монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: delfi.lt
Article notification Print Decrease font size Increase font size

Хууль бус зуучлагчдаас болгоомжил

Хөдөлмөрийн гэрээ болон виз мэдүүлгийн товыг төлбөр хөлсөөр үйлчилж буй хууль бус зуучлагдчдаас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна.

Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам урт хугацааны виз/оршин суух зөвшөөрөл/ажил эрхлэлтийн картын ярилцлагын тов тогтоох хүсэлтэй иргэдийг хууль бус зуучлагчдад төлбөр төлөн хандахгүй байхыг анхааруулж байна. Манай Элчин сайдын яам аливаа нэгэн гуравдагч этгээд эсвэл байгууллагатай хамтран ажилладаггүй бөгөөд виз мэдүүлэх ярилцлагын тов тогтоох явц нь үнэ төлбөргүй болно. Зөвхөн шенгений визийн хувьд Виз мэдүүлгийн төв хураамжтай байдаг ба одоогийн нөхцөл байдлаар цар тахлын улмаас түр зогсоосон байгаа болно.

Бүгд Найрамдах Чех Улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор гэрээ байгуулахдаа илүү сонор сэрэмжтэй байж, хууль бус зуучлагчдаас өндөр төлбөрөөр авахгүй байхыг анхааруулж байна.

Хэрэв виз мэдүүлэгчид аливаа нэгэн хууль бус үйлдэлтэй тулгарсан тохиолдолд холбогдох орон нутгийн байгууллагад эсвэл манай Элчин сайдын яаманд бичгээр хандана уу.