монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол Улсын Их Сургууль Бүгд Найрамдах Чех Улсын тухай ном хэвлэн гаргалаа

Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургуулийн хэвлэлийн газар 2021 оны 9 дүгээр сард “Чехийн түүх, соёл болон чех-монголын харилцаа”-ны маш сонирхолтой номыг хэвлэн гаргалаа. Энэхүү ном нь үе үеийн дүрслэлийг харуулсан зурган баримт бичгээр, түүхэн дэлгэрэнгүй мэдээллээр баялаг хэвлэл болсон бөгөөд энэ нь монголын тал Чех Улсыг сонирхож байгааг гэрчилж байна.  Чех үндэстний түүхээс өнөөг хүртэлх өгөгдлийг танилцуулсан номыг эмхэтгэхэд архивын болон орчин үеийн олон материалыг ашигласан болно.

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам чех судлалд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөн Монгол Улсын Их сургуулийн чех хэлний багш, зохиогч Дэд профессор, доктор Дагвасүмбэрэлийн Энхжаргалтай урт хугацааны туршид хамтарч ажилласаар ирсэн тул уг номыг дэмжин хэвлүүлсэн юм.  Чех хэл, уран зохиол, соёлыг Монголд түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Дагвасүмбэрэлийн Энхжаргалыг БНЧУ-ын Элчин сайд "Чехийн Гадаад хэргийн яамны Ян Масарикын нэрэмжит медалиар" шагнав. Уг шагналыг гардуулах ёслол 2021 оны 10 -р сарын 7 -нд Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яаманд болж өнгөрлөө.

doc. Enchdžargal Dagvasumberel oceněna velvyslancem České republiky „Medailí Jana Masaryka Ministerstva zahraničních věcí České republiky“

doc. Enchdžargal Dagvasumberel oceněna velvyslancem České republiky „Medailí Jana Masaryka Ministerstva zahraničních věcí České republiky“

Йосеф Костиха, Элчин сайдын Орлогч дарга

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам