монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: E15.cz
Article notification Print Decrease font size Increase font size

Түр зогсоосон өргөдлийн визийн наалт наах болон 90-ээс дээш хоногийн даатгал хийлгэх явцад орсон холбогдох өөрчлөлтүүд

2021 оны 9-р сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэж буй шинэчлэн найруулсан Урьдчилан сэргийлэх арга хэмжээний дагуу Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам дараах мэдээллийг хүргүүлж байна. Урт хугацааны виз/оршин суух зөвшөөрөл/ажил эрхлэлтийн картын зөвшөөрөл хүлээн авсан ба ковид цар тахлын улмаас визийн наалтаа наалгаагүй виз мэдүүлэгчид доор дурьдсан нөхцлөөр нэвтрэх эрхтэй урт хугацааны визийг авах боломжтой болно. Үүнд:

  • Ажил эрхлэлтийн картын зөвшөөрөл хүлээн авсан (мэргэшсэн ажилтанд зориулсан хөтөлбөрөөс бусад) виз мэдүүлэгч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Урьдчилан сэргийлэх арга хэмжээний I.17 болон I.18-р заалтын дагуу ажил олгогч талаас „Эдийн засгийн үйл ажиллагааг эсвэл боловсрол олголтыг идэвхжүүлэх зорилгоор гадаадын иргэдийг БНЧУ-д хүлээн авч буй байгууллагын хүлээх үүрэг“ шинэ тодорхойлолт хүлээн авсан (хуулбар байж болно) мөн холбогдох даатгалд* хамрагдсан тухай баримт өгснөөр;
  • „Бусад“ (хэлний бэлтгэл) зорилгоор урт хугацааны визийн зөвшөөрөл хүлээн авсан виз мэдүүлэгчид хэлний бэлтгэлийн сургалт нь 2021/2022 оны хичээлийн жилд хамрагдаж байгаа тухай тодорхойлолттой, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Урьдчилан сэргийлэх арга хэмжээний I.17 болон I.18-р заалтын дагуу „Эдийн засгийн үйл ажиллагааг эсвэл боловсрол олголтыг идэвхжүүлэх зорилгоор гадаадын иргэдийг БНЧУ-д хүлээн авч буй байгууллагын хүлээх үүрэг“ шинэ тодорхойлолт хүлээн авсан (хуулбар байж болно) мөн холбогдох даатгалд* хамрагдсан тухай баримт өгснөөр;
  • Гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны визийн зөвшөөрөл хүлээн авсан виз мэдүүлэгчид визийн наалт наалгахаас өмнө холбогдох даатгалд хамрагдсан тухай баримт өгснөөр;
  • Бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны визийн зөвшөөрөл хүлээн авсан виз мэдүүлэгчид визийн наалт наалгахаас өмнө холбогдох даатгалд хамрагдсан тухай баримт өгснөөр;

*Даатгал – маш чухал!:  Хэрэв гадаадын иргэн 2021 оны 8-р сарын 1-ний өдөр ба түүнээс өмнө урт хугацааны виз эсвэл удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мэдүүлсэн тохиолдолд БНЧУ руу VZP a.s. даатгалын байгууллагаас өөр даатгалын байгууллагаар хийлгэсэн Зайлшгүй бөгөөд гэнэтийн эмчилгээ, үйлчилгээний эрүүл мэндийн даатгалтай (тус даатгалаа ЭСЯ-нд визийн наалт даруулахаас өмнө өгнө); нэвтрэх эрхтэй боломжтой болно. Үүний дараагаар БНЧУ-руу нэвтрэн орсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд VZP a.s. даатгалын байгууллагаар Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний даатгал хийлгэх үүрэгтэй болно.

Хэрэв гадаадын иргэн 2021 оны 8-р сарын 2-ны өдөр ба түүнээс хойш урт хугацааны виз эсвэл удаан хугацааны оршин суух зөвшөөрөл мэдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яаманд визийн наалт наалгах хүсэлтээ дараах баримт бичгийн хамт өгнө. Үүнд:

  • БНЧУ-д байх эхний 90 хоногийн хугацаанд Зайлшгүй бөгөөд гэнэтийн эмчилгээ, үйлчилгээний эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тухай баримт бичиг (даатгалын гэрээ байгуулах тухай хуулийн 180-р зүйлийн 2-р ZPC заалтын дагуу VZP a.s. даатгалын байгууллагаас бусад даатгалын байгууллагаар даатгуулсан байх боломжтой даатгалын гэрээ) харин үлдэгдэл хугацаанд Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний даатгалыг VZP a.s. даатгалын байгууллагаар хийлгэсэн даатгалын гэрээ.
  • Эсвэл БНЧУ-д оршин суух нийт хугацаандаа VZP a.s. даатгалын байгууллагаар Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний даатгал хийлгэсэн даатгалын гэрээ. Мөн БНЧУ-д байх нийт хугацаандаа Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний даатгалыг өөр даатгалын байгууллагаар хийлгэсэн даатгалын гэрээ өгөх тохиолдолд тус даатгалын гэрээг 2021 оны 8-р сарын 1-ний өдөр ба түүнээс өмнө байгуулласан тохиолдолд өгөх боломжтой.