүндээ ч мөн адил. ТАНЫ БАРИМТ БИЧИГ ЯМАР Ч УУЛЗАЛТ, ЗӨВӨЛГӨӨНД ХЭРЭГ БОЛОХГҮЙ. Хэрвээ Та өөрийн гадаад паспортыг байнга өөртөө байлгахгүй тохиолдолд Та хэн нэгний эрхшээлд маш хялбар аргаар орох боломжтой.

- Хөдөлмөрийн гэрээ байгууллахаасаа өмнө Та ажил олгогчийнхоо найдвартай эсэхийг шалгаж байгаарай. Албан тушаалаа, цалингийн нөхцөл болон байрлах газрынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж ав.

Хэрвээ Танд ажлын нөхцөл эсвэл ажил олгогчтойгоо хэлэлцээр хийхэд ямарваа нэгэн эргэлзээ төрсөн тохиолдолд ашгийн бус байгууллагад хандаарай. Тэд Танд чехийн байгууллагатай хэлэлцэх явцад туслалцаа үзүүлнэ.

 

Эрүүл мэндийн даатгал

Бүгд Найрамдах Чех Улсын хуулийн дагуу гадаад ажилтан заавал эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагатай болно.

Хэрвээ Та хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд Таны даатгалыг ажил олгогч нь төлж барагдуулна. Мөн Таныг ажилд ороод удаагүй байхад даатгалд хамруулсан тухай даатгалын карт өгнө. Харин гадаад иргэний хүүхдүүдийн даатгалын төлбөрийг эцэг/эх нь барагдуулна.

ТА ДААТГАЛД ХАМРАГДСАН УУ – ТА ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХТЭЙ – ЭМЧИД ХАНДАХААС БИТГИЙ АЙГААРАЙ!

 

Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны хүний наймааны хохирогчдыг хамгаалах болон тэднийг дэмжих хөтөлбөр

Хүний наймааны хохирогчдыг хамгаалах болон тэднийг дэмжих хөтөлбөр нь БНЧУ-ын иргэдэд болон хүний наймааны золиос болсон гадаадын иргэдэд зориулагдсан болно.

Хүний наймаа нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг бөгөөд хөдөлмөрийн эсвэл бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгддэг.

Хүний наймааны хамгийн түгээмэл шинж чанарууд:

  • Ажлын талбарт албадан эсвэл хүчээр байлгах;
  • Гадаад паспорт болон бусад баримт бичгийг хураан авч, хадгалах;
  • Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсанаас бага цалин олгох;
  • Ажилтанг эсвэл түүний гэр бүлийн гишүүдийг сүрдүүлэх эсвэл хүч хэрэглэх.

- Хэрвээ Танд иймэрхүү хандлага илэрсэн бол Та хүний наймааны золиос болсон байх магадлалтай.

Та өөрийхөө эрхийг хамгаалаарай. Бүгд Найрамдах Чех Улсын Цагдаагийн газартай эсвэл аль нэг Төрийн бус ашгийн бус байгууллагад хандаарай!

Бүгд Найрамдах Чех Улс хүний наймааны хохирогчдийг хамгаалах болон тэднийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг ба тус хөтөлбөрийн хүрээнд туслалцаа болон хамгаалалтыг санал болгодог.  Доор дурьдсан зарим нэг ашгийн бус байгууллагууд нь засгийн газрын хөтөлбөрт хамрагдсан болно. Үүнд:

Гадаадын иргэдэд үйлчилгээ болон зөвөлгөө өгдөг чехийн зарим нэг ашгийн бус байгууллагуудын жагсаалт

 

Sdružení pro integraci a migraci

Senovážná 2, Praha, 110 00

Утас: +420 224 22 43 79

www.uprchlici.cz

Poradna pro občanství, občanská a lidská práva

Ječná 7, Praha, 120 00

Утас: +420 270 003 289, Mobil: +420 776 882 774

www.poradna-prava.cz

Organizace pro pomoc uprchlíkům (OPU)

OPU Praha - Kovářská 4, Praha, 190 00

Утас: +420 284 683 545

www.opu.cz

Centrum pro integraci cizinců, o.s.

Kubelíkova 55, Praha, 130 00

Утас: +420 222 713 332

www.cicpraha.org

Arcidiecézní charita Praha - Poradna pro migranty a uprchlíky
Pernerova 20, Praha, 180 00

Утас: +420 224 813 413

www.charita-adopce.cz

Diecézní charita Litoměřice - poradna pro uprchlíky a migranty

Dómské náměstí 10, Litoměřice, 412 01
Утас: +420 416 731 452
www.dchltm.cz

Farní charita Česká Lípa - Poradna pro dlouhodobě legálně usazené cizince
Dubická 2189, Česká Lípa, 470 01
Утас: +420 487 823 922, Mobil: +420 774 116 412

www.farnicharita.sf.cz

Diecézní charita Hradec Králové -Poradna pro cizince a uprchlíky
Velké náměstí 37, Hradec Králové, 500 01
Утас: +420 495 063 135

www.hk.caritas.cz

Diecézní charita Plzeň -  Poradna pro cizince a uprchlíky
Cukrovarská 16, Plzeň, 301 00 
Утас/Факс: +420 377 441 736

www.charita.cz/dchplzen

Diecézní charita České Budějovice - Poradna pro uprchlíky a migranty
Kanovnická 16, České Budějovice, 370 01

Утас: +420 386 351 125

www.charitacb.cz

Charita Sv. Alexandra  - Poradna pro migranty a uprchlíky Ostrava
Jeremenkova 8, Ostrava – Vítkovice, 703 00
Утас: +420 596 611 207

 www.charitasvalexandra.cz

Diecézní charita Brno  - Poradna pro migranty Brno
Šumavská 33, Brno, 602 00
Утас: +420 549 133 494, Mobil: +420 603 157 640

www.dchbrno.charita.cz

Oblastní charita Blansko – Poradna pro migranty

Komenského 19, Blansko, 678 01

Утас/Факс: +420 516 417 351

www.blansko.caritas.cz

La Strada ČR

Утас. kancelář Praha +420 222 721 810

Утас. Info/SOS: +420 222 717 171

www.strada.cz

Středisko Naděje

U Bulhara (pod Severojižní magistrálou), Praha 2

Утас: +420 212 237 343, +420 222 521 110

www.nadeje.cz

Český helsinský výbor

Štefánikova 216/21, Praha, 150 00
Утас: +420 220 515 188

www.helcom.cz

Berkat

Rumunská 24, Praha 2, 120 00
Утас/Факс: +420 222 519 427, Mobil: +420 739 03 73 53
www.berkat.cz

SOZE – Sdružení občanů zabývajících se emigranty: Kancelář Brno: Mostecká 5, Brno, 614 00
Утас: + 420 545 213 643

SOZE – Kancelář Olomouc:
Ostružnická 28, Olomouc, 772 00
Утас: + 420 585 242 535
www.soze.cz

Armáda spásy

Tusarova 60, Praha 7,170 00

Утас: +420 220 184 000

www.armadaspasy.cz

Telefonická informační linka Charity ČR pro Mongoly v ČR – БНЧУ-ын Харита байгууллагын чех улсад байгаа монгол иргэдэд зориулсан утсаар мэдээлэл өгөх шугам

Утас: +420 733 67 66 67  Даваа a Лхагва: 9-11 цагийн хооронд, 14-16 цагийн хооронд

Утас: +420 720 545 357  Бямба: 10-12 цагийн хооронд, 14-16 цагийн хооронд

Үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд Та зөвхөн ашиглаж буй утасны сүлжээнийхээ (O2, T-mobile, Vodafone) төлбөрийг л төлнө.

Мөн та дараах хаяг руу захиа бичиж болно: mongol.info@charita.cz

Чатлах бол: Yahoo:mongol.info

IOM Praha

Dukelských hrdinů 35, Praha, 170 00

Tel: +420 233 370 160

www.iom.cz

www.domavcr.cz

 

Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны  санхүүжилтээр Прага хот дахь Олон Улсын Цагаачлалын байгууллагаас тус танилцуулгыг гаргасан болно.