монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Ажил эрхлэлтийн карт болон бизнес эрхлэх зорилгоор виз мэдүүлэх мэдүүлгийн тогтоосон квот

2019 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын 2019 оны 8-р сарын 26-ны өдрийн № 220/2019 тоот засгийн газрын тогтоолоор чехийн хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч нэмэгдүүлэх мөн үүнтэй уялдаатай эдийн засгийн шилжилт хөдөлгөөнд чиглэсэн үзэл баримтлалын  шаардлагын хүрээнд ажил эрхлэлтийн карт болон бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны виз мэдүүлэх өргөдөл хүлээн авах квотыг батлах шийдвэр гаргалаа. 
 

Эдийн засгийн шилжилт хөдөлгөөнд чиглэсэн үзэл баримтлалын гол зорилго нь сонгогдсон улс орнуудаас Бүгд Найрамдах Чех Улс руу мэргэшсэн ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа болно.

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд нэг жилд хүлээн авах ажил эрхлэлтийн картын 1200 квот болон бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны визийн 12 квот тус тус батлагдсан болно.

Энэхүү хоёр квотын тоог хэтрүүлэх боломжгүй бөгөөд Элчин сайдын яам засгийн газраас тогтоосон тооноос илүү визийн өргөдлийг хүлээн авах боломжгүй болно.

Дээр дурьдсан квотуудыг 12 сардаа тохируулан хувиарлана. Ярилцлагын тов тогтоох тухай аргачлалыг Элчин сайдын яам цахим хуудсандaa олон нийтэд зориулан нийтлэнэ.

 

Ярилцлагын тов тогтоох аргачлал:

https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2003_01_09/x2015_12_30/dulezite_upozorneni_zmena_objednavani.html

https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2003_01_09/x2015_12_30/x2018_04_24.html

 

Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яаманд зориулан тус бүрд нь хувиарласан квот (нэг жилд хүлээн авах боломжит хүчин чадал)

Ажил эрхлэлтийн карт (“Мэргэшсэн ажилчдад зориулсан хөтөлбөр“) – 1000

Ажил эрхлэлтийн карт (“Нарийн мэргэжлийн ажилчдад зориулсан хөтөлбөр“) – 30

Ажил эрхлэлтийн карт (“Мэргэшсэн ажилчдад зориулсан хөтөлбөрөөс бусад“) – 170

Урт хугацааны виз (“бизнес эрхлэх зорилго“) – 12

Урт хугацааны виз (“Хөтөлбөрийн үндсэн болон эрдэм шинжилгээний ажилтан“) - 4