монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: БНЧУ-ын Элчин сайдын яам
Article notification Print Decrease font size Increase font size

БНЧУ-д хүчин төгөлдөр визгүйгээр оршин сууж байгаа гадаадын иргэдэд зориулсан мэдээлэл

Онц байдал зарлагдсаны улмаас БНЧУ-аас буцах боломжгүйд хүрч визийн/оршин суух зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан гадаадын иргэн бүр Онц байдал цуцлагдсанаас хойш 60 хоногийн хугацаанд (энэ нь 2020 оны 7-р сарын 16-ны өдөр хүртэл) БНЧУ-д байх боломжтой бөгөөд хуулийн дагуу оршин байсан гэж үзнэ. 
 

2020 оны 6-р сарын 22-ны өдрийн № 683 тоот Засгийн газрын тогтоолын дагуу БНЧУ-д 2020 оны 3-р сарын 12-ны өдрөөс 2020 оны 7-р сарын 16-ны өдрийн хооронд зөвхөн дараах төрлийн визээр оршин байсан гадаадын иргэдийг 2020 оны 9-р сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр визгүйгээр байх боломжтойгоор сунгаж байна. Үүнд:

  1. Хөдөлмөр эрхлэх зорилгоор богино хугацааны виз хүлээн  авсан
  2. Улирлын чанартай ажил эрхлэх зорилгоор богино хугацааны виз хүлээн авсан
  3. Улирлын чанартай ажил эрхлэх зорилгоор 90-ээс дээш хоногийн оршин суух виз хүлээн авсан
  4. Тусгай хөдөлмөр эрхлэлтийн виз хүлээн авсан