монгол  česky  english 

Advanced search

Чех улсад зохион байгуулагддаг үзэсгэлэн яармагууд

Брно хотын үзэсгэлэн яармаг худалдаа

Чехийн үзэсгэлэн яармаг тэр дундаа Брно хотын үзэсгэлэн яармагийн (БХҮЯ) түүх 18 дугаар зуунаас эхтэй.  Үнэндээ бол үзэсгэлэн яармаг нь Европт амьдралын хэв маяг юм.   Брно хотын үзэсгэлэн яармаг нь 1928 онд байгуулагдсан бөгөөд одоо төв европын үзэсгэлэн яармагийн төв болоод байгаа ба төв европдоо энэ төрлийн байгууламжийн хамгийн том нь юм. 

БХҮЯ-нь 65 га газрыг хамарсан нийт 196 000 м/кв талбайтай  түүнээс 107 600 м/кв  дотор талбай 89 000 м/кв нь гадаа талбай бүхий асар том объект юм. Энэ  БХҮЯ нь өөрийн архитектур, зохиогдож  буй үйл ажиллагаагаараа  Европын хамгийн алдартай үзэсгэлэнгүүдийн нэгэнд ордог бөгөөд 2000 онд гайхамшигт  архитектураараа “Зууны барилга” хэмээх цол шагнал хүртсэн байна.

1991 онд  БХҮЯ нь Дэлхийн Худалдааны Төв Нийгэмлэгийн гишүүнээр элссэн бөгөөд үзэсгэлэнгийн “Э” танхимд нь бизнес үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ үзэсгэлэн нь доорх олон улсын ба үндэсний нийгэмлэгүүдийн гишүүн юм.

Үүнд: UFI (Union des Foires Internationales), INTEREXPO (Олон улсын үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулагчдын нийгэмлэг), OSPI (International Association of Octanorm Representatives), SOVA (Чех Словак улсуудын үзэсгэлэн зохион байгуулагчдын нийгэмлэг).

2022 онд зохиогдох үзэсгэлэн яармагууд

Огноо

Үзэсгэлэн арга хэмжээ

Дэлгэрэнгүй мэдээлэл

олох хаяг

Сар

Өдөр

11-р сар

1-4

GAUDEAMUS - Европын насан туршийн боловсролын үзэсгэлэн

www.gaudeamus.cz 

4-6

LIFE – спорт, бүжиг, зугаа цэнгэлийн фестивал

www.festivallife.cz

12

MILITARI BRNO – түүхэн болон орчин үеийн цэрэг, зэвсгийн цуглуулагчдад зориулсан дуудлага худалдааны үзэсгэлэн 

https://www.militaria-brno.cz/

26-27

MINERALS BRNO -  Ашигт малтмал, органик биетийн чулуужсан үлдэгдэл, үнэт чулуу болон байгалийн бүтээгдэхүүний худалдааны олон улсын үзэсгэлэн

https://m.bvv.cz/mineraly-brno-ii/

12-р сар

3-4

Нохойн үндэсний үзэсгэлэн

https://www.bvv.cz/vystavy-psu/jubilejni-narodni-vystava-psu/

9-18

CHRISTMAS MARKET - Зул сарын баярын худалдаа

www.vanocniveletrhy.cz

 

Дэлхийн авто замын конгресст оролцох урилга

thumb

2023 оны 10-р сарын 2-6-ны өдрүүдэд Прага дахь Конгрессийн төвд Дэлхийн авто замын 27 дахь их хурал (Дэлхийн Замын холбоо - PIARC-ийн хүрээнд) болно. БНЧУ-ын Тээврийн яамнаас монголын авто тээврийн салбарын түншүүдээ БНЧУ-д хүрэлцэн ирж… more ►