монгол  česky  english 

Advanced search

Эдийн засгийн хэлтэс

Худалдаа, эдийн засгийн хэлтэс (ХЭЗХ) нь элчин сайдын яамны салшгүй нэгэн хэсэг юм. Чехийн субъектуудыг монголын түнш байгууллагуудтай нь холбож өгөх, амжилттай хэрэгжиж  буй худалдааны харилцааны хөгжлийг дэмжих нь Элчин сайдын яамны удаан хугацааны чухал үүрэг юм.
 

Худалдаа, эдийн засгийн хэлтэс чехийн субъектуудад дараахь үйлчилгээ үзүүлэх боломжтой. Үүнд:

  • эдийн засаг,  бизнесийн орчны талаарх анхан шатны мэдээллүүд олгох
  • чехийн субъектуудын тодорхой даалгавар, хүсэлтийн үндсэн дээр боломжит худалдааны түнштэй холбоо барих контактыг олж өгөх
  • төрийн байгууллага, худалдааны танхимууд болон мэргэжлийн холбоодтой холбож өгөх
  • чехийн бараа, бүтээгдхүүн, үйлчилгээний эрэлт хэрэгцээний судалгаа, чехийн компаниудтай түншилж хамтран ажиллах сонирхол бүхий монгол компаниудын талаарх мэдээлэл олгох
  • худалдааны болон хөрөнгө оруулалтын орчны талаар зөвлөлгөө өгөх
  • бизнес эрхлэгчдийн уулзалт, чуулганыг зохион байгуулахад туслах
  • чухал ач холбогдол бүхий үзэсгэлэн худалдааны талаар мэдээлэл өгөх
  • орон нутгийн үзэсгэлэн худалдаанд оролцох зохион байгуулалтын арга хэмжээг дэмжиж ажиллах

Худалдаа, эдийн засгийн хэлтсийн зүгээс бизнес эрхлэгчдэд тавих шаардлага

  • БНЧУ-ын нэр хүндэд ямар нэгэн байдлаар халдахгүйгээр худалдаа эдийн засгийн асуудалд нухацтай, мэргэжлийн үүднээс хандах мөн түүнчлэн монголынхоо худалдааны түншүүдтэй ул суурьтай харьцах
  • дэмжлэг хүсэх өргөдлөө хэмжээ хязгаартай, зохистой тодорхой гаргаж өгөх
  • компанийхаа болон үйл ажиллагааныхаа талаар хангалттай мэдээлэл ирүүлэх
  • тухайн орон нутагт аливаа худалдаа, арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаарх мэдээлэл
  • монголын түнш байгууллагуудтай хамтын ажиллагаа хир үр дүнтэй явагдаж байгаа талаарх мэдээллийг эргэж мэдээлэх.

Монгол улсад суугаа БНЧУ-ын ЭСЯ-нь олон улсын гэрээ эрхзүйн болон бусад хязгаарлалтуудаас шалтгаалан доорхи зүйлсийг хийх боломжгүй. Үүнд:

  • компаний нэрийн өмнөөс уулзалт, танилцуулга хийх
  • компаний үйл ажиллагааг санхүүжүүлэх
  • аливаа орчуулгын үйлчилгээ үзүүлэх

Чехийн бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийн хүрээ нь Эдийн засгийн хэлтсийн ажиллах хүчний боломжоос шалтгаална.

Монгол улсын талаарх дэлгэрэнгүй болон шинэчилсэн мэдээллийн эх үүсвэр нь “Газар нутгийн нэгтгэсэн мэдээлэл” бөгөөд түүнийг доорх линкээр орж үзэх боломжтой. http://www.businessinfo.cz/mongolsko.

Эхпортын талаарх шинэ мэдээллүүд, боломжууд болон гадаадын зах зээл дээр болох төлөвлөгөөт арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг Экспортын талаарх үйлчлүүлэгчийн төвөөс авах боломжтой – www.businessinfo.cz/kce

ХЭЗХ-ийн баг:

Жамсран Цэрэндулам - ЭЗАХД-ын туслах

Холбоо барих:

Хаяг: Элчингийн гудамж 9, Улаанбаатар Монгол улс

Утас: 00976-11- 321886, 311053

Факс: 00976-11- 32 37 91

Е-мэйл: Commerce_Ulaanbaatar@mzv.cz

Цагийн хуваарь:  Даваа-Баасан 8.15-16.45