монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Визийн журамд орсон өөрчлөлтүүд

Бүгд Найрамдах Чех Улсад Гадаадын иргэн оршин суух тухай № 326/1999 тоот болон Тэмдэгтийн хураамжийн тухай цогц № 634/2004 тоот  хуулиудад нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан виз мэдүүлэгчдэд шууд хамаарч буй дараах өөрчлөлтүүдийг хүргүүлж байна. Тус хуулиудын нэмэлт өөрчлөлтүүд 2019 оны 7-р сарын 31-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ.

2019 оны 7-р сарын 31-ний өдрөөс эхлэн визийн журамд дараах чухал өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчлэж эхлэнэ.

Визийн хураамжинд дараах өөрчлөлтүүд орж байгаа болно. Үүнд:

Тэмдэгтийн хураамжийн тухай цогц №634/2004 тоот хуульд дараах төрлийн визийн хураамжуудад өөрчлөлт орсон болно:

- Урт хугацааны визийн хураамж (суралцах, гэр бүл нэгдэх гэх мэт) 2500 чех крон хэвээр үлдэж байгаа (6 наснаас доош насны хүүхэд визийн хураамжаас чөлөөлөгдөнө) бөгөөд харин бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны визийн хураамж 2500 чех крон байснаас 5000 чех крон болж өөрчлөгдсөн болно.

- Оршин суух зөвшөөрөл мэдүүлэх визийн хураамж 500 чех кроноос 2500 чех крон болж өөрчлөгдөж байгаа болно.

- Ажил эрхлэлтийн карт, Цэнхэр карт, дотоодын бизнес эрхлэгчдийн солилцооны ажилтны карт болон бусад Европын холбооны гишүүн орнуудад дотоодын бизнес эрхлэгчдийн солилцооны ажилтны картын мэдүүлгийн хураамжууд 1000 чех кроноос 5000 чех крон болж өөрчлөгдөж байгаа болно.

БНЧУ-д визийн мэдүүлгийн хураамж хүлээн авах системд өөрчлөлт орсоноос дээрх визийн хураамжууд нэмэгдсэн болно. Тухайн өдрөөс эхлэн визийн мэдүүлэг хүлээн авах хураамж болон оршин суух картын хураамж гэж тус тусад нь хүлээн авахгүйгээр нэг дор Элчин сайдын яамны Консулын хэлтэст нэгтгэн барагдуулахаар болсон.

https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2003_01_09/x2016_12_05/x2016_12_05.html

 

Урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл

Гадаадын иргэн оршин суух тухай № 326/1999 тоот хуульд нэмэлтээр дараах чухал өөрчлөлтүүд орсон болно. Үүнд:

Элчин сайдын яамны Консулын хэлтэст визийн мэдүүлэг өгөхөд бүх дагалдах баримт бичгүүд эх хувиар байна. Ингэснээр суралцах зорилгоор урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл мэдүүлэх тохиолдолд байрны тодорхойлолтыг цахим баталгаажуулалт хийгдсэн журмаар хүлээн авах боломжгүй болж байгаа болно.

Мөн эх хувиар шаардагдах баримт бичгүүд нэмэгдэж байгаа бөгөөд баримт бичгүүдийн  нотариатаар баталгаажуулсан хуулбаруудыг хүлээн авахгүй болно. Үүнд: хүүхэддээ БНЧУ-д оршин суух зөвшөөрлийг олгосон эцэг, эхийн зүгээс үйлдсэн баримт бичиг  нотариатаар баталгаажуулсан хуулбар байх боломжгүй болж байгаа болно.

https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2003_01_09/x2015_12_30/x2016_12_02_2/obecne_informace.html

https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2003_01_09/x2015_12_30/x2016_12_02_4/obecne_informace.html

 

Богино хугацааны (шенгений) виз

Богино хугацааны шенгений визийн татгалзсан хариу/хүчингүй болгосон/цуцалсан шийдвэрийг шинээр дахин шийдвэрлүүлэх хүсэлт гаргах (Давж заалдах) тохиолдолд 60 евроны хураамж хүлээн авдаг болж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиас хүлээн авна уу. Давж заалдах өргөдлийг зөвхөн Элчин сайдын яамны Консулын хэлтэст өгөх боломжтой. Виз мэдүүлгийн үйлчилгээ  үзүүлж буй байгууллагаар (Монгол Улсын хувьд VFS Global) дамжуулахгүй болно.

https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2003_01_09/x2015_12_30/x2016_12_02_1/pouceni_pro_zadatele_o_duvodech.html

 

2019 оны 7-р сарын 31-ний өдөр дээр дурьдсан өөрчлөлтүүд цахим хуудсанд шинэчлэгдэн орох болно.