
2022 оны 3-р болон 4-р сарын ажил эрхлэлтийн картын 28-н тов
24.02.2022 / 02:52 | Aktualizováno: 28.02.2022 / 07:18
2022 оны 2-р сарын 25-ны өдөр өглөөний 8:30 минутаас employment_ulaanbaatar@mzv.cz цахим шуудан ашиглан Мэргэшсэн ажилтанд зориулсан хөтөлбөрөөс бусад ажил эрхлэлтийн картын ярилцлагын тов тогтоох хүсэлтээ зааварчилгааны аргаар илгээх боломжтой болохыг мэдэгдэж байна. Зааварчилгааны дагуу хүсэлтээ илгээгээгүй, давхардуулсан тохиолдолд хүсэлтийг тооцохгүй. Мөн гуравдагч этгээд/зуучлагчдаар дамжуулан нэгэн зэрэг олон хүсэлт илгээсэн тохиолдолд хүлээн авахгүй болно.
2022 оны 3-р болон 4-р сард хүлээн авах боломжит 28-н ажил эрхлэлтийн картын тов байгаа болно. Ярилцлагын квот дүүрсэн тохиолдолд Элчин сайдын яамны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдэх болно.