монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайд

Элчин сайд

Элчин сайд

Ийржи Бродский                                                                

1977 оны 9 сарын 20-ны өдөр Прага хотод төрсөн

Гэр бүлтэй. Эхнэр Хана Бродскагийн хамт амьдардаг

Боловсрол:

2003              Лондонгийн Эдийн засаг, улс төрийн сургууль, шинжлэх ухааны магистр, Европ судлал

1999               Прага хотын Англи-америкийн их сургууль, урлагийн бакалавр, улс төрч, социологч

1996               Прага хотын Худалдааны академи

1992               Дунд сургууль, Прага хот

Ажлын туршлага:

2017 оны 9 дүгээр сараас Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

2013-2017     Бүгд Найрамдах Чех Улсаас Данийн Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

3-8/2013       БНЧУ-ын ГХЯ, хойд болон зүүн Европын орнуудын газар, гадагшаа томилогдох бэлтгэл, хэлний бэлтгэл

2005-2013    Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны газрын орлогч дарга, НАТО болон ЕХ-ны хэлтсийн дарга

2004-2005   Ерөнхийлөгчийн тамгын газар, НАТО, ЕХ-ны хэлтэс болон Гадаад харилцааны газрын аналитик

2000-2002   Прагийн Эдийн засгийн дээд сургуулийн гадаад харилцаа олон нийтийн харилцааны проректорын туслах

1998-2000    Стратосфера ХХК хэвлэлийн газарт англи хэлний орчуулагч

1998               Прага бизнес журнал сэтгүүлийн судалгааны ажилтан

1997               Примиера телевизийн хөндлөнгийн жүжгийн зохиолч

Эчнээ сургалт:

2004-2013    Прага хотын Эдийн засгийн дээд сургуульд гадаадын оюутнуудад англи хэл дээр гадаад улс төрийн сэвдээр лекц уншдаг байв.

2005-2006   Прага хотын Эдийн засгийн дээд сургуульд “ЕХ-н дахь төв болон зүүн европын орнууд” сэдвээр англи хэл дээр дамжаанд мөн “Төв болон зүүн Европын орнуудын сургалтын хөтөлбөр” сэдвээр гадаадын оюутнуудад хичээл заадаг байв.

Хэлний мэдлэг:  Англи хэл: С1, франц хэл: В2, голланд хэл: А2, дани хэл: А2, орос хэл  бага зэрэг

Иргэний нийгмийн байгууллагын гишүүний байдал

2011 оны 11 сараас              Эдийн засаг ба улс төрийн төвийн нийтийн хурлын гишүүн

2011 оны 12 сараас             Ваацлав болон Ливие Клаус нарын сангийн хяналтын зөвлөлийн гишүүн

Гавъяа шагнал:

2019               Хүндэт медаль, Биндэр сум, Монгол Улс

2018               “Ховдын төлөө” медаль, Монгол Улс

2013               Ерөнхийлөгчийн нэрэмжит дурсгалын мөнгөн өргөмжлөл

2012               Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх цэргийн хэлтсийн нэрэмжит гавъяат цол

2010               БНЧУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дурсгалын тэмдэг

Бичиж хэвлүүлсэн нийтлэлүүд:

Прага хотын Олон улсын харилцааны хүрээлэн, Эдийн засаг, улс төрийн төвд зориулж мэргэжлийн техстүүд, өдөр тутмын Эдийн засгийн болон Иргэдийн сонингуудад нийтлэл хэвлүүлж байдгаас гадна гадаадын хэвлэмэл болон цахим Washington Examiner (АНУ), The Europian journal (Их Британи), SIEN Quarterly (Унгар) гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэлээ хэвлүүлсээр ирсэн.

Мэргэжлийн сонирхол:

1989 оноос хойшхи чехийн гадаад бодлого, европын интеграц, францын голлизм болон скандинавын орнуудын бодит байдал, уран зохиолыг сонирхдог

Сонирхол ба идэвхтэй байдал:

Теннис, фитнес, мэргэжлийн загасчлал, скандинавын уран зохиол унших болон Нордик нуар /Nordic Noir/ төрлийн кино үзэх, сонгодог болон жазз хөгжим, Петр Хапка, Жон Барри, Владимир Косма болон Михал Лоренц нарын киноны хөгжим сонсох